Хоногт 221 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэний 70 мянга нь АНУ-д бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Хоногт 221 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэний 70 мянга нь АНУ-д бүртгэгдэв

Хоногт 221 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэний 70 мянга нь АНУ-д бүртгэгдэв

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн 221,675 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо буурах биш улам ихэссээр байгаа нь цар тахлын оргил үе хараахан ирээгүйг илтгэсээр байна.

Мөн цар тахлын улмаас нэг хоногт 5,486 хүн нас баржээ.

Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 13,671,116 болж, коронавирусийн халдварын улмаас нийт нас барагсдын тоо 585,923-д хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 8,024,535 болжээ. Хэдий халдвар авагсдын талаас илүү хувь нь эдгэрч байгаа боловч эдгэрч дархлаа тогтсон хүмүүсийн биед үүссэн эсрэг бие буюу дархлаа удалгүй алга болж байж магадгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байгаа аж.

Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-ын хувьд хоногт илрэх шинэ тохиолдол мөн л өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 70 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Worldometers

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж