БНСУ дахь монгол иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

БНСУ дахь монгол иргэдийн анхааралд

БНСУ дахь монгол иргэдийн анхааралд

БНСУ дахь монгол иргэдийн дунд нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон, зодож танхайрсан зэрэг хэрэг зөрчил сүүлийн үед гарах болсон тул Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсээс хяналт тавих, сэрэмжлүүлэг хүргэхээр болжээ. Цагдаагийн алба хаагчид БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвтэй хамтран "Монгол таун"-ы ойр орчимд сэрэмжлүүлэг зурагт хуудас тараах юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээг маргааш/2020.07.17/ 15.00 цагаас зохион байгуулахаар болжээ.

Жүнбү цагдаагийн хэлтэс болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хоёр жил гаруйн хугацаанд сар бүр “Монгол таун” ойр орчмоор эргүүл хийн сэрэмжлүүлэг хуудас тарааж байсан ч цар тахлын улмаас эл арга хэмжээг түр зогсоогоод байсан юм.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс тус улсад амьдарч буй монгол иргэдэд анхааруулж “Хүний нутагт монгол хүний нэрээ хичээн, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэн бусдадаа хүндэтгэлтэй хандан олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг зөвлөе” хэмээн сэрэмжлүүллээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр /2020.07.16/ өдрийн 16.00-18.00 цагийн хооронд "Монгол таун"-ы урд "Үри" банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй авах бөгөөд визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй монголчууд хамрагдах боломжтойг сануулсан байна.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж