ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны доктор, дэд хурандаа Д.Сэржмядаг Дотоод хэргийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрдмийн дэд профессор цол хүртлээ.
Дэд хурандаа Д.Сэржмядаг нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гамшгаас хамгаалах чиглэлээр ном, сурах бичиг, гарын авлага 11-ийг бичиж хэвлүүлэн, 40 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг дотоод, гадаадад хэвлүүлжээ.
Мөн тэрбээр ДХИС-ийн Онцгой байдлын сургууль болон Ахисан шатны боловсролын сургуульд 2013 оноос хойш үндсэн болон гэрээт багшаар гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалтад хичээлж зааж, нийт 13 магистрантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ