Тарвага агнаснаа цахим орчинд нийтэлсэн хүмүүсийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Тарвага агнаснаа цахим орчинд нийтэлсэн хүмүүсийг шалгаж байна

Тарвага агнаснаа цахим орчинд нийтэлсэн хүмүүсийг шалгаж байна

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваганы мах идсэнээс болж нас барсан нь батлагдсан. Одоогоор тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 15, хоёрдугаар хавьтлын 8 хүнийг тусгаарлан эмчилж буй. Мөн Өмнөговь аймгийн Баяннуур аймагт 46 настай эмэгтэй сэжигтэй тохиолдлоор өвдөж эмчлүүлж байна. Иймд тарвага агнах, түүхий эд эрхтэн болон махыг нь идэхгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна. Гэвч баяр, амралтын өдрүүдэд хууль бусаар тарвага агнасан зургаан тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар ЗӨСҮТ-ийн мэдээлснээр тарвага хууль бусаар агнасан, арьс ширийг нь ил задгай хаясан, мөн цахим хуудастаа олон дагагчтай, тарвага агнаснаа нийтэлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Тарваган тахлаар нас барсан тохиолдол бүртгэгдсэн байхад иргэд тарвага хууль бусаар агнаж, тарваганы мах идэх зэрэг зөрчил гарч байгаа нь энэхүү халдварт өвчний талаарх мэдээлэлгүй байдал, хэнэггүй зантай холбоотой гэдгийг ч ЗӨСҮТ-өөс сануулав. Сүүлийн жилүүдэд тарваган тахал өвчин буурахгүй, байнга гарч байгаа нь  иргэд тарвага хууль бусаар агнаж, тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх, эмчилгээний зориулалтаар ашиглах зэрэгтэй шууд холбоотой гэнэ. Иймд тарваган тахал өвчнөөс сэргийлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөлөө.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж