Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ

НЭМЭЛТ: 18.50

Төв аймгийн шүүхэд болсон Б.Хурц нарт холбогдох шүүх хурал дөнгөж сая завсарлаж, маргааш буюу долдугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт үргэлжлэхээр боллоо.


ШҮҮХ: ЯЛЛАХ ДҮГНЭЛТ УНШИЖ БАЙНА

НЭМЭЛТ: 14.15

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдаан түр завсарласан байсан бөгөөд сая үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Улсын яллагч яллах дүгнэлт уншиж, сонсгосноор хэлэлцүүлэг үргэлжилж байна.


ШҮҮХ: ШҮҮХ ХУРАЛДААН ТҮР ЗАВСАРЛАЛАА

 

НЭМЭЛТ: 12.20 ЦАГ

Улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан завсарлалаа.


ШҮҮХ: ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

НЭМЭЛТ: 11.35

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 09.37 цагт эхэлсэн. Шүүх хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд шүүх хуралдааны оролцогчдоос шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлт гаргасан ч шүүх татгалзлалыг хүлээж авахгүй хэмээн үргэлжлүүлэхээр болов. Одоо шүүхийн хэлэлцүүлгээс өмнө гаргаж өгөх бичгийн нотлох баримт болон санал хүсэлт байгаа тодруулах явц үргэлжилж байна.

Шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар оролцож байна.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан Төв аймгийн шүүхэд өнөөдөр /2020.07.16/ болж байна. Шүүх хуралдаан 09.30 цагт эхэлсэн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч Б.Батсайхан нь 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 11.00 минутад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралтай талаарх баримтыг тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн, Ц.Туяа, шүүгдэгч С.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Дандий-Ядам, шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Ц.Баярмаа, шүүгдэгч Ү.Отгонбаярын өмгөөлөгч Г.Цомонгэрэл нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр тус шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч О.Бархасбадийн өмгөөлөгч Н.Буянжаргал нь хордлогонд орсон тул эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт тус тус гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж, шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдрийг  хүртэлх хойшлуулаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж