Katy Perry хайртдаа сансарт аялах тасалбар бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Katy Perry хайртдаа сансарт аялах тасалбар бэлэглэжээ

Удахгүй хуримлах гэж буй халуухан хосууд болох Katy Perry, Russell Brand нар хэн хэндээ харамгүй бэлэг бэлэглэдгээрээ алдартай. Өнгөрсөн жил Russell хайрт бүсгүйдээ зориулж, зул сарын баярын бэлэг болгон Лос-Анжелес дахь 3,5 сая ам.долларын үнэтэй байшингаа бэлэглэж байсан бол энэ удаад Katy хайртынхаа төрсөн өдрөөр тун өвөрмөц бэлэг бэлджээ. Тэр нь 200 мянган ам.долларын үнэтэй сансарт аялах тасалбар гэнэ. Ингэснээр Russell газрын гадаргуугаас дээш 365 мянган футын өндөр сансарт аялахын тулд Virgin Galactic-ийн аялалд урьдчилан гурав хоног бэлдэх хэрэгтэй болж байгаа аж. Сансрын аяллыг зохион байгуулдаг Virgin Galactic-ийн Louella Faria гэгчийн хэлснээр сансрын хөлөгт 17 инчийн диаметртай цонх байдаг учир сансар огторгуйг өөрийн нүдээр тольдох боломжтой гэнэ. Түүнчлэн сансрын зорчигчид эх дэлхийгээ сансраас 1200 гаруй км-ийн алсаас харж болох юм. Харин Russell-ын тухайд энэхүү гайхамшигт аялалд 93 настай аавыгаа дагуулж явах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж