“10,000 программист” бэлтгэх төслийн хүрээнд Нийслэлийн зорилтот бүлгийн 500 хүүхэд, залуучуудыг анхан болон ахисан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд дараагийн ээлжийн 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан, 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сертификат гардан авлаа.
Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн бичгээр урамшуулав.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчиддаа цаашдын сурах их үйлсэд нь амжилт хүсье.
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР
Зочин 2020-07-16 202.21.127.183
Ажил хийсэн нэр зүүж, мөнгө идэх арга
Зочин 2020-07-16 202.21.127.183
Ингэж худлаа шоудаж мөнгө угаах хэрэг юун ? Иргэдээрээ битгий дайжигнаж доог тохуу хийж доромжил !
Зочин 2020-07-16 202.170.84.188
Хүсэлтэйгээрээ програмист болохгүй, чадалтайгаараа дарга болдоггүй!!!
худал, хуурмаг 2020-07-16 202.126.89.109
ингэж программист бэлдэхгүй… програм бичнэ гэж иймэрхүү л юм байдаг гэсэн өнгөцхөн танилцуулга
Зочин 2020-07-16 185.220.101.145
10,000 программист vs 10,000 лам хүүхэд?
зочин 2020-07-16 192.82.66.242
Энэ үнэн бол уу.