Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар... | News.MN

Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Аялал хийхээр хөдөөг зорьсон залуу хос бяцхан үртэйгээ гэртээ буцаж ирсэнгүй, хаваржаагаа зүүдэлж хоносон аавыгаа хүү нь төрсөн нутгийнх нь салхийг үнэрлүүлэхээр аян замд гарсан ч бас л гэртээ ирсэнгүй.

“Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо, хэд хоног хөдөө агаар амьсгалчихаад ирье” гээд утсаар мэнд хүргэж байсан залуу ханхай зай үлдээгээд гэр бүлдээ хэзээ ч ирэхгүйгээр алсын алсад оджээ. Өвөөгөө, аавыгаа, хүүгээ, охиноо, ач, зээгээ ороод л ирэх юм шиг өндөлзөх хэдэн арван зүрх харуусал гашуудал дунд хоног өдрүүдийг туулж байна.

Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд долдугаар сарын 9-15-нд зам тээврийн ослоор 25 хүн амиа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд гэсэн зүрх зүссэн мэдээг дуулгав.

Харин 2020 оны эхний таван сард улсын хэмжээнд зам тээврийн осол 22594 гарч, 130 хүний амь нас хохирсны 50 нь бага насны хүүхэд байсан аж. Бэртэл гэмтэл авсан хүний тоо 338-аар яригдаж байна.

Ослын шалтгаан нөхцөлийг албаныхан техникийн бүрэн байдлыг хангаагүй, хурд хэтрүүлсэн, гэрлээ шилжүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбов. Үндсэндээ хүний хүчин зүйлээс хамаарч осол гарч байна гэж тодорхойлж болох юм. Тэр дундаа бусдын хариуцлагагүй үйлдлээс болж, амь насаа алдсан иргэний тоо хэдэн арваар яригдаж байна.

Сошиалд тавигдсан зарим бичлэгээр бол тэр их үерийг өнгөрөөдөггүй, машинтайгаа зүтгэж гарах гэж улайраад өндөр эрэг рүү унасан харамсалтай тохиолдол ч гарлаа. “Хүнээ буулгаад ганцаараа зүтгэ” гэх үгийг ч тоолгүйгээр муйхарлаж яваад гэр бүлийнхнээ ч эрсдэлд оруулж байна. Уг нь “замд явахад үер таарвал өнгөрөөгөөд гараарай. 15-20 минут хүлээхэд л аюул холуур өнгөрнө” гэх захиасыг ахмад буурлууд залуу үедээ дайдаг ч тусгаж авдаг нь цөөн бололтой.

Тээврийн цагдаагийн газраас өдөр алгасалгүй шахам сэрэмжлүүлэг хүргэдэг ч хүлээж авдаг нь тоотой байна. Харин сэрэмжлүүлгийг авдаг, дүрмээрээ хөдөлгөөнд оролцдог нэгэн нь өөрийгөө төдийгүй өрөөлийн амь насыг ч хамгаалсан тохиолдлууд бас бий. Жишээ татвал, орон нутгийн эргэлттэй замд жижиг тэрэгтэй давхиж явсан залуу урдахь ачааны том тэргийг гүйцэж түрүүлэхээр дөхөх үед жолооч нь зүүн гэрлээрээ “хүлээ” гэсэн дохио өгч… Залуу тэр даруй  ачааны машиныхаа ард буцаад ортол нэг “Маяты” зөрөөд өнгөрсөн байдаг. Хэрэв сагсуураад гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн бол юу болох нь ойлгомжтой. Дүрмээр хөдөлгөөнд оролцох нь бусдад ч амьдрал бэлэглэдэг гэдгийн жишээ энэ юм. Залуу ачааны машины жолоочид талархаад баршгүйгээгээ таньдаг бүхэндээ л ярьж билээ.

Ер нь автомашин барина гэдэг өөрийн төдийгүй өрөөлийн амь тээж яваа гэдгийг хүн бүр ухаарах цаг хэдийнэ болжээ.

“Приус” машин уначихаад “Лексус-570”-тай уралдсан тухай сагсуурч ярих хүмүүс ч байна. Хүчин чадлаасаа эхлээд олон зүйлээрээ “Лексус-570” “Приус”-ээсээ илүү. Гэтэл мэддэг нь цөөн байна уу гэлтэй.

Монголд өнөөдөр импортоор орж ирж буй автомашины 80 шахам хувийг шатахуун бага "иддэг" буруу талдаа хүрдтэй, "Приус” эзэлдэг тухай албаныхан ярьдаг. Насжилтын хувьд тухайн орондоо хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байдаг. Харин Монголд үнэ хямд гэдгээрээ хамгийн их борлогддог автомашин болж хувирсан. Ийм автомашины импортыг хязгаарлах талд төрийн бодлого ч хэрэгжих шаардлага байна.

Зарим тохиолдолд тэнхлэг нь сэнсэрсэн, дугуй нь мөлгөр, гэрэл нь асахгүй, хар утаа хаясан, салхины шил нь пад хар машинууд орон нутгийн замд таарах нь бишгүй. Оношилгоогоо хийлгэсэн л байлтай гэж бодогдуулмаар… Бас үзлэгт орсон эсэхийг шалгадаг тээврийн цагдаагийн хаагуур нь өнгөрчих вэ гэмээр байдаг. Өөрөөр хэлбэл,  осол гаргаж байгаа, осолд орсон автомашин бүрийн шалтгаан нөхцлийг сайтар судалж гэмээнэ өнөөдрийн энэ их ослыг бууруулж чадна гэсэн үг.

Замын цагдаа нар зөвхөн татварын хойноос хөөцөлддөг бус хүний амь чухал гэж үзэн, автомашин оношилгоонд орсон эсэхийг шалгадаг болох хэрэгтэй байна. Мөн хараажийн зөрчилтэй автомашинд Оношилгооны төвийнхөн гарт нь хэдэн төгрөг атгуулчихаар “оношилгоонд орсон” гэдэг бичиг хийж өгдөг гэдэг үнэн худал нь үл мэдэгдэх ярианд цэг тавих цаг нь болжээ. Хүний аминаас үнэтэй автомашин байх ёсгүй.

Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш Монголд энэ өвчний вирусээр хүн нас бараагүй. Гэтэл автомашины ослоор 150 гаруй хүнээ алдана гэдэг бол дайн байлдаантай орнуудад ч сонсогдоогүй өндөр тоо юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-16 182.160.1.79

Том машины ард ирчээд хажуугаар нь өнгөрч гарахын тулд том тэрэгний жолоочтой гэрлээрээ хэрхэн "ярилцах" вэ?
Ядаж энийг сурмаар байна.
Энд бичихдээ том тэрэг зүүн гэрлээрээ дохисон байх юм. Яагаад буцаад ор гэж баруун гэрлээрээ дохиогүй юм бол?

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Toriin baiguullaguud shuud buruutai buren buten tehnik yavuulah baigaliin gamshgiin ued erguuluudee nemeh zereg hunee hamgaalj ajillah estoi baisan

Avatar

Зочин 2020-07-16 73.92.12.67

Дэлхий covid-19–өөр,Монгол covid- mil- ээр хүнээ алдсаар….. Ялгаагүй л covid….. Дэлхийг сүйрүүлж буй covid нь биеийн дархлаа муутайг нь алж байгаа бол монгол covid нь тархины дархлаа муутайг нь алж байна. Дээр нь төр засаг нь геноцид хийж ард түмнээ хороож байна,жолоочийн суудал дээр суугаад машин барих хуультай оронд зорчигчийн суудал дээр суусан хүн жолоодох тээврийн хэрэгслийг маш олон тоогоор оруулж ирж иргэдээ алж байна,ийм хуульгүй улсад хууль яриад ч хэрэггүй !!!!!

Avatar

Зочин 2020-07-16 73.92.12.67

Covid-mgl нь монголчуудыг цаашид ч сүйрүүлсээр байх болно. Ард түмний бослого хөдөлгөөнөөс айдаг төр засаг нь өшөө олон хүн амь насаа алдах хүртэл,ард түмэн нь энэ юу болоод байна гэж асуух хүртэл буруу рультэй тээврийн хэрэгслийг импортлохыг хориглож чадахгүй,90 хувийг эзэлдэг ард түмний ТХ- д зориулаад жолооны дүрмээ өөрчлөөд япон шиг зүүн гарын дүрэмтэй ч болохгүй,яагаад гэвэл дарга нар зөв рультэй LX-570,,LC-200 унадаг….

Avatar

Зочин 2020-07-16 73.92.12.67

Иймээс ард түмэн өөрсдөө л дуу хоолойгоо нийлүүлж энэ завхралыг арилгахгүй бол төр засаг ч хөдлөхгүй,иргэд авто ослоор сүйрсээр байх болно.Энүүхэндээ гэхэд энэ асуудлыг тэр үеийн хотын дарга Бат-Үүл хөндөхөд ерөнхийлөгч асан Элбэгдорж ард түмний амьдрал хүнд байхад битгий элийрээд бай гээд нам дарж байсан,тэр үеээс хойш авто ослоор амь насаа алдсан,бэртсэн хүний тоог гаргавал их л том тоо гарах бол уу…. Юун covid ?????

Avatar

Монгол 2020-07-16 172.58.140.107

Одоо ковидоо шоу бизнес хийхээ больж, үохицуулах олон ажил, эмчиогээ үйлчилгээгээ сайжруулмаар. Амарсан, зугаалсан, ажилгүй, мөнгөгүй өрөнд баригдсан. Амьд байвал болно гэдэг жалгын сэтгэлгээнээсээ гармаар юм. Үүнийг улс төрчид ашиглаад л

Avatar

Lodoi 2020-07-16 202.9.46.184

Машиныг морьтой андуурч болохгуй

Avatar

Зевлех дархан 2020-07-16 202.9.40.64

Жирийн л нэг муухай ханиадаар ядарсан улс гэр ард иргэдээсээ менге босгож 6 сар тоглож байхаар Наад цаг бусын техникийн осол оор ухэж урэгдэж байгаа Асуудалдаа анхаараач дээ ЗГ гуай. Новшын тархитангуудын тоглоомыг дийлэх ээ болиж байна даа.

Avatar

зочин 2020-07-16 66.181.161.105

Машиний талаар А ч байхгүй амьтан бичсэн байна … Тэнэг жолоочоос л болж осол гардаг болхоос машинаас болдог осол гэж байдаггүй юм .

Avatar

Монгол улсын иргэн 2020-07-16 202.9.46.6

үнэхээр харамсалтай. Сэтгэгдэл бичие ч гэсэн бичих үг гарахгүй байна. Арай ч дээ. Энэ зам гэж там болсон бизнесээ одоо болиоч дээ. Баахан шороо овоолж дээр нь цаас шиг нимгэн асфальт дэвссэн болоод л бөөн мөнгө. Та нар ч гэсэн энэ замаараа явж байгаа бйлгүй дээ. Хүний амь авч байгаа зам барьсан кампаниудад хариуцлага тооцох болоогүй юм уу. Хэдэн хүний амиар дэнчин тавих юм бэ, төр засгаа. Монголчуудаа гэсэн сэтгэл чинь хэзээ гарч ирэх юм бэ. Харамсад барах арга алга даа.

Avatar

Zochin 2020-07-16 79.98.213.82

ygasa covid 19 uur hun uhuhgui shd.ene bol zgr heseg hms iin shoy.odoo ene shoygaa duusgaad unen bodit amidral ruugaa ormoor ym daa.Covid oor shoydsan Huuk, Sarangerel said bolloo,Chinburen gishuun bolloo,ontdsoigiin Ariunbyun jinhelj Badral elchin said bolloo.Odoo ter Nyamhuud n gauyat emch ugchuul tgd Covid duusna shd ygasa.GantsNyamhuud uguhgui bhoor ingeed bgaan shd. odoo bur 10 sar gd balairch suuna unuuh n. ter auah gd zutgeed uvchin yriad muu amlaad bgaa zuiliig n ugchihuuch.

Avatar

Зочин 2020-07-16 202.9.46.46

МАН муу үйлийн үртэй нэм учраас МАНыг сонгохоор ингэж байгаа юм. Та нарын инээд хүрч байна уу. Энэ бол байгалийн хууль. МАН аа сонгоод л хөөрөөд бай. Үйлийн үр боловсрох цагт инээхийхийг чинь сонсмоор байна. Дахиад ч цааш үргэлжилсээр байх болно.

Avatar

Зов 2020-07-16 150.129.143.187

COBID-19 короновирус овчноор хун ухээгуй байхад ослоор хайхрамжгуй байдал, аялалд явахгуй байсан бол энэ бугд хувь хунээс оорсдоос нь болж ухэл хагацал болж бна . Сайн бодолдоо !!!

Avatar

Зоч 2020-07-16 203.91.115.53

Өөдөөс машин зөрдөгүй япон солонгос шиг нэг урсгалтай замаар бүх аймгаа холбоё

Avatar

Зочин 2020-07-16 64.119.20.128

Нэгд хүнээсээ хоёрт машин ямар машин унаж яваагаа ерөөсөө тоохгүй анзаарахгүй юм тэгээд монголын хөдөө замд манайд орж ирж байгаа дийлэнх нь асуудалтай дээр нь засвар үйлчилгээ бүрэн төгс хийгддэг нь эргэлзээтэй

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.58

БУРУУ РУЛЬТЭЙ МАШИН ТУХАЙН ЖОЛООЧЫГ СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ИХ ТОГТВОРГҮЙ БОЛГОЖ БАЙГАА ЮМ . ГАНЦААРАА ЯВБАЛ ХАЛГАЖ ХАЛГАЖ , ХҮНТЭЙ ЯВБАЛ ХҮНЭЭСЭЭ АСУУЖ ГҮЙЦЭЖ ТЭРҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙХДЭЭ ТЭНЭГ ЮМ ШИГ ХУРДЛАНА .ЭНИЙГЭЭ ОЛОН ДАХИН ДАВТАХГҮЙ ТУЛД ЭСРЭГ УРСГАЛААР АЛЬ БОЛОХ ОЛОН МАШИНИЙ ӨМНӨ ОРОХ ГЭЖ БАРАГ Л НИСЭЖ АЛДАНА. ГАНЦ НЭГ БИШ БАРАГ БҮХ МАШИН БУРУУ РУЛЬТЭЙ ТУЛ ТЭР ЗАМ БҮХЭЛДЭЭ ӨӨД УРУУГУЙ ӨРСӨЛДӨӨНИЙ ГЭХИЙМ УУ ЮУ ГЭХИЙН НЭГ ТИЙМ ТАЙВАН МЭДРЭМЖ ЭЭ АЛДСАН ХӨДӨЛГӨӨНИЙ УРСГАЛ БОЛЖ БАЙГААМ.

Avatar

Овген 2020-07-16 202.9.40.64

Хуцаад солиороод бай. Буруу зевийг нь чам шиг маанагууд ярьдаг юм.Чанар бас чанар технологи гээч юм бас байгаа. Солонгос Орос машиныг дэлхийн бух улс орон хэрэглэдэг уу??? Хуулбар Хуурамбаа машинууд. Харин бид Ухэр маанагууд учраас ойчих оо мэдэхгуй яваа нь энэ.

Avatar

Монгол 2020-07-16 192.82.75.103

ОРОН НУТГИЙН ЗАМД Хүнд даацын автомашины ард олноороо бөөгнөрч цувсан суудлын автомашиныг эсрэг урсгалд орж гүйцэж түрүүлэхийг хориглох хэрэгтэй байна. ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЗАМ ТҮГЖИЖ БАЙГАА ХҮНД ДААЦЫН ТОМ АВТОМАШИН ОРЖ АРДАА ЯВЖ БАЙГАА
МАШИНУУДЫГ ҮНДСЭН УРСГАЛААРАА ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОЛЦОО ГАРГАЖ КАРМА МАЯГИЙН ЗОГСООЛЫГ 10 ААС 20 КМ ТУТАМД ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.52

Бидний тархинд бгаа танхайн ухамсаргүйн тахлаас болж бгаа юм хөдөө явахаар л дураараа явж болдог гэсэн энэ хотын оркуудаас болж бна

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.83

Энэ мэдээг уншаад манайхан яг л биеэ үнэлэгчдээ өөгшүүлж бичдэг шиг л санагдлаа. Алдах юу байхав дээ. Өөрсдөө сайн дураараа явцгааж байна. Хүний өмнөөс хэнд хариуцлага хүлээлгэх гээд байна аа? Зүгээр хотдоо, хөдөөдөө амар сууж байсан бол байж л байх байсан шүү дээ. Машиныг нь хурдлуулдаг жолоог нь булаадаг тоноглол хийчихээгүй биз дээ? Үүнийхээ оронд хэзээ монгол хүний толгой гэсэх вэ гэдэг асуултыг тавь.

Avatar

Зочин 2020-07-16 66.181.188.237

500мянган замын цагдаатай болчихвол далд зөрчил буурч түгжрэл багасна

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Ter olon pizdakuudiig chini hen tejeehiin?

Avatar

Зочин 2020-07-16 202.126.88.168

Buur neg uheh gej bgaa xantai mongolchuud, ter n iim baidald hurgedeg

Avatar

Зочин 2020-07-16 192.82.69.235

UOK boduul end horio togtooh bailgui dee

Avatar

Зочин 2020-07-16 203.91.115.52

Хувь хүний боловсрол социализмийн үеэс долоон доор болсон байна шүү дээ, ОНОШЛОГОО ТЕКНИКИЙН ҮЗЛЭГ хийж байгаа тоног төхөөрөмжийн чанар маш муу байна,Хувийн салбарын оношлогоонд ороход тэс өөр онош тавих юм,Зөрчил арилгах тал дээр хяналт огт тавихгүй байна,Харин тэнд ажилладаг таньдаг хүн ээ л сураглаж байна шүү дээ,

Avatar

Зочин 2020-07-16 202.55.188.42

арай хэтэрхий хурдтай дандаа л яарч дайрчих шахаад л явдаг шүүдээ. гэрлээ ч шилжүүлэхгүй новшороод байдаг.

Avatar

Зочин 2020-07-16 122.201.22.220

Энэ гараад байгаад осол аваарууд ихэнх нь хувь хүмүүсийн боловсрол дорой, ухамсар муу, хувиа бодсон арчаагүй зангаас болж байгаам. Зам муу тавьсан нь бас л яг үнээс болж байгаам. Мэргэжлийн байгууллагууд хариуцсан ажлаа сэтгэлгүй, хангалтгүй хийсний улмаас ийм зүйл болж байгаам. Стандарт шаардлага, түүнийг дагаж мөрдөнө, түүнд хяналт тавина, буруутай этгээдэд хариуцлага тооцоно гэсэн ойлголт байхгүй болсон.

Avatar

зочин 2020-07-16 103.14.38.142

Хувь хүний ухамсаргүй байдал их нөлөөлж байна ш дээ.Дээр нь дүрмээрээ,нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаад явах хэрэгтэй ш дээ.

Avatar

Зочин 2020-07-16 202.126.89.206

Буруу рультэй машиныг яаралтай хориглоё. Хүнээ алдаад , хотоо түгжрүүлээд , нервтээд дууслаа монголчууд.

Avatar

Зочин 2020-07-16 64.119.16.110

Битгий х** монголчууд чам шиг баян биш адилхан хүн учраас машины хэрэглээтэй хямдханч гэсэн хувиа хичээсэн бас нэг луйварчин юм бгаа биз чи улсын хөрөнгөөр

Avatar

Зочин 2020-07-16 117.111.10.189

Муу төмрийн наймаачин х** оо

Avatar

Зочин 2020-07-16 106.186.208.29

Амралтын хоног их бага байгаад асуудал байгаа юм биш ээ. Хүн бүрийн ухамсар, ялангуяа жолоо барьж яваа хүний сахилга баттай холбоотой. Ер нь цаашдаа орон нутаг руу чиглэсэн үндсэн буюу голлох замуудыг дундаа аюулгүйн зурвастай, тус бүр 2 эгнээтэй хос замтай болгох хэрэгтэй. Эсрэг урсгалгүй зам дээр осол бараг гарахгүй.

Avatar

Зочин 2020-07-16 202.137.135.97

МОНГОЛООС 10МЯНГА ДАХИН ИХ МАШИНТАЙ ХЯТАД ОСОЛ ЯАГААД ЦӨӨН БАЙНА ГЭХЭЭР 1Ч БУРУ РҮЛЬТЭЙ МАШИН БХГҮЙ 1Ч ХУУЧИН МАШИН ОРУЛДАГГҮЙ,1Ч ХУУЧИН ДУГУЙ ОРУУЛДАЙ, ГЭТЭЛ МОНГОЛД 90% ХАЯСАН МАШИН,90% ХАЯСАН ДУГУЙ,90% БУРУУ РҮЛЬТЭЙ, БАЙААААС БОЛДОГ , БУРУУ РҮЛТЭЙ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ГЭЭД БҮТЭН ЭСРЭГ УРСГАЛД ОРЖ БАЙЖ ӨМНӨХ МАШИНАА ХАРАХ ГЭЭД ГЭНЭТ УРДААС ГАЧ ИРЭЭЭД ЭСВЭЛ МӨРГӨНӨ ЭСВЭЛ ЗАМЫН ХАЖУУРУУ УНАХААС ӨӨР АРГА БХГҮЙ, БУРУУГ 2ДАХИН ИХ ТАТВАР НООГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.98

Зүгээр л 11, 12 ндоо л амраагаач.. Олон хоног ямар ч хэрэггүй бөөнөөр архидаад үхээд дууслаа

Avatar

Зочин 2020-07-16 202.131.247.170

манайхан юманд хөөгдөж, зугтаж байгаа юм шиг өндөр хурдтай явдаг ялангуяа энэ приус, соната унасан гарууд. тэгэхээр замд хурд хэмжигч маш ихээр байрлуулж торгоод эрхийг нь хасаад байх хэрэгтэй

Avatar

Архангай Аймгийн 2020-07-16 202.9.46.231

Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан том оврын авто машин өчигдөр 15.00 цагийн орчимд текникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйн улмаас осолдож, улмаар ойролцоо зорчиж явсан 3 авто машин, 1 мотоцикл өртөж шатсан ноцтой осол гарлаа. Ослын улмаас 2 хүн газар дээрээ нас барж, 8 зорчигч хүндэвтэр түлэгдсэн байна. Өнөө өглөө нэг хүүхэд нас барлаа. Сэхээнд байсан 4 хүнийг болон бусад хүмүүсийг нисдэг тэргээр Улаанбаатар руу өнөөдөр өглөө авч нисжээ.

Avatar

Зочин 2020-07-16 203.169.49.122

НААДМЫН АМРАЛТЫГ 3 БҮТЭН ӨДӨР БОЛГОН ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛЖ.

Avatar

Зочин 2020-07-16 202.9.46.65

ОСОЛД АМРАЛТ ОГТ ХАМААГҮЙ. ЦЭВЭР ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГА БАС УХАМСАР СОЁЛТОЙ ШУУД ХОЛБООТОЙ

Avatar

Зочин 2020-07-16 182.232.151.224

Mongol humuus heterhii huuruu, tavitargui, teneg baina. Manai nariihan zam deer year ersdeltei, auyltai gedgiig mashin baridag humuus bugd medne, zuvhun ene zun bish oron nutgiin zam deerh osol bainga l gardag. Bugdeeree hariutslagatai joohon uhaantai baimaar baina, Tahaliin ersdel undur gej ulig boltol yrisan, tehed zuvhun idehiin tuld uuriiguu busad olon huniig ersdeld oruulj baina. Ene tenegduu huuruu, yum boddoggui har mass g yah be

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.96

Энэ олон хоногийн амралт бас нөлөөлж байна. 11,12,13-нд амраад баярлаад болоод л байсан. Олон хоног амрах юм чинь гээд хөдөө гарч давхисны гай гарч байна. 2-3 хоногт хорь гучаараа нас барж байна гэдэг арай л биш. Тэгээд дандаа хүүхэд, хөдөлмөрийн насны залуучууд. Бүгдээрээ анхаараач ээ. Хөдөө явж байгаа хүмүүс.

Avatar

би 2020-07-16 202.70.44.46

ум аа хум, яг юунаас болсон юм бол?

Avatar

Зочин 2020-07-16 66.181.185.174

Энэ осол бур дайн болмон адил бн, хичнээн хун амиа алдаж бнаа! Тер яаралтай арга хэмжээ аваачээ!!!

Avatar

Зочин 2020-07-16 182.232.151.224

Tanii teneg uhamsargui baigaad chin bas tur zasag ni buruutai yu

Avatar

Зочин 2020-07-16 192.82.78.23

ТӨР ЯАМТАЙН ХЭРЭГ ЮУ БИЛЭЭ.ТӨРИЙН БОДЛОГО БАС ЧУХАЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ ШҮҮ ДЭ.ЯДЖИЛ ЗАМЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ СТАНДАРТЫГ БИ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭ

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.25

Энд замын чанар ерөөсөө хамаагүй, соц үед шороон замаар давхиад ингэж үхдэг хүн бараг л байдгүй байсан. Одоо энэ тархиа б*******ө чихсэн мангар нусхайнууд юу унаж яваагаа мэдэхгүй хаагуур явж байгаагаа мэдэхгүй учраас л ингэж их үхэцгээж баына. Харин тээврийн цагдаа үргэлж сануулж хэлээд байхад тоодоггүй нэг л том амьтад цагаа тулхаар рүлээ дийлэхгүй муусайн чөрийсөн новшнууд .Тэгээд бас үхэж байсан хувь тавилангаа Засаг руу чихнэ. Ингэж бөөнөөрөө үхэхийг далд ертөнцийн дайрлаг гэдэг юм.

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.52

Төр биш хувь хүмүүс өөрсөндөө арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Bosoo Mongolch 2020-07-16 85.66.211.216

tekhnikiin buren ruten baidal , joloochiin khariutslaga mash chukhal.
gadaadaas buruu khurdtei mashin avchrakhiig dariu khorigloyo. Mun khuuchin kheeteigee eljirch ujirsen dugui oruulakhaa boliochee.
mongol ulsad tur zakhirgaa baigaa biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж