Сэрэмжлүүлэг: Гурван өдөр усархаг, дуу цахилгаантай бороотой | News.MN

Сэрэмжлүүлэг: Гурван өдөр усархаг, дуу цахилгаантай бороотой

Сэрэмжлүүлэг: Гурван өдөр усархаг, дуу цахилгаантай бороотой

Сэрэмжлүүлэг: Гурван өдөр усархаг, дуу цахилгаантай бороотой

Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо гол усны үерээс сэрэмжлэх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Цаг агаарын мэдээгээр долдугаар сарын 16, 17 буюу өнөөдөр маргаашдаа нутгийн баруун хагаст, долдугаар сарын 17-нд нутгийн төв хэсгээр, долдугаар сарын 18-19-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

Тодруулбал,  долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 18-19-нд нутгийн зүүн хагаст, долдугаар сарын 20-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Долдугаар сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн төв хэсгээр өдөртөө хална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж