Ээлжит сонгуулийн хүндхэн сорилттой нүүр тулаад буй Дональд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа менежерийг сольжээ. Трампын хэлснээр тэрбээр 2016 оны сонгуульд ялалт байгуулахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн Билл Степиенийг чөлөөлж, оронд нь Брэд Парскейлийг ажиллуулахаар болжээ.
Парскейл өнгөрсөн сард Оклахома хотод болсон Ерөнхийлөгчийн сурталчилгааны ажил, уулзалтуудад маш идэвх муутай оролцсон хэмээн шүүмжлүүлж байсан ч ахлах зөвлөх хэвээр үлдсэн аж. Парскейлийн идэвх муу байгааг, тэр дундаа сая гаруй хүн уулзалтад ирэхээр бүртгүүлсэн хэмээн сайрхсан ч бодит байдал дээр 6000 орчим хүн ирсэн явдлыг Цагаан ордны зөвлөхөөр ажиллаж буй Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер тэргүүтэй олон хүн ширүүн шүүмжилж буй. Харин Трамп “Парскейл надтай маш удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа хүн. Тэрбээр бидний судалгааны ажлыг удирдан зохион байгуулж, маш их тус хүргэсэн. Би түүгээр сонгуулийн кампанит ажлаа удирдуулахаар шийдсэн” хэмээн ярьжээ.
Одоогийн байдлаар Трампын хамгийн гол өрсөлдөгч нь Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден билээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ