С.Баярцогт нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ | News.MN

С.Баярцогт нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Баярцогт нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Баярцогт нарын шүүх хурал маргааш үргэлжилнэ

НЭМЭЛТ:

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох шүүх хурал маргааш 09.00 цагт үргэлжилнэ


НЭМЭЛТ: 15.05 

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт холбогдох шүүх хурал тав дах өдрөө үргэлжилж байна.


Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал өнөөдөр /2020.07.16/ 09.00 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд тав дахь өдрөө үргэлжилнэ.

Долдугаар сарын 6-нд эхэлсэн тус шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 9-нд завсарлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг. Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм. Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж,  ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

k 2020-07-16 64.119.21.157

ed nar bol mongoliin iluudel humuus,tedend mongold gishgeh gazar ,amisgalah agaar baihgui,mongoliin ard tumen ed naraas gishgeh gazar amisgalah agaaraa haramlaj bn,ene 30 jild ed nariin bayjij tansaglsan ,mongoliin ard tumen yduurch zovson 2 yg taarna,ted hudal yrih ,huurahdaa garguud

Avatar

Иргэн 2020-07-16 103.229.121.174

Эх орноосоо урвах ямар байдгыг сайтар ойлгуулж өгөх хэрэгтэй.

Avatar

ХАН 2020-07-16 202.55.183.178

Улсын их хурлаар хэлэлцүүлэх асуудлыг хэлэлцүүлэлгүй сонгуулиар гэнэт Эрдэнэтийг авсан санагдаж байх юм. Ард түмэн битгий хэл УИХ гишүүд ч мэдээгүй байж байсан шүү дээ

Avatar

Зочин 2020-07-16 59.153.113.144

хар нямдоржийн 90-ээд онд хятадын тагнуултай холбогдож амласан бүх зүйл ингээд биелэлээ оллоо. Үхэр монголчууд 30 оноос газар нутгаа алдаж байгаагаа мэдэж эхлэхэд эх нутгаа эргүүлж авахад хэтэрхий оройтсон байх болно. Коммунистуудад хэзээ ч эх орон газар шороо, улс үндэстний эрх ашиг гэж байгаагүй. тэд зөвхөн ард түмнийг ядуу, мунхаг байлгаж тэпний бүтээсэн баялагийг хувааж идэх, гол зорилго нь. нямдорж хүрэлсүх оюунэрдэнэ нямбаатар нар энэ улсыг устгана харж л бйа

Avatar

Зочин 2020-07-16 66.181.176.102

Энэ бол ёстой цэвэр гүтгэлэг толгой угаалт гэдэг нь бололтой Сөрөг хүчний уяаны нохойнууд ийм юм бичихдээ онцгой авьяастай

Avatar

самдан 2020-07-16 182.160.34.39

59153113144-г бичигч чамд хариу бичээдч чи ойлгохгүй Чи элбэгдорж Да Ганболд зэрэг нөхдийн хошног долоож амь зууж яваа чинь ойлгомжтой байна Чи нохойн жогорхой юун том юм коммунизм ярьдаг юм өнөөдөр эх орноо худалдахад чи орлцсонч байж чадахгүй чамаас дээгүүр яваад өнгөрсөн хэрэг Дэлхий дээр ардчилал гэж капитализмд байдаггүй гэдгийг барууны орнууд яриад бичээд байгааг сохор номин шалбаагны мэлхий яаж олж уншихав Дээр чиний дурдсан хүмүүс дэлхийд танигдсан томчууд чи юм олж долоох санаатай

Avatar

зочин 2020-07-16 59.153.113.144

улс төрийн бүх өрсөлдөгчөө дарж монгол путин, монгол уго чавес төрөх үйл явдал шулуун замдаа орлоо. өөрийн намынхнаасаа хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж үзсэн Ж. Эрдэнбатыг шоронд суулгасан. одоо Баяр болон АН-ын хэдийг шоронд хорьсноор ямарч сөрөг хүчин өрсөлдөгчгүй боллоо. одоо хятадаас дураараа зээл авч оронд нь газар нутгаа өгөх, эрдэнэтийг ямарч хяналтгүй идэх бүх боломж нээгдсэн. 30 оноос газар нутгаа хятадууд авч эхэлнэ. МАнын дарга нар бүгд хятад поспорт авч гадагш гарсан байх болно.

Avatar

зочинд 2020-07-16 43.242.242.197

ямар аймаар мэддийн чи. Чинийхээр улсаа зараад идээд гадаадад олон хаус аваад офшоорт хэдэн саяар нь мөнгө доллар байршуулаад байж байх уу малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж