Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 25 хүн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 9-15-нд ноцтой 16 зам тээврийн ослын улмаас 25 хүний амь нас хохирчээ. Үүний дөрөв нь хүүхэд байжээ. Хүний амь нас хохирсон дээрх 16 тохиолдолын 11 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Тодруулбал, өчигдөр /2020.7.15/ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд Dong-Feng маркийн том оврын ачааны автомашин онхолдож, улмаар тээвэрлэж явсан шатахуун асгарч ойртож ирсэн таван тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хүний амь нас хохирч, 16 хүн түлэгдсэн байна. Уг ослын улмаас Цагаан давааны замыг түр хугацаагаар хаагаад байсныг өчигдөр оройноос нээн, тээврийн хэрэгслүүдийг хэсэг хэсгээр нэвтрүүлж эхэлсэн талаар

Наадмын өдрүүдэд гарсан ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэлгүй явж, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалж явахыг анхааруулж байна.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусч орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та бүхэндээ дараах сэрэмжлүүлэг хүргэж байна.

  • Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж