Помпеогийн нохой БНХАУ-ын дургүйг хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Помпеогийн нохой БНХАУ-ын дургүйг хүргэжээ

Помпеогийн нохой БНХАУ-ын дургүйг хүргэжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өөрийн твиттерт хайртай нохойныхоо зургийг тавьсан нь БНХАУ-д далд мессэж өгөх зорилготой хэмээн шүүмжлэл дагуулж байна.

Түүний жиргээнд тэжээвэр нохой Мерсер нь дуртай тоглоомнуудынхаа дунд сууж буй харагдана. Мөн тэрхүү тоглоомнуудых нь нэг нь чихмэл Винни Пух аж. Хятадууд Помпеод тийм ч дуртай биш бөгөөд тэр байтугай “чөтгөр”, “худал хуурмагийн хаан” гэх мэтээр хочилдог билээ. Гэвч тэд дээрх зургийн тухай нээлттэй ярьж чадахгүй байгаа аж. Учир нь Ши Жиньпиний элдэв хочийг дурсах нь БНХАУ-д тун ноцтой алдаа юм.

Ийнхүү хятадуудын дургүйг хүргэж буй гол зүйл бол Винни Пух аж. Учир нь БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг олон хүн Винни Пухтэй ижил бие, царай зүс, төрхтэй хэмээдэг. Харин үүнээс нь болж Винни Пух хүүхдийн киног Хятадад үзэхийг хориглосон байдаг.

Помпео твиттер дээрээ зүгээр л юу ч бодолгүй хайртай нохойныхоо зургийг нийтэлсэн байж болох ч олон хүн тус зургийг далд утга илэрхийлж байна хэмээн таамаглаж буй аж. Тухайлбал, нохойгоор Майк Помпео өөрийгөө, эсвэл АНУ-ыг төлөөлүүлсэн байж болзошгүй юм. Учир нь хятад хэлэнд нохой гэдэг үгийг түрэмгий зан гаргаж буй улс, хүнийг нэрлэхэд бас хэрэглэдэг гэнэ. Жишээ нь ардчиллыг дэмжих хөдөлгөөний үеэр жагсагчдыг нохой хэмээн нэрлэх явдал их байсан юм. Харин БНХАУ-д хүмүүс АНУ, Помпеог нохой хэмээн хочилдог болоод удаж буй.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж