ЭМЯ: 184 хүний шинжилгээ сөрөг гарч, 2 хүн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 184 хүний шинжилгээ сөрөг гарч, 2 хүн эдгэрчээ

ЭМЯ: 184 хүний шинжилгээ сөрөг гарч, 2 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.07.16/ мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд  3006 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 428 хүн орсон бол 268 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 128 дуудлага иржээ. Мөн АНУ, Швед, Францаас манай улсын таван иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэл зүйн зөвлөгөө авсан байна. Халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 9000 гаруй иргэнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Амны хаалтаа зүүхгүй, анхаарал суларч буйг иргэд шүүмжилж байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов. Иймд хүн бүр амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж сонор сэрэмжээ алдахгүй байхыг зөвлөлөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит 184 хүний сорьцод шинжилгээ хийж бүгд сөрөг гарлаа. Үүнийг задалбал, энэ сарын 2-нд Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 5, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн  ачаа тээврийн 31 жолооч, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирж ХӨСҮТ-д  тусгаарлагдсан гурван сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээ, тандалт судалгааны зорилгоор авсан 1 хүний шинжилгээний хариу тус тус сөрөг гарлаа. Сайн мэдээ нь, ХӨСҮТ-өөс өнөөдөр дахин хоёр хүн эдгэж гарч байна. ОХУ-аас тавдугаар сарын 29-нд онош батлагдсан 20 настай эмэгтэй 48 хоног эмчлэгдлээ. Мөн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдэж гарлаа. Нийт батлагдсан 261 тохиолдлоос 209 хүн эдгээд байна. Эмчилгээнд 53 хүн байгаагийн нэг нь жирэмсэн байгаа юм. Мөн долдугаар сарын 15-нд  Сөүл-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 428 хүнээс сэжигтэй 3 хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүсийн сорьц авах ажлыг эхлүүллээ.

ТУСГАЙ ҮҮРГИЙН 5 ОНГОЦ 39 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД АРИУТГАЛ ХИЙЖЭЭ

Долдугаар сар гарснаас хойш нийт таван удаагийн нислэгээр 700 орчим иргэн эх орондоо иржээ. Эдгээр иргэнийг тээвэрлэсэн агаарын 5 хөлөг, 39 тээврийн хэрэгсэл 1076 м.куб талбайд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тус төвийнхөн өнгөрсөн хугацаанд  тусгай үүргийн онгоцоор ирсэн 14.847 иргэнд тусламж үзүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тус төвийнхөн "Амар", "Баянхангай" зочид буудлуудад тусгаарлагдсан 232 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд  сөрөг гарчээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс коронавируст халдвараас сэргийлэхийн зэрэгцээ тарваган тахлын аюулаас болгоомжилж, тарвага агнахгүй байхыг анхаарууллаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, July 15, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж