АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Оросын бизнесмен Евгений Пригожинтой хамаарал бүхий компаниудын эсрэг хориг тавьжээ. Бизнесмен Евгений Пригожин нь Оросын Ерөнхийлөгчтэй ойрын холбоотой бөгөөд Владимир Путины “тогооч” хэмээх хочтой. Түүнийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үер америкчуудын үзэл бодолд нөлөөлөх зорилгоор цахим сүлжээнд хуурамч мэдээлэл цацах кампанит ажлыг санхүүжүүлж тусалсан хэмээн буруутгаж хориг тавьжээ. Түүнчлэн Евгений Пригожин нь Суданд хоригуудаас зугтаж олон сая ам.долларыг эргэлдүүлсэн гэж хардаж байна. Үүний зэрэгцээ ОХУ нь Суданы авторитар дэглэмийг дэмжин хагас цэрэгжилтийн ажиллагаанд оролцдог хэмээн АНУ-ын Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын албанаас мэдэгджээ.
Евгений Пригожин болон түүний компаниуд 2018 онд тусгай зөвлөх Роберт Мюллерын мөрдөн шалгах ажиллагааны үеэр АНУ-ын албаныхны анхааралд өртжээ. Тус мөрдөн шалгах ажиллагаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялахын тулд Оросоос дэмжлэг авсан байх магадлалыг шалгасан юм.
Эх сурвалж: Associated Press
Зочин 2020-07-16 66.181.176.102
Хориг тавилаа л гэх юм Гэхдээ ихэнх нь бараг онцгой ч ач холбогдолгүй үр дагаваргүй зүгээр дуулиан үүсгэх төдий зүйл байдаг юм шиг байна лээ шүү дээ
Ovgon 2020-07-16 66.181.185.112
fashist putler orosoos hulgailsan mongo horongoo ene met toiron hureelegchdeeree damjuulan zuvchuuldag ni todorhoi. Putler hezee negen odor orosoos gutamshigtaigaaar hoogdono gedgee medej baigaal da kkk.
Зочин 2020-07-16 146.115.161.230
Putiniig merehiin orond hairt anugiinhaa trumpiin tenegiig gaihaach
Зочин 2020-07-16 202.55.188.91
Манайхаас Путин тогооч авдагүйм бх даа. 1 маань ч гэсэн оросын тэрбумтан болчвол. Тогоочоо хүртэл ийн жаргуулдаг Путин ч хоншоортой хаан шүү.
Зочин 2020-07-16 49.0.218.165
америкт оросоос илүү хятад гэдэг аврага дайсан бий болж эхэлсэн дээ
Зочин 2020-07-16 122.201.23.44
Тогоо барьж хоолы нь хийдэг хүн мэдээж хамгийн итгэлт тойрон хүрээлэгч бнал да