Наадмаар өнгөрсөн жилийнхээс бага зөрчил гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Наадмаар өнгөрсөн жилийнхээс бага зөрчил гарчээ

Наадмаар өнгөрсөн жилийнхээс бага зөрчил гарчээ

Наадмын өдрүүдэд илэрсэн зөрчил, эдгээр өдрүүдэд хэрхэн ажилласан талаар НОБГ, НЭМГ, НМХГ-аас өнөөдөр /2020.7.16/ мэдээлэл хийлээ.


24 ИРГЭНИЙ АМЬ, 182 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ ХАМГААЛЖЭЭ

Нийслэлийн онцгой байдлын газарт долдугаар сарын 10-16-нд объектын 16, эрэн хайх ажиллагааны 16 дуудлага иржээ. Дуудлагын дагуу ажиллаж 24 иргэнийг ус болон түймрийн ослоос аварч, 182 сая төгрөгийн хөрөнгийг хамгаалжээ. Одоогоор Туул голд 10 настай хүүхэд осолдсон дуудлагын дагуу эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа аж. Наадмын хамгаалалтад НОБГ-аас Хүй долоон худагт 125, 13 дугаар зуун цогцолборт 165 алба хаагч ажиллажээ. Мөн Шаварт суусан долоон автомашиныг шавраас гаргасан байна. Мөн Туул гол дагуух 100 орчим км газарт завьт эргүүл ажиллажээ. Ингээд усанд суусан машиныг татаж, усанд живсэн зэрэг нийт 251 иргэний амь насыг авран хамгаалжээ.

ХУУШУУР ЗАРСАН 19 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт долдугаар сарын 10-15-нд 500 гаруй байцаагч ажиллажээ. Энэ хугацаанд тус байгууллагад 14 дуудлага ирсэн байна. НМХГ-ын байцаагчид 13 дугаар зуун, болон Хүй долоон худагт хуушуур худалдсан 19 зөрчлийг илрүүлж 150 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Чингэлтэй дүүрэгт байрлах айлд хийн гааз дэлбэрч хоёр иргэн түлэгдсэн дуудлага ирсэн. Наадмын өдрүүдэд өмнөх онтой харьцуулахад зөрчил дуудлага цөөн ирсэн.

АМЬТАНТАЙ ХОЛБООТОЙ ТАВАН ДУУДЛАГА ИРЖЭЭ

Нийслэлийн байгаль орчны газраас ногоон бүсэд 33 ажилтан, есөн байгаль хамгаалагч ажиллажээ. Мөн үер усны ам хааж буусан 24 айлд шаардлага хүргүүлж, 1093 иргэнд байгальд зөв аялах талаар зөвлөмж өгчээ. Мөн амьтантай холбоотой таван дуудлага ирсэн байна. Тухайлбал, гурван могой, начин шонхор, сарьсан багваахайн үр төлийг байгальд нь тавьсан байна. Зэрлэг амьтны үр төлийг олсон бол түүгээр оролдохгүй байх шаардлагатайг анхаарууллаа.

382 ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ

Нийслэлийн эрүүл мэндийн газар баяр наадмын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Covid-19-ийн халдвар авч гэрийн ажиглалтад байгаа 813 иргэнийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хянан ажилласан байна. Мөн 13 дугаар зуун цогцолбор, Хүй долоон худагт 86 эмч мэргэжилтэн оролцож, 3062 хүний халууныг хянаж, гарыг ариутгажээ. Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Энэ хугацаанд 388 эх амаржиж 382 хүүхэд эсэн мэнд мэндэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж