Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ | News.MN

Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 9-15-нд ноцтой 16 зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирчээ. Үүний дөрөв нь хүүхэд байжээ. Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдолын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Тодруулбал, өчигдөр /2020.7.15/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч ойртож ирсэн таван тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хүний амь нас хохирч, 16 хүн түлэгдсэн байна. Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар

Наадмын өдрүүдэд гарсан ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэлгүй явж, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалж явахыг анхааруулж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусч орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

  • Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-07-16 202.179.26.51

chaluun us tasarsan , 5 chonog talch irechgui geed baachan unetei boovnuud l baisan , duudlaga n dandaa avtomat yriaad , uls orond ezen gen b** ???, tegeed odor bolgon chun uchlee gechiin ????

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.72

Наадмаар 5 хоног амардаг буруу байнаа!!! Урьд нь 11-12-нд 2 өдөр наадаад болоод л байсан, монголчууд бид япон шиг хийдгээ хийчихсэн бол ингэж их амарч болох юм. Гэтэл хийж бүтээсэн юмгүй, хамаг ажил нь зуун задгай байхад бүх нийтээрээ 5 хоног (бямба, ням таарвал 7 хоног) амраад алга болчихдог?!?!! Өчигдөр л гэхэд том супермаркетуудад шинэ өндөг, талх, тараг г.м. алга!!! Ингэтлээ амарна гэж байх уу даа??!! Дампуурлаа даа!!! Төр засагт гарсан хэдэн дурак нь найр наадмаар ард түмнээс ко-ко л авч

Avatar

Зочин 2020-07-16 66.181.161.72

… ко-ко л авч байвал улс орон сүйрсэн ч тоох янзгүй юмаа!!! Яана даа яана, монголчууд минь!!!

Avatar

boloroo 2020-07-16 122.201.20.194

yaag unen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж