Увс, Баян-Өлгийгөөс бусад аймгийн зам нээгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Увс, Баян-Өлгийгөөс бусад аймгийн зам нээгджээ

Увс, Баян-Өлгийгөөс бусад аймгийн зам нээгджээ

Наадмын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас олон зам, гүүр эвдэрч зарим аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Одоогоор аль аймгийн замыг хаагаад байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос тодруулахад “Архангай аймгаас Завхан явах чиглэлийн замыг нээсэн. Хөвсгөл аймгийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Одоогоор Увс аймагт гурван гүүр нурсан тул тус аймгаас хойд сумд руу чиглэсэн зам хаасан хэвээрээ байгаа. Мөн Баян-Өлгий аймгийн төвөөс 82 км-т орших Бураат голын гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаанд зам хаасан. Тухайн зам нь ОХУ-руу явах хилийн боомтын зам. Бусад аймагт хаасан зам байхгүй. Зам тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Харин нийслэлд Бөхийн өргөөний ард талын хэсэг замд зам засварын ажил хийж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд бага зэргийн өөрчлөлт орж байгаа” гэлээ.

Эргэн сануулахад, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачиж явсан машин осолдож их хэмжээний шатахуун асгарч, түймэр гарч, таван машин, нэг мотоцикл галд өртөж, хоёр хүний амь нас эрсдэж, 16 хүн түлэгдсэн харамсалтай үйл явдал болсонтой холбоотойгоор Архангай аймгаас Завхан явах чиглэлийн замыг түр хаагаад байсан юм. Тус аймгийн Замын цагдаагаас мэдээлж буйгаар Цагаан давааны замыг нээж, автомашиныг цөөн тоогоор нэвтрүүлж эхэлжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж