Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ | News.MN

Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Вован гэх нэрээр алдартай Владимир Кузнецов гэх орос эрийн утсаар тоглосон ярианд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда итгэснээр ичгүүрт байдалд оржээ. Вован түүнд өөрийгөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн итгүүлснээр Анджей Дудатай бүтэн 11 минутын турш утсаар ОХУ-Украины харилцаа, түүний улиран сонгогдсон тухай ярилцсан байна. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт улиран сонгогдсон бөгөөд маргааш өдөр нь ялалтынхаа тухай албан ёсны хариуг хүлээж байхад энэ хэрэг болжээ.

Тус бичлэгийг “YouTube” сайтад байршуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн ажлын албанаас болсон хэргийг баталжээ. Үүний дараа Анджей Дуда Твиттертээ “нэг зүйл биш байгааг анзаарсан. Учир нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерэс гэж өөрийгөө танилцуулсан эр түүний нэрийг Польшийн алдартай архины брэндээр Зубровка хэмээн дуудаж байсан” хэмээн жиргэжээ. Утсаар ярьсан бичлэгт Анджей Дудатай нь гайхширсан өнгө аястай байсан ч Вованыг “эрхэм ээ” хэмээн дуудсаар байсан аж.

Үүний зэрэгцээ утсаар тоглосон эрийн ард ОХУ-ын тагнуулын агентлаг байсан эсэхийг шалгахаар Польшийн Дотоод хэргийн яамнаас ажиллаж эхэлжээ. Учир нь Украиныг Европын холбоонд нэгдэхийг дэмжсэн Польшийн байр сууринаас болж ОХУ-тай үл ойлголцолтой байна.

Владимир Кузнецов болон түүний найзууд өмнө нь Их Британийн ханхүү Харри, Ерөнхий сайд Борис Жонсон, дуучин Элтон Жон, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нартай утсаар ярьж тоглосноор тэднийг ичгүүрт байдалд оруулж, өөрсдөө алдаршчээ.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-16 202.21.108.238

Манайх чинь Путинтай яриад байсан билүү!!..???

Avatar

Зочин 2020-07-16 202.131.249.202

NEWS.MN Угаасаа оросын гар хөл болсон хогийн сайт шд, мэдээнүүд нь дандаа оросыг магтсан, бусад улсыг доош нь хийсэн л*****н мэдээ бэлдэнэ, бас тэгээд хэдэн л*****н коммент бичдэг сдануудтай

Avatar

Зочин 2020-07-16 150.129.143.37

тусгай албаныхан хаанаас залгаж бгааг нь шалгадаггүй юм уу ийм том алдаа гаргах гэж

Avatar

Зочин 2020-07-16 202.126.88.168

Hund itgesneer ichguurt bfald oroo yu?

Avatar

зочин 2020-07-16 139.5.217.85

Вован бас элдэвтэй нөхөр юмаа Польшийн Ерөнхийлөгчтэй ярьчихдаг.
Хүн бүр алдартнуудын итгэлийг олоод ярьчихаж чадахгүй биз дээ.

Avatar

Зочин 2020-07-16 202.131.245.243

Иймэрхүү пранкерууд дэлхий даяар зөндөө байдаг юм өө. Монголд дахь ардчилсан гамингийн илжигнүүд нэг их сүр бадруулаад орилоод байх шаардлагагүй.

Avatar

Зочин 2020-07-16 203.91.115.55

" Коммунистын шээс" п***а!!!!!!

Avatar

Зочин 2020-07-16 202.126.90.34

Яг чам шиг хүмүүс 30-аад онд Монгол ахан дүүсээ хядсан юм шүү дээ. Хүнийг харааж зүхэхээсээ өмнө хүн чанар нинжин сэтгэлээ хайж үзээрэй

Avatar

Аги 2020-07-16 202.126.88.237

Ичгүүрт байдал ч гх шиг. Хүн залгахад н утсаа аваад ярих тэгээд ичгүүрт бдал болж бна уу хэхэхээ эгэ тэнэг сэтгүүлч бодож бичээч

Avatar

жагаа 2020-07-16 122.201.23.44

Оросууд ер н итгэж болохгүй заваан хулгайчууд 🙂

Avatar

Зочин 2020-07-16 103.57.95.23

Надтай ярих вий дээ.

Avatar

Зочин 2020-07-16 202.9.46.231

ha ha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж