УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа зохион байгуулж, гишүүд тангаргаа өргөж, Засгийн газраа бүрдүүлснээр өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл, төрөө төвхнүүлээд хаалтаа хийчихсэн.
Харин шинэ парламент ирэх наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж, 2020 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөж байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх жилүүдэд 2020 оны төсөвт тодотгол хийхгүй хэмээн удаа дараа хэлж, ам бардам байсан. Гэвч дэлхий нийтээр цар тахалтай холбоотойгоор төсвийн орлого тасарч, гүйцэтгэл хангалтгүй байгаа учраас шинэ Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны төсөвт тодотгол хийнэ хэмээн онцолсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2020 оны төсөвт тодотгол хийнэ. Гэхдээ нэг их тмоохон өөрчлөлт энд орохгүй гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан, яригдсан зүйлүүд хэвээр явна. Зарлагдаагүй санхүүжилтийн дүнд холбогдох өөрчлөлтүүд орно” хэмээн ярьсан юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ