Орос, Ираны тамирчдад олимпийн алтан медаль нөхөн олгоно

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Орос, Ираны тамирчдад олимпийн алтан медаль нөхөн олгоно

Орос, Ираны тамирчдад олимпийн алтан медаль нөхөн олгоно

Оросын чөлөөт бөхийн тамирчин Билял Махов болон Иранийн тамирчин Комейл Гасеми нарт 2012 оны Лондонгийн зуны XXX олимпийн наадмын алтан медалийг нөхөн олгохоор болсон тухай IOC буюу Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн газраас мэдэгджээ.

Билял Махов болон Комейл Гасеми нар хоёулаа Лондонгийн олимпийн чөлөөт бөхийн -120 килограммын жинд хүрэл медаль хүртсэн бөгөөд алт болон мөнгө медаль хүртсэн Узбекстан улсын тамирчин Артур Таймазов болон Гүрж улсын тамирчин Давит Модзманашвили нар хоёулаа хориотой эмийн жагсаалтанд багтдаг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь өнгөрсөн жил давтан шинжилгээгээр батлагдаж медалиудаа хураалгах болжээ.

Олимпийн чөлөөт бөхийн түүхэнд өмнө нь нэг ангиллын хоёр бөх алтан медаль хүртэж байсан тохиолдол байхгүй.

Олимпийн алтан медалийг нь олгох ёслолын арга хэмжээг цар тахлын тархалт бүрэн зогссон хойно зохион байгуулах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж