Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Польшийн Ерөнхийлөгч утсаар тоглосон орос эрд итгэж бүхнээ ярьжээ

Вован гэх нэрээр алдартай Владимир Кузнецов гэх орос эрийн утсаар тоглосон ярианд Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда итгэснээр ичгүүрт байдалд оржээ. Вован түүнд өөрийгөө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн итгүүлснээр Анджей Дудатай бүтэн 11 минутын турш утсаар ОХУ-Украины харилцаа, түүний улиран сонгогдсон тухай ярилцсан байна. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт улиран сонгогдсон бөгөөд маргааш өдөр нь ялалтынхаа тухай албан ёсны хариуг хүлээж байхад энэ хэрэг болжээ.

Тус бичлэгийг “YouTube” сайтад байршуулсан бөгөөд Ерөнхийлөгчийн ажлын албанаас болсон хэргийг баталжээ. Үүний дараа Анджей Дуда Твиттертээ “нэг зүйл биш байгааг анзаарсан. Учир нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерэс гэж өөрийгөө танилцуулсан эр түүний нэрийг Польшийн алдартай архины брэндээр Зубровка хэмээн дуудаж байсан” хэмээн жиргэжээ. Утсаар ярьсан бичлэгт Анджей Дудатай нь гайхширсан өнгө аястай байсан ч Вованыг “эрхэм ээ” хэмээн дуудсаар байсан аж.

Үүний зэрэгцээ утсаар тоглосон эрийн ард ОХУ-ын тагнуулын агентлаг байсан эсэхийг шалгахаар Польшийн Дотоод хэргийн яамнаас ажиллаж эхэлжээ. Учир нь Украиныг Европын холбоонд нэгдэхийг дэмжсэн Польшийн байр сууринаас болж ОХУ-тай үл ойлголцолтой байна.

Владимир Кузнецов болон түүний найзууд өмнө нь Их Британийн ханхүү Харри, Ерөнхий сайд Борис Жонсон, дуучин Элтон Жон, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нартай утсаар ярьж тоглосноор тэднийг ичгүүрт байдалд оруулж, өөрсдөө алдаршчээ.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж