Олон сая дагагчтай АНУ-ын тэрбумтнууд болон экс Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн твиттер хаягийг өчигдөр /2020.07.15/ хакерууд эзэлж, дагагчид руу биткойны луйврын зурвас илгээсэн байна.
Билл Гэйтс, Жэф Безос, Илон Маск, Ерөнхийлөгч асан Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден, реппер Канье Уэст нарын твиттер хаяг өчигдрийн хакеруудын дайралтад өртжээ.
Хакерууд тэдний хаягийг булаан аваад дагагчид руу нь тэдгээр алдартнуудын хаяг руу 1,000 ам.доллартай тэнцэх биткоиныг заасан хаягт илгээвэл хоёр дахин өсөөд буцаж ирнэ гэсэн агуулгатай холбоос илгээсэн байна. Удалгүй Твиттер компанийн зүгэээс хакеруудын талаар мэдэгдэл гаргахад тэдгээр зурвасуудаа устгаж эхэлжээ. Твиттер компанийн зүгээс системд гарсан доголдолыг яаралтай олж илрүүлж засварлахаа мэдэгдсэн байна.
Ийнхүү маш богинохон хугацаанд хакеруудын заасан дансанд 100 гаруй мянган ам.доллартай тэнцэх хэмжээний биткоин цугларчээ. Гэхдээ энэ нь хүмүүс хакеруудад итгэж шилжүүлсэн мөнгө биш, харин хакерууд луйвраа жинхэнэ мэт харагдуулахын тулд өөрсдөө данс руугаа шилжүүлсэн мөнгө гэнэ.
Өнгөрсөн жил хакерууд Твиттер компанийн захирал Жек Дорсигийн хаягийг мөн хакердаж, хаягаар нь төрөл бүрийн доромж үг, арьс өнгөөр ялгаварласан утгатай нийтлэлүүд нийтэлж байсан удаатай.
Эх сурвалж: ВВС, Insider
Холбоотой мэдээ