Сөүл-Улаанбаатарын нислэгээр 428 иргэн эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 428 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 428 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээ өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр ч нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа. Тодруулбал, тусгай үүргийн транзит онгоцоор АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102 иргэн байгаа юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Корпорэйт”, “Кентавр”, “Энхсаран” зочид буудал, сувилалд  21 хоног тусгаарласан юм.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирсэн.  Энэхүү нислэгт  бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарласан юм.

Долдугаар сард хийгдэх нислэг /УОК-оос төлөвлөсөн нислэг/:

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж