Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрахад төр багагүй анхаарч буй. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр нэгдүгээр сар гарснаас хойш 22 удаагийн тусгай нислэг болон хилийн боомтуудаар 10 мянга орчим иргэнээ татан аваад байна. Цар тахлын улмаас дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргаж буй иргэдийн тоогоор тусгай үүргийн нислэгийн давтамжийг ч нэмэгдүүлж байгаа юм.
Зургадугаар сард гэхэд л найман удаагийн нислэгээр 1500 орчим иргэн эх орондоо ирсэн бол энэ сард 10 удаагийн тусгай нислэг болон хилийн боомтоор 3000 орчим иргэнээ татан авах тооцоо байна. Энэ нь өмнөх сараас даруй 50 хувиар илүү үзүүлэлт.
Долдугаар сар гарснаас хойш БНСУ, Япон, Турк, Афганистан зэрэг улсаас зургаан удаагийн нислэгээр 1000 гаруй иргэн бас энхийг сахиулагч эх орондоо ирээд байна. Цаашид ч тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй, үе шаттайгаар үргэлжлүүлнэ гэдгийг Засгийн газар, Улсын онцгой комиссынхон онцолж байгаа юм. Гэтэл гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа.
Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ч бас тусгаарлах байрны нөөц хязгаарлагдмал гэдгийг учирлаад байна.
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаярын мэдээлснээр нэг өрөөнд нэг хүн тусгаарлана гэсэн шаардлагаас шалтгаалан байрны хомсдол үүсч байгаа аж. Тэрбээр “УОК-ын Шуурхай штабд өргөдөл ирүүлсэн 11 мянга гаруй иргэнээ аль болох татаж авахаар ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгийн хуваарь ажиглах байрны нөөц боломжид тулгуурладаг. Тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа нь хүндрэл учруулсаар байна. Одоогоор эх орондоо буцах хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр судалж байна” хэмээсэн.
Товчхондоо, гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр тусгаарлах байрны хүрэлцээ хомс байгаа нь нууц биш.
Одоогоор нийслэл болон орон нутагт нийт 30 байрлалд 3000 орчим иргэн ажиглалтад байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт 261 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас гаднаас “зөөвөрлөгдсөн”. Эдгээрээс ХӨСҮТ-ийнхөн 207 хүнийг эдгээсэн ч тайвшрах асуудал биш. Бид нэг л удаа алдаа гаргавал халдварыг дотоодод алдах аюултай. Цар тахлын аюултай халдварыг дотооддоо алдсан тохиолдолд хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэсэн тооцоо бий.
Нөгөө талаар дотоодын олон аж ахуй нэгж, байгууллагуудын нийгмийн хариуцлага, тэдний хэрэгцээ одоо л чухал байна. Зочид буудлуудын үйл ажиллагаа зогссон, гадаад, дотоодын аялагчдын тоо эрс буурсан энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд улсдаа тусгаарлах байраар туслах хэрэгцээтэй байна. Цаашид улс 5, 10 мянган иргэнээ татах шаардлага тулгарч байгаа энэ цаг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тиймээс одоо эдгээр аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тусгаарлах байраар улсдаа, ирээдүйдээ туслалцаа үзүүлэх хэрэгтэй.
Магадгүй хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал гэдгийг ч ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал тодотгож буй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүх эмнэлэг Covid-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байгаа нь хангалттай гэсэн үг биш. Цар тахал дэлхий нийтийг нөмөрснөөс хойш хагас жилийн хугацаанд Монгол Улс дотроосоо коронавирусийг алдчихаагүй байгаа нь сайшаалтай.
Энэ олон сарын хугацаанд бид хилээ хаасан, цагаан сар болон бүх баярыг хорьсон, сургууль цэцэрлэг, баар ресторан, буудал, амралт зугаалга гээд бүгдийг хорьж иргэд ч бас сонор сэрэмжтэй байж ирсний үр нөлөө.
Харин цаашид халдварыг дотроосоо алдахгүй, цар тахлыг тойрч гарах эсэх нь хүн бүрийн үүрэг хариуцлагаас шалтгаална!!!
Б.ЦЭЦЭГ
зочин 2020-07-16 124.158.73.28
Улаанбаатарт зочид буудлаас их юм алга, төр байгаа ухаантай юм бол Женкогийн Баянголоос эхлээд албадан дайчилж хусгаарлах байр болгооч, ийм үед гуйгаад суугаад байх уу
Зочин 2020-07-16 172.58.140.128
Bitgii h*****d bai chi mergejliin emch nar hyanaltaa zov taviad ajillaj bna
Зочин 2020-07-16 73.153.188.19
14 хоног хангалттай хугацаа. Ганц хун 19 хоног дээрээ илэрлээ гээд суржигнээд байх хэрэггуй. Ядахдаа 30-40 хувь нь 14 хоногоос дээщ байгаа бол бас яахав гэсэн. Мэдрэл муутай сайд эмч нарын хийж байгаа бизнесс юм биш уу
Зочин 2020-07-16 172.58.140.128
Soliorood baigaarai chi
Иргэн 2020-07-16 103.26.195.213
Хилээ нээж огт болохгуй ээ! Монголчуудаа маскаа тогтмол зууцгээе!!!!
Зочин 2020-07-16 64.119.22.70
Zaabal 1oroond 1 hun geh ni her zohimjtoi be, busad uls orond 1 tom zaaland l bugdiig ni tusgaARLAAD BAIH SNIG BAISAN, BAS 1 GER BULIIN UMUU HAMT BGAA HUMUUSIIG NEG DOOR ORUULJ BOLNO SNUU DEE
Зочин 2020-07-16 202.179.26.223
Нэг өрөөнд нэг хүн гэж худлаа ярьж байна,
Зочин 2020-07-16 64.119.20.128
Монголд дотроо хяналтаа алдаад халдвар тархаад дэгдэлт болоод эхэлвэл нөгөө орж ирсэн хүмүүс бүгд буцаад гармаар байна гээд алга болоод өгнө дөө. Аягүй бол зарим нь би монгол биш энэ тэр гэнэ дээ
Зочин 2020-07-16 172.58.140.128
Kkk
Zochin 2020-07-16 176.63.23.109
Улс орнууд хилээ нээж эхэлсэн болохоор цагаачлалын алба нь виз сунгахгүй загнадаг болжээ. Өөрийн маань улс иргэнээ оруулахгүй байхад хүний улсад гомдоод ч яах билээ гэсэн шүү юм л бодож сууна
Зочин 2020-07-16 202.126.89.248
Yun bair beldeh ve bid mungoo tolood olon zelmen tusgaarlagdsan beldeh gedegiig oilgohgvi bna buudalin oroond tvgjeed orhih tiim hetsvv yumu bi z vvded bn
Зочин 2020-07-16 80.110.108.38
Зөвхөн миат гээд дийлэхгүй бол өөр бусад airline даар татаж болно! Үнэ нь ч хамаагүй бага бн! Гэртээ 14 хоног тусгаарлагдаж болох болшмжтой хүмүүсийг гэрт нь тусгаарла! Хоосон байж байгаа байрандаа тусгаарлагдахад яахуу дээ?! Баахан хятадууд авчираад байгаа биздээ?! Хятад болхоор халдваргүй монгод болхоор халдвартай болоод байгаан муу?!
Зочин 2020-07-16 172.58.140.128
Fuck you chi yag gertee gorim sahina shdee yaridag morio
Хариу 2020-07-16 202.21.96.150
Гадаад руу зугатаад гарсан нөхдүүдийг татаж авах хэрэггүй шүү. Хятадад өвчин гарсан гэх сургаар эх орноо хаяад явсан гарууд одоо л эх орондоо хайртай болж гэнэ. Доншуучилсан газраа тэвчээртэй байж бай.
Зочин 2020-07-16 176.63.23.109
Чи байтугай чамаас цаад eрөнхийлөгч нь ч Монгол улсын захын нэг иргэнийг хэзээ хаана байхыг заах эрхгүй
Зочин 2020-07-16 64.119.26.18
Хөдөө хээр 1000 гэр бариад наадуулаа аваачээ
Зочин 2020-07-16 202.179.26.19
баянголоос эхлээд хоосон буудлууд
Naran 2020-07-16 123.243.129.206
Олон буудалд биеэ үнэлээд байна гээд л цагдаа эргүүл хийгээд байдаг биз дээ,тэр буудлуудад тохирсон үнийг нь өөрсдөө төлөөд байхад болмоор юмаа,нислэгээ нэмэгдүүлэх боломж байнаа уу?
Irgen 2020-07-16 66.181.189.11
Zasgiin gazar sain ajillaj baigaa yun jagsaal davraach end ireed byx bieeree tysgaarlax xybtsas omsood ajiillaj baigaa xymyys shig ajillax xyseltei xyn irsen xymyys dotor bna yy
Зочин 2020-07-16 172.58.140.128
Bhku
Зочин 2020-07-16 122.218.103.202
Tusgaarlah bair beldeh ajliig zohion baiguulj beldej chadahgui baigaa bol chadah humuust ni ajlaa uguud ogtsortsgoo!!! Chadahgui humuusiig harj huleej zolios bolon ard irged biy setgeleeree hohiroh uchirgui ym!!!!
Зочин 2020-07-16 113.32.45.202
HUdlaa yarihaa boliooo. Tusgaarlah bair homs geseer odoo 7 sar duusah gej baina. Ene hoorond tusgaarlah bair beldeh yanz buriin arga hemjee avch bolohoor hugatsaa ungurchihuud baina. Balai ymnuud hudlaa yarihaas uur yu ch chadahgui. Tusgaarlah bair beldeh uchnuun olon arga bainashd. tald ger baaz barih huviin zochid buudluud amraltiin gazruudiig albadan tatan oroltsuulah geed uur bodoj setgevel olon arga baina!!!! Nuhduud ajlaa hiisen shig hii!!!
Зочин 2020-07-16 66.181.188.108
Ойлгосонгүй, авчирч байгаад тараанаа гэсэн үг үү. Бэлтгэлээ 100 хувь базааж байж авчрах ёстой биз дээ.
Зоч 2020-07-16 66.181.161.4
Уртаашаа өргөөшөө ганц хоёрхон унааны морьтой улс чинь яаж ч хичээгээд явдал суудал нь хязгаартай шүү дээ!! Сэлгээний юм бодохгүй бол яг ийм хүнд үед бахардах вий дээ!! Гадаадад байгаа хэд чинь үүнийг чинь ойлгохгүй үхлээ, хатлаа гээд жагсаал цуглаан хийгээд л байх юм. Сайн ойлгуулах арга чирга байдаг болов уу….
Монгол 2020-07-16 192.82.68.22
Тусгаарлах хоногоо багасга, хилээ нээ гэж байгаа хүмүүс бол Монголыг тэр чигээр нь өвчний голомт болгож устгах зорилготой гадаадын хорлон сүйтгэгчид шүү! Монгол хүн, эрүүл ухаантай хүн бол Монголынхоо нөхцөл байдал, эмнэлгийн боломжоо мэдэх учир хэзээ ч тийм шаардлага тавихгүй шүү! Дайснуудаас болгоомжилцгоож, сонор сэрэмжтэй байцгаа, монголчууд аа!
Зочин 2020-07-16 176.63.23.109
Паранойд
Зочин 2020-07-16 172.58.140.128
Dongos
Хаж 2020-07-16 66.181.161.29
Тусгаарлах байруудыг байгаа газар бүрээс нь дайчлан гаргуулах хэрэгтэй, хүрэлцээгүй гэчихжээ!
Ard tumen 2020-07-16 67.81.184.102
Delhii maskaa zuuj heviin amidraldaa orj b.a.MONGOLiin tor irgedeeree business hiihee boli.Ongotsnii une ih b.a Buudal,hool hyamd bh ystoi
Turgen ajillahgui b.a ,ovol irj ovchin,tomuu ihsej ulam hunderne shuu!
Hurelsuhiin zasag.gazar udaan b.a
MONGOL 2020-07-16 67.81.184.102
Yarmart heden,ger,maihan bariad hoorond ni tur hana haaltaar tusgaarlaad gadaa jorlon bariad bolgochino bishuu,zun b.gaa odoo l shuurhai tatah heregtei.10 han myangan hun abchih chadalgui iim archaagui uls gants Mongol MONGOL l baih
Зочин 2020-07-16 176.63.23.109
Eвропын орнууд шиг эрсдлээр нь 3 хуваагаад тохирсон тохирсон хязгаарлалтын арга хэмжээг аваа. Жуулчингүй жил хоосон буудлууд хүн авахыг л бодож байгаа. Онц байдлын үeд захиргааны журмаар улс дайчлан авах ч эрхтэй
Зочин 2020-07-16 202.126.90.62
Өндөр хөгжилтэй орнууд хилээн нээж хориогоон бага багаар цуцалж байна.
Зочин 2020-07-16 172.58.140.128
Chadahgui bgaa bolood l tershdee durakaa
Eej 2020-07-16 64.119.19.1
Ugaasaa yerdiin haniad shig esreg biyet n ustaad edgesen n ch ergej tusahaar bn, niit uvchlugsdiin 90% n hungun helberiih geed delhii zarlaad bhd ailgaj ajil hiisen dur esgej tsuuhun hediigee yaj shulj zovoohuu gedrg der tarhia iluu ajilllulj, alsiin haraagui ediin zasgaa horlood ergeed ternees n olon hun mungugui hunsnii homsdoloosoo bolood buur ih haniadand urtuh suuri nuhtsliig n hangaj bgag gadaadad gatssan hungui humuus uchirgui zuv zuv gej medemhiirch bgad namar uvul oilgohod n oroitson bn
Eej 2020-07-16 64.119.19.1
UOK shuurhai shtabiihan covidoor ailgaj yadsrsan irgedee shulj hahuuli avah uurtuu honjoo harj bgaa n oilhomjtoi bn. Urgudul uguud hoinoos n zugeer shudarga il tod ajillahiig shaardahad uudnii jijuur metees n ehleed ta nart tailagnah albagui geed bulhaigaa toohgui zandardag, turiin ner barisan shivshguud
Зочин 2020-07-16 202.179.26.223
Мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаар төрийн байгууллагуудыг дүгнэдэг болох хэрэгтэй. Юуны түрүүнд байгууллагын дотоод журам гэгчээр байгууллагын нууц гэдэг юмны учрыг олох, өөрөөр хэлбэл ямар мэдээлэл иргэдэд өгөхөөстатгалзаж болохыг журамлах хэрэгтэй.
ZOCHIN 2020-07-16 202.9.46.61
HILEE NEE HILEE NEE SOLONGOSTOI YDAJ
Зочин 2020-07-16 103.111.68.3
Ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлахад хангалттай.Дээр нь энд ирж байгаа хүмүүс ганцаараа биш 4 лээ хамт нэг өрөөнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа
Зочин 2020-07-16 202.179.26.223
Харин нэг өрөөнд 2-4 хүн байгаа болохоор энд тусгаарлагждаж байхдаа халдвар авчих эрсдэлтэй тул 21 хоног байх нь зөв байх.
Зочин 2020-07-16 192.96.203.72
21 хоног тусгаарлах нь зөв. 1 өрөөнд 1 хүн гэсэн шаардлага ч зөв. харин тусгаарлах байрны асуудлыг аймаг орон нутгийн зочид буудлуудыг ашиглах хэрэгтэй байх өө
Иргэн 2020-07-16 172.58.140.107
Сэтгэл гаргаад авах гэвэл хятадуудыг оруулсан шигээ шийдэж болно. Даанч шалтаг тоочоод хөдлөхгүй байнаа. Зовлон зүдэрснээ мөнгө болгож хардаг, хараадаг, гадуурхдаг үнэхээр муухай ард түмэн гэдгээ сая л мэдлээ. Гомдмоор юмаа.
Зочин 2020-07-16 202.179.26.223
Өөртөө гомдох хэрэгтэй. Бид бүгдээрээ ялгаагүй тийм хүмүүс, бич , чи ч, Должин эмээ хүртэл нэг муу албан тушаалтай болвол яаж хүнийг чангалах вэ?, яаж мөнгө хийх вэ гээд л гацхан өөрийгөө бодно.
Зочин 2020-07-16 202.21.107.122
За даа бараг л үнэн юм байна. Угаас амьтанлаг зөн ихтэй хүний нийгэм шил рүү л явж байгаа улс даа. Нэг их шударга бус энэ тэр гэж гонгинож явснаа жаахан сэхээд ирэхээрээ бүр насаараа ярвайж явсан амьтан шиг л болчих юм.
Зочин 2020-07-16 117.111.10.189
Орос америк европын орнууд зэрэг халдвар тархсан орноос ирж бга хүмүүсээ 21 хоногоор тусгаарлаад халдвар зогсож байгаа улсаас ирсэн хүмүүсээ 14 хоног болгож болмоор
Иргэн 2020-07-16 211.246.68.83
14хоног болгооч.дэлхийн жишиг.буудлын бизнёс хэнийх бэ.
зочин 2020-07-16 202.126.90.16
халдвар авсан 19 дэх хоногтоо илэрсэн тохиолдол бий , магадгүй монгол хүний биеийн онцлог байж болно шүү дээ
Зочин 2020-07-16 211.246.68.83
Хоногоо багасгаач 14 хоног дэлхийн жишиг.балай буудлын бизнёсээ болиоч.дэлхийн улс орон шинжлээд эмчлээд дунд нь амьдраад бодоод байна.худлаа айлгаж бизнёс хийхээ боль.
Үнэн 2020-07-16 103.10.23.3
Ямар их шоуддаг юм бэ. Үр хүүхдүүдээ хармаар байна. Ямар шалгуураар хэн нь ирээд байгаа юм бэ
Үнэн 2020-07-16 103.10.23.3
Хятадаас зам тавих ажилчдыг авчирсан байна. Нэг ч гадаад хүн монголын хил давахгүй. Хүрэлсүхийн үг. Гадаадад байгаа иргэдээ эалээд аваач ээ