Covid-19: Францад ураг халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Францад ураг халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

Covid-19: Францад ураг халдвар авсан анхны тохиолдол бүртгэгджээ

Фрацын эмч нар эхийнхээ хэвлийд бойжиж буй ураг эхээсээ коронавирусийн халдвар авсан анхны тохиолдлыг бүртгэснээ мэдэгджээ. Одоог хүртэл SARS-CoV-2 вирус жирэмсэн эхээс урагт халдах боломжтой эсэх нь тодорхой болоогүй, хангалттай баримт нотолгоогүй байсан ч Парисын Антойне Беклер эмнэлгийн эмч нар үүнийг боломжтой хэмээн энэ долоо хоногт мэдээлсэн байна.
Тэдний мэдээлж буйгаар анх гуравдугаар сарын 24-нд 35 долоо хоногтой жирэмсэн 23 настай бүсгүй халуураад эмнэлэгт хандсан аж. Улмаар тэр эмэгтэйгээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Удалгүй хүүг хагалгаагаар төрүүлж, нэн даруй эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ.
Хүүг эхтэй нь уулзуулалгүй авч явсан ч коронавирус илэрсэн байна. Гэхдээ нярай эдгэрч 18 хоногийн дараа эмнэлгээс гарчээ. Эмч нарын хэлснээр нярайн тархинд үрэвсэл үүссэн байсан ба энэ нь эхэсээс ургийн цус руу коронавирус орсноос болсон аж. Ингэхдээ тэд хүүхэд төрснийхөө дараа вирус, эсвэл бактериар халдварласан байх магадлалыг үгүйсгэжээ.
Өмнө нь нярайгаас коронавирус илрэх тохиолдлууд олон гарсан ч эхээс урагт халдварласан гэж үзэх аргагүй байсан юм. Италид гурав болон дөрөвдүгээр саруудад 31 эмэгтэйг оролцуулсан жижиг судалгаа хийхэд  ураг эхээсээ вирусийн халдвар авах эрсдэлтэйг баталсан байна. Мөн түүнээс гадна гурван ч судалгаа ижил үр дүнд хүрсэн байна.
Харин Франц эмч нарын үзэж байгаагаар вирус урагт жирэмсний сүүлийн долоо хоногуудад халдварладаг гэжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж