ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая доллар Монгол Улсад орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая доллар Монгол Улсад орж ирнэ

ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 700 сая доллар Монгол Улсад орж ирнэ

Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Төр засгийн зүгээс төгрөгийн ханшийг хэт сулруулахгүйн үүднээс долларжилтийг багасгах арга хэмжээг авсан.

Ингэхдээ,

  • Гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй
  • Гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй байх
  • Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх арга хэмжээг авч байгаа билээ.

Гэсэн хэдий ч гадаад валют болох ам.доллар, юанийн ханш бага багаар өсч, өнөөдрийн байдлаар ам.доллар 2832.22 төгрөг, юань 404.12 төгрөгтэй тус, тус тэнцэж байна.

Үүний зэрэгцээ, 2020 оны эхний таван сарын байдлаар, валютын хадгаламж 4 их наяд төгрөг болж, өмнөх сартай харьцуулахад 226.1 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 их наяд төгрөгөөр өссөн байна.  Харин валютын харилцах 2350 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Энэ мэтчилэн зах зээл дээр төгрөгийн ханш өдөр ирэх тусам суларч, долларжилт нэмэгдэж байгаа асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зургадугаар сарын 26-нд мэдээлэл хийх үеэрээ дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар импортын 8-9 сарын хэрэгцээг хангах хэмжээнд гадаад валютын нөөц байна. Иймээс төгрөгийн ханшид дарамт үзүүлэхгүй. Мэдээж, экспорт 30 гаруй хувь, импорт 10 гаруй хувиар саарч байна. Гадаад худалдаа эхний гурван сард алдагдалтай гарсан бол тавдугаар сард багахан ашигтай гарлаа. Хэдийгээр гадаад худалдаанд эерэг үзүүлэлт ажиглагдаж эхэлж байгаа ч төлбөрийн тэнцэл 2020 оны эцэс гэхэд тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна. Энэ үүднээс төгрөгийн ханшид бага хэмжээний дарамт ирэх байх. Гэхдээ сүүлийн хагас жил эдийн засаг сэргэх боломж байна. Гуравдугаар сард 40 гаруй хувийн алдагдалтай байсан гадаад худалдаа тавдугаар сард 30 хувь руу буурлаа. Энэ үүднээс ханш тогтвортой байна гэж харж байна. Үүний зэрэгцээ, 2020 оны төгсгөлд өндөр хэмжээний өр төлбөр төлөх асуудал байхгүй. Мөн ОУВС-ийн дараагийн хөтөлбөрт Монгол Улс орчихсон явж байгаа тул энэ хүрээнд 700 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирнэ.

Сонгуулийн дараа гадаад валютын ханш өснө гэх иргэдийн хүлээлт, хоосон ярианаас үүдэлтэйгээр валютын харилцах, хадгаламж өссөн. Иймээс Монголбанкны зүгээс өндөр хүүтэй гадаад валютын хадгаламж болон хүү төлж буй валютын харилцах дансны эзлэх хувиар банканд олгох төгрөгийн заавал байршуулах нөөцийн урамшуулалыг бууруулан тооцох шийдвэр гаргасан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж