ОБЕГ: Борооны улмаас хоёр гүүр эвдэрч, 18 гэр үерт урсчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Борооны улмаас хоёр гүүр эвдэрч, 18 гэр үерт урсчээ

ОБЕГ: Борооны улмаас хоёр гүүр эвдэрч, 18 гэр үерт урсчээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороотой, иргэдийн амралт, зугаалга давхцсан өдрүүд байлаа. Үүнтэй холбоотойгоор үер усны аюулд өртөх, зам, гүүр эвдэрснээс үүдэж зам хаах, зарим аймгийн орох гарах хөдөлгөөнийг ч хаасан билээ. Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн дуудлагаас үзвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд ачаалалтай ажиллаж, олон хүний амь нас аварчээ. Тодруулбал,

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт 07.13-ны өдрийн 17:13 цагаас 21:32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн бороо орсны аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүссэн тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн “Хөвсгөл-АЗЗА” ХК, Хот тохижилт үйлчилгээний газрын ажилтнууд 07.14-ний өдөр автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулсан. “Нисэхийн гүүр”-ээс “Дэлгэрмөрөн” гол хүртэл 70 м үерийн шуудуу татсан.
  • Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг Буянт хороолол 31 дүгээр гудамжинд иргэн У-ын 5 ханатай гэр лүү үерийн ус ороод байна гэсэн дуудлагыг 12:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 12:30 цагт очиж 60 метр даланг сэргээн, үерийн усыг соруулан аюулгүй болгосон.
  • Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар баг “Бор үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 3 км/ Иргэн Б, Я, Ш нарын 8 ханатай 3 гэр, А-ийн 6 ханатай гэрт үерийн ус орсон тухай дуудлагыг 21:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 22:15 цагт очиж 2:30 цаг ажиллан үерт автсан 4 гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар буулгасан.
  • Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/Ховд аймгийн Чандмань сумын   Завхан аймгийн Улиастай сумаас Ховд аймгийн Чандмань сумын чиглэлд зорчиж явсан 3 автомашин /12 зорчигчтой/ элсэнд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 05:35 цагт хүлээн авсан. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 113 км замыг туулан 09:15 цагт очиж 1 цаг ажиллан автомашинуудыг татаж гаргасан.
  • Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгайд “Туул” голд Тус дүүргийн харьяат Т/11 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 13:30 цагт очиж, 07.15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Энгэр шандын задгай” гэдэг газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.16-ны өдрийн 08:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
  •   Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар баг “Хэрлэн”  /аймгийн төвөөс урд зүгт 5 км/ Хэрлэн голд хүн живсэн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 19:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулж иргэн О /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зүүн тийш 300 метр зайтай уснаас олж гарган аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
  • Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Увс нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км, сумын төвөөс урд зүгт 18 км/ Иргэн Ц/26 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хийлдэг завьтай нуурын гүн рүү хөвсөн тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж нуурын эргээс 200 м зайд хөвж байсныг 20:15 цагт эсэн мэнд аварсан.
  • Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Гашууны гол Гүүр эвдэрсний улмаас Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлд зорчих хөдөлгөөн зогссон автомашинууд явж чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчил, Цагдаагийн газар болон орон нутгийн иргэд 16:30 цагаас үерийн усанд боогдсон 3000 автомашин, 15186 иргэдийг татан гаргах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраны гол “Усжуулхын гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/ Суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 19:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид 43 км замыг туулан очиж 43 минут ажиллаж иргэн О-ын Эксплорер загварын автомашиныг 21:53 цагт татан гаргасан.
  • Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн ”Тээлийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Иргэн Г-ын “Ниссан террано” загварын автомашин үерийн усанд суусан тухай дуудлагыг 20:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 30 минут ажиллаж татан гаргасан.
  • Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн “Арсай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км/ Иргэн Т-ийн Ланд-200 загварын автомашин, Г-ийн Тундра загварын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 00:00 цагт Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 25 км замыг туулан 02:05 цагт очиж 40 минут ажиллан автомашинуудыг татан гаргасан.

ГАМШИГ, АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН ТАЛААР:

  • Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг Улиасны хэв гэдэг газар /Аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км/ 6 метрийн урттай төмөр бетон гүүр нурсан тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймагт 07.13-ны өдрийн 19 цагаас 07.15-ны өдрийн 11 цаг хүртэл үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Түргэн сумын Түргэн гол үерлэж Шургадгийн сайрын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд эвдэрч, гүүрний хавтан унаж Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон.
  • Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км, тосгоны төвөөс баруун зүгт 15 км/ 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нурсан тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан. Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Аймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон.
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянганд цохиулж үхсэн тухай мэдээллийг 07.15-ны өдрийн 09:29 цагт /Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт мэдээлсэн. Тус сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч О.Намжирмаагаар ахлуулсан алба хаагчид очиж хохирлыг очиж хохирлыг тогтоон ажилласан.
  • Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал багийн “Нарны ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км/ Малчин Б-ын 5 ханатай 2 гэр 07.15-ны өдрийн 13:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 14:05 цагт хүлээн авсан. Тус сумын Мандал багийн дарга Б.Мөнхжаргалаар ахлуулсан алба хаагчид 35 км замыг туулан 13:40 цагт очиход 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж