Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгджээ

Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгджээ

НЭМЭЛТ: 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны автомашин осолдож, шатсан. Осолд хоёр хүн амиа алдаж, найман хүн түлэгдсэн байна. Түлэгдсэн иргэдийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэхээр авч явжээ.

Дээрх осолд таван автомашин, нэг мотоциль өртсөн юм байна. Хэргийн газарт Цагдаа, Онцгой албаныхан ажиллаж байна. Мөн энэхүү осолтой холбоотойгоор Архангай аймгаас Завхан явах авто замыг түр хугацаагаар хаасан аж. Тодруулбал, Цагаан давааны замыг хаасан юм байна.

Цагаан даваанд шатахуун ачсан машин осолдож, шатлаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд шатахуун ачсан ачааны машин өнөөдөр /2020.7.15/ осолдож, шатжээ. Галыг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын алба ажиллаж байна. Мөн их хэмжээний шатахуун асгарсан тул замын хөдөлгөөнийг хаажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж