Монголд 32 мянган хүн Covid-19-өөр өвчлөх эрсдэлтэй | News.MN

Монголд 32 мянган хүн Covid-19-өөр өвчлөх эрсдэлтэй

Монголд 32 мянган хүн Covid-19-өөр өвчлөх эрсдэлтэй

Монголд 32 мянган хүн Covid-19-өөр өвчлөх эрсдэлтэй

Монгол Улсад өнөөдөр /2020.7.16-ны 11.00 цагаас өнмө/-ийн байдлаар  Covid-19-т халдварын 261 тохиолдол бүргэгдээд байна. ДЭМБ-ын аргачлалаар Монгол Улс нь халдварын эрсдэлийн үнэлгээг есөн удаа хийсэн.

Хамгийн сүүлд ДЭМБ-ийн хийсэн үнэлгээгээр хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга гаруй хүн Covid-19-т халдвараар өвчлөх тооцоолол гарсан.

Хэдийгээр дотоодод халдвар гараагүй байгаа ч улсын хэмжээнд бүх эмнэлэг өөрсдийн нөхцөлд тохирсон ор зэхэж, Covid-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байгаа аж. Эрүүл мэндийн салбар нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад иргэд сэрэмжээ алдаж, маск зүүхээ больсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн хэлснээр бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь аравдугаар сар. Учир нь, улирлын томуугийн үе, Covid-19-тэй зэрэгцэн нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй аж. Эдгээр байдлыг тооцоолон наймдугаар сард дахин эрсдэлийн үнэлгээ хийх юм байна.

ДОР БҮРНЭЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ

 Франц улсын иргэний шинжилгээнээс гуравдугаар сарын 10-нд Covid-19 вирус илэрсэн нь Монгол Улсад Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол болсон билээ. Энэ мэдээ монголчуудыг түгшээж байв. Түүнээс зургаа хоногийн дараа Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс Covid-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, улс орон даяар дахин түгшсэн. Дор бүрнээ халдвараас урьдчилан сэргийлж, гараа ариутгаж, маск зүүцгээж байв. Халдвартай хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдсээр дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд,  дараа нь мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас, маргааш нь ОХУ-аас ирсэн 37 хүнээс Covid-19 илэрсэн. Энэ бүгдэд иргэд дор бүрнээ сэрэмжээ сулруулалгүй, маск зүүж, гараа ариутгаж байсан. Харин одоо анхаарлаа хэт сулруулж, маск зүүлгүй гадуур алхах болжээ.

113 ДАЙЧНЫ 28-Д НЬ COVID-19  ИЛЭРЛЭЭ

Монгол Улсад Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 261 болсон бөгөөд үүний 28 нь Афганистанаас ирсэн дайчид юм. Афганистанаас энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 113 энхийг сахиулагчийг эх оронд нь авчирсан. Тэдгээрээс эхний шинжилгээгээр 28-д нь Covid-19-т вирус илрээд байгаа юм. Тухайлбал, энэ сарын 12-нд ирсэн 62 энхийг сахиулагчийн 10-аас нь Covid-19 илэрсэн. Мөн энэ сарын 14-нд ирсэн 51 энхийг сахиулагчийн 18-д нь Covid-19 илэрсэн. Дээрх 51 дайчныг халдвар авсан байх эрсдэл өндөртэй гэж үзээд эх орондоо ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Энхийг сахиулагчдаас үргэлжлүүлэн давтан шинжилгээ авах юм. Цэргийн хүмүүс бөөнөөрөө байрладаг тул бусад нь халдвар авсан байх магадлал өндөр байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд,  Я.Содбаатар гадаадаас иргэдээ татаж авах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

НИЙТ ТОХИОЛДЛЫН 74 ХУВЬ НЬ ОХУ-ААС ЗӨӨВӨРЛӨГДЖЭЭ

Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн Covid-19-т халдварын талаарх тоон мэдээллээр 

  • Гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 261 тохиолдлын 85 хувийг буюу 207-г нь эмчилсэн.
  • Гуравдугаар сараас тавдугаар сард өвчилсөн  193 хүн бүрэн эмчлэгдсэн. Зургадугаар сар, долдугаар сард өвчилсөн 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
  • Эдгэрсэн хүмүүсийн 39 нь сувилалд, 55 нь гэрийн хяналтад,  109 хүний хяналт тандалтын хугацаа дууссан.
  • Батлагдсан тохиолдлын 181 нь буюу 74 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ. Бусад нь 14 орноос ирсэн хүмүүс юм.
  • Халдвартай хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй
  • 70.8 хувь нь оюутан сурагчид
  • 10.7 хувь нь цэрэг дайчид
  • Халдвар авсан хүмүүс нь 6-80 насныхан бөгөөд 15 хүртэлх насны найман хүүхэд, 55-аас дээш насны 12 хүн байгаа юм. Мөн 65 хувь нь 16-24 насны оюутан аж.
  • Халдвар авсан хүн нь дунджаар 15-60 хоног эмчлэгдэж байна.
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1824 жолоочид шинжилгээ хийснээс 13-т нь вирус илэрч, долоо нь эдгэрсэн.
  • Нийт батлагдсан тохиолдлын 85.6 хувь нь эхний шинжилгээгээр тогтоогджээ. Харин 11.4 хувьд нь хоёр дахь, 2.4 хувьд дөрөв дэх шинжилгээгээр вирус илэрчээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ARD TUMEN 2020-07-16 202.126.89.241

Gadaadaas hun avchrahaa boliochee novshnuudaa!!!

Etsiin dvnd gadnaas irsen mongolchuud ta nar mongoldoo ovchin zadraana shuu novshnuudaa!! Mongold irne gej bitgii hutsatsgaa!!!

Mongold covid tarhval ta nar buruutai shuu gadaadaas irsen mongolchuudaa!!! Novshnuudaa naad gazartaa tevcheed baijee!! Mongoloos uldurvrj yavchaad odoo mongoldoo ovchin avchirj amia bodohoo bolioroo novshnuudaa!!

Avatar

mask 2020-07-16 46.62.187.195

MONGOL nohduud min ee delhii niiteeree maskaa , zuugeed baina shdee. onoodoroos ehleed masknii ayn hodolgoon zohion baiguulaad, maskaa gaduur zaraach ee. tegvel oor bolonshdee.henergui Mongolchuud???

Avatar

Зочин 2020-07-16 73.92.12.67

32 000 ч бай, 320 000 ч бай тэр ДЭМБ- ын үнэлгээ яамай л байна,гол нь дотооддоо л алдахгүй байх нь чухал …… Халдвартай 3 хан хүн хүмүүс бөөнөөр цугалсан газар 3 цаг болоход л юун 32 мянга л болох байх …. Covid- 19- ийн эсрэг тренд болсон сурталчилгаа байдаг 60 хүнтэй хоор дууны бэлтгэлд нэг халдвар авсан хүн арын эгнээнд зогсож дуулсан байдаг…. Дараа нь энэ хоорын 56 хүн нь халдвар авсан байсан бол хамгийн эхний эгнээнд зүүн урд хэсэгт зогсож байсан 4 хүн л халдвар аваагүй байдаг !!!

Avatar

Зочин 2020-07-16 95.91.248.86

Зүгээр л нийт хүн амын 10% гээд тооцсон байна. Гэтэл тархалт их гарсан, оргил үедээ хүрээд хяналтандаа оруулсан хүн ам ихтэй Европын улс орнуудыг хархад нийт хүн амын 0.001-0.01%-д л тархсан байх жишээтэй. Харин одоо оргил үе дээрээ байгаа АНУ гэхэд хүн амын 1 орчим %-д халдаад байна. Тэгэхлээр 10% гэдэг бол манайх шиг хүн ам цөөтэй улсын хувьд хэт өндрөөр үнэлж, хүмүүсийг айдаст автуулсан тоо шүү!!!

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Harin tiim ene site ih muu eriin muu amlasan hachin site bgaam

Avatar

Зочин 2020-07-16 64.119.20.128

Одоо чинь юу билээ дөнгөж хоёр зуухан гаруй байгаа бил үү 32мянга болтол яагаа ч үгүй болоогүй байгаа юм байна тэр ДЭМБ нь бүгдийг урьдчилж хэлдэг түүнийг нь манай ЭМЯ нь цуурайтуулдаг мундаг шүү дээ мэдэж байгаа юм байлгүй дээ

Avatar

Зочин 2020-07-16 192.82.69.162

энэ өвчнөөс болоод амьдрал улам хүндэрч байхад ялын хугацаа нь цөөхөн үлдсэн хүмүүжигчдийг сулламаар байнаа! Амьдрал хэцүү байна. Дандаа муу хүн шоронд ордоггүй юм! Хүмүүнлэг энэрэнгүй төр, хуулийн төлөө!

Avatar

Lol 2020-07-16 202.9.46.187

Zohiomol, iimerhuu zuileer irgediig tavguituulj bna, 10 sard hamgiin ayultaig yamar too barimtad tulguurlaj helj bn ve?

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Ulirliin tomuutai havsarnaa

Avatar

Зочин 2020-07-16 64.119.20.128

Аль хэдий нь тоо нь бэлэн байж байдаг айн бас л шидтэй юм аа тавилттай жүжиг бас сэтгэлээр үхүүлэх юм байна зүгээр байгаа хүнийг чи халдвартай юм байна гээд болоо дарамтлах дарангуйлах айлгах гэж энийг л хэлдэг байх

Avatar

Зочин 2020-07-16 82.135.30.192

Sogtuu baihdaa bitgii yum bichij bai

Avatar

зочин 2020-07-16 103.229.123.254

бүх эм тариа хэрэгсэл нь гаднаас хамааралтай хяналтаа алдаад дотроо дэгдэлт тархалт болов л яана даа хэдэн ядарсан борчууддаа л том том бүлт бүлт үсрээд мундагтаад байдаг

Avatar

Зочин 2020-07-16 202.55.191.194

ДЭМБ-ийн хийсэн 8 удаагийн судалгааны тоог харья аль хир таарч байна. Таарахгүй бол хүн амьтан айлгасан мэдээлэл түгээгээд байгаа юм биш үү.

Avatar

Зочин 2020-07-16 90.188.54.82

Ард түмнээ айлгаж дарамтлахаа больмоор байна. ОХУ агаарын хилээ нээж 3 хоногийн дотор шинжилгээ өгсөн хүнийг шууд нэвтрүүлэхээр болж байна. Одоо бид арай өөр аргаар тэмуэхгүй бол ийт байдлаар хол явахгүй нь ойлгомжтой байна. Өвөл коронатай коронагүй ханиад хүрч ямар л болдог билээ…

Avatar

Зочин 2020-07-16 2.132.107.150

Энэ аюултай өвчин манайд тархаагүй дээр нь бэлэн байдлаа хангаж эмнэлгийн багтаамж ор, төнөг төхөөрөмж, эм , оношолгооны урвалж бодис зэргийн нөөцийг бүрдүүлэх чухал. Хүн бүрийг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барилыг эзэмшихэд сургалт сурталчилгаа тогтмол явуулах. Одоо өвчний тархалт өндөр байгаа улс орнуудад эмнэлгийн хүчин чадал ачаалал даахгүй амбулаторын үйлчилгээг онлайнаар явуулан гэрийн нөхцөлд яаж өөрийгөө тусгаарлах, яаж эмчлэх, ямар эмийг яаж хэрэглэх талаар
зөвлөж байна.

Avatar

Зочин 2020-07-16 207.6.112.23

Bitgii muu erlood bai news.mn, tarvagan tahal-iin website

Avatar

Зочин 2020-07-16 202.9.40.166

32мянга гэж хэтэрхий өсгөсөн тоо байна. Хүмүүсийг айлгахаа болиод хилээ нээгээд замын ажлуудаа яаралтай эхлээчээ

Avatar

Зочин 2020-07-16 182.160.0.197

Хуурай цаг агаартай Монголд энэ өвчин тархахгүй гэж гадаадын хэвлэлд бичсэн байна. Агаарын чийгшил 50% дээш улс оронд короновирус тархах аюултай юм байна. Манай агаарын чийгшил хэдэн % байдаг юм бэ? Монголд тархахгүй байх болтугай.

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Kazahstan Uzbekistan ter haviin ornuud aliigaa aldaj bna daa

Avatar

зочин 2020-07-16 103.229.123.254

хэ хэ сайн эр болж оруулж ирээд л бгаа тэгээд багаар тооцоолсон 32мянган хүнээ цааш нь бүр явуулчихгүй эмчилж чадах уу амжих уу ганц хүрэхгүй сарын нѳѳцтэй гэсэн биз дээ эсвэл хувьдаа завшдагаараа завшчихсан уу

Avatar

Зочин 2020-07-16 139.5.219.44

Энэ үндэслэл муутай тоо. Халдварт өвчнөөр нас барах хүний тоо 45000 байна.

Avatar

Иргн 2020-07-16 192.82.72.245

Хуцлаа Короно ухруудмйн авилгачдын хулгайчдын монгоний асуудал болсон Монголд Харин бусад улсууд жинхэнэ шинжлэх ухаанчаар хандаж байна

Avatar

Зочин 2020-07-16 64.119.26.18

:Дотооддоо алдаагүй байхад Ковидоор баларч байгаа орон шиг маск зүү гэж дарамтлах, өглөө бүр чанга яригчаар айлгаж байдгаа болиосой. Сургууль цэцэрлэгийг хэвийн горимоор ажиллуулж бизнесүүдэд дарамт учруулаахаа боль_ Гол нь хил дээр хяналтаа чанга барьж ирсэн хүмүүсээ сайн тусгаарлах хэрэгтэй. Гэхдээ аьчирах хүмүүсээ бас нэмэх хэрэгтэй. Зун гэр бариад ч болтугай аль болох Монгол улсын иргэдээ олноор нь авчирмаар байна.

Avatar

Зочин 2020-07-16 202.131.235.198

Гэр бариад авна гэж байхгүй ээ халдвар хамгааллын дэглэм нь мөрдөгдөхгүй

Avatar

Зочин 2020-07-16 192.82.69.162

маск зүүхгүй, гэр барина ч гэх шиг. жинхэнэ ориг орк. нийгэмшихгүй бол хотоос зайл

Avatar

Зочин 2020-07-16 202.55.188.89

Mask zuuh n tun zov .kovid herev aldagdval ali heduin maskgui humuus tussan bh bolno gj tootsoolj l maskaa zuu geed bgm shd

Avatar

Зочин 2020-07-16 172.58.140.128

Solior chi cham shig balairtsan garaar zaalgahgui

Avatar

Зочин 2020-07-16 192.82.69.162

тэр Франц дээр хариуцлага алдсан ш дээ. Одоо дахиж алдаа гаргах эрх байхгүй шүү. Оркууд огт маск зүүхгүй байнаа. Ялангуяа эмэгтэйчүүд. Хоосон толгойноос их юм болно шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж