АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Оросын бизнесмен Евгений Пригожинтой хамаарал бүхий компаниудын эсрэг хориг тавьжээ. Бизнесмен Евгений Пригожин нь Оросын Ерөнхийлөгчтэй ойрын холбоотой бөгөөд Владимир Путины “тогооч” хэмээх хочтой. Түүнийг 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үер америкчуудын үзэл бодолд нөлөөлөх зорилгоор цахим сүлжээнд хуурамч мэдээлэл цацах кампанит ажлыг санхүүжүүлж тусалсан хэмээн буруутгаж хориг тавьжээ. Түүнчлэн Евгений Пригожин нь Суданд хоригуудаас зугтаж олон сая ам.долларыг эргэлдүүлсэн гэж хардаж байна. Үүний зэрэгцээ ОХУ нь Суданы авторитар дэглэмийг дэмжин хагас цэрэгжилтийн ажиллагаанд оролцдог хэмээн АНУ-ын Сангийн яамны гадаад хөрөнгийн хяналтын албанаас мэдэгджээ.
Евгений Пригожин болон түүний компаниуд 2018 онд тусгай зөвлөх Роберт Мюллерын мөрдөн шалгах ажиллагааны үеэр АНУ-ын албаныхны анхааралд өртжээ. Тус мөрдөн шалгах ажиллагаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялахын тулд Оросоос дэмжлэг авсан байх магадлалыг шалгасан юм.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ