Дөрвөн аймагт байгалийн аюултай үзэгдэл нүүрлэжээ | News.MN

Дөрвөн аймагт байгалийн аюултай үзэгдэл нүүрлэжээ

Дөрвөн аймагт байгалийн аюултай үзэгдэл нүүрлэжээ

Шууд: Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран мэдээлэл хийж байна

Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Wednesday, July 15, 2020

 

Онцгой байдлын ерөнхий газар болон Зам, тээврийн яамнаас өнөөдөр /2020.7.15/ наадмын өдрүүдэд орсон бороотой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Наадмын өдрүүдэд усархаг бороо орж Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймагт цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 61 мм, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан орчмоор 59 мм, Увс аймгийн Малчин, Түргэн, Улаангом сумдад 40-58 мм, Булган аймгийн Баяннуур суманд 48 мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 41 мм, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд, Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай суманд 34-40 мм, Төв аймгийн Эрдэнэ суманд 35 мм, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 37 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Их хэмжээний усархаг, аадар бороо орсонтой холбоотойгоор хөдөөгүүр аялж, зугаалж байсан иргэд усанд осолдох тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, долдугаар сарын 11-14-нд гурван аймаг болон нийслэлд  11 хүн усанд осолдож амь насаа алджээ.  Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг, Улаанбаатар хотод гурван хүн энджээ. Үүний хоёр нь 2-11 насны хүүхэд аж. Нийслэлд өчигдөр /2020.7.14/ 11 настай хүүхэд живсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.  Мөн Хөвсгөл нууранд 7-58 насны гурван хүн эндсэн байна.

Стандартын бус зүйл буюу хийлдэг гудас, завь ашигласнаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завин дээр суугаад нуурын гүн рүү хөвснийг аврагчид аварчээ. Мөн моторт завь эвдэрсний улмаас Буйр нууранд долдугаар сарын 12-нд дөрвөн том хүн живснийг аврагчид эрэн хайж, улсын хилээс долоон километрийн цаанаас олжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд дөрвөн хүүхэд хийлдэг гудас дээр хөвж явсныг аварсан байна. Эцэг, эхчүүд нь хүүхдээ хөвснийг мэдээгүй байжээ.

Долдугаар сарын 14-нд хүчтэй аадар бороо орсны улмаас улсын автозам, гүүрэнд эвдрэл үүсчээ. Тухайлбал, Мөрөн-Хатгал чиглэлийн А1101 дугаартай замд эвдрэл гарсан тул тус замыг хааж, түр замаар зорчуулж байна.

Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн авто замд аадар бороо орсны улмаас 3.5 дахь километрт эвдрэл гарсан тул түр зам гаргажээ. Булган-Мөрөн чиглэлийн 0902 дугаартай замд таван хэсэгт эвдрэл гарсан тул засч байгаа. Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын хэд хэдэн хэсэгт эвдрэл гарсан тул замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Увсад үргэлжлэн бороо орж байгаа тул энэ чиглэлд зорчихдоо анхаарах шаардлагатай байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна.Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн  шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн  байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна”  гэлээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Халх хүн 2020-07-15 202.55.188.37

Ингэж хүний анхаарал татахгүй шүү.муу н**ш минь.увсын тэсэд бичсэн мэдээтэй нь аваачаад хаячих юмсан

Avatar

Зочин 2020-07-15 103.229.120.81

Ene ih boroo gowiruu yawaasai bilee

Avatar

Иргэн 2020-07-15 150.129.143.119

Амиа алдана алдана тэнэх ямар хэрэг байна. Байдаг газраа байж болохгүй байгаа юм байхдаа . Нэг нэгийгээ дууриаж аялдаг хүн болж дэмийрэх юм.

Avatar

За 2020-07-15 190.2.152.108

За зүгээрдээ

Avatar

За 2020-07-15 202.21.108.28

За яахав дээ

Avatar

Хов 2020-07-15 150.129.143.187

COBID -19 тоо нэмэгдээд байдаг. Бид гэртээ байхгуй , аялалаад , гамшиг биднийг шийтгээд ,,,, бид ойлгохгуй сэтгэлгээнд баригдаад ,

Avatar

зочин 2020-07-15 139.5.216.145

одоо цагийн өнгө төрх ни хүн наслах наснаасаа өмнө үхдэг,наснаасаа түрүүлж хөгширдөг хүний нас богиносох цаг цөвтөж бгаан энэ шүү дээ.алтай хангайн лус савдаг эзэнийн аргадаж байхгүй бол хүнийг байгалийн хуулиар цээрлэл үзүүлдэг жамтай.монголд ер ни тэгээд наадам биш найр болж бгаан энэ цаашидаа ч байгалийн хуулиар яривал нэлээд гай гамшиг монголчуудад үзүүлнэ шүү.

Avatar

Зочин 2020-07-15 103.212.117.224

MAH-iinhnii hiisen avto zam evderlee.odoo edgeer luivarchdaas Yl asuugaach.

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.46

Мэдээний найруулгаас өгсүүлээд бид нийгмийн сэтгэлгээний буруу хэвшлийг дэмжээд өөгшүүлээд байна. Нярайн эндэгдэл гэдэг шүү дээ. Ямар ч буруугүй, өөрийгөө хянах чадваргүй амьтан яваад өглөө гэсэн санаа явж байгаа юм. Том хүний хувьд гэртээ унтаж байтал байгалийн гамшигт үзэгдэл болж огт эсэргүүцэж чадалгүй дууссан бол эндсэн гэж хэлж болох байх. Нэг бол бүдүүн эр залуу хүүхний дээр аахилж байгаад инфаракт өгөөд чад хийвэл бас эндсэн гэхэд болох байх. Энд дурьдаад буй тохиолдлуудад амь эрсэдсэн г

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.46

эвэл илүү зохино. Зүгээр байж болох байтал эрсдэл гаргаж уул хад, гол нууруудаар аялаж яваад эрсдэж байна. Нэг талаараа өөрсдийн санаачилгаар зорилготойгоор явцгааж байна. Замд явж байгаад тээврийн хэрэгслээр зүйл дууссан бол осолдсон. Машинаар явахаас өөр аргагүй шүү дээ. Осол гэхээр тухайн этгээдээс үл хамаарах тал руугаа хөндлөнгийн нөлөөг дурьдаад буй хэрэг. Ажлаа хийж яваад ажлын байран дээр гадны нөлөөгүй талийсан бол эндсэн гэж хэлэхээс гадна эрсдэх гэж хэлбэл тухайн хүнийг хүндэтгэх талд

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.46

аа ойлгогдож болох юм. Сүүлийн үед жамаараа талийгсдыг тэнгэрийн оронд одох дэвших гэх мэтээр их бичих дуртай болжээ. Хараад байхад бэл чадалтай, хөрөншөлөг хүмүүс голдуу тийн дэвшээд байна. Уг нь хүний ёсонд үхэх төрөх хоёрт анги нийгмийн ялгааг төдийлөн дурьддаггүй л дээ. Иймээс хүний нас, амьдралын зорилго, ертөнцийн жам мэтийг хамаатуулан бодолцож нэгдсэн ерөнхий ойлголтуудыг хэрэглэдэг. Хувраг, шашины зүтгэлтэн гэхдээ настай хүнийг өнгөрөхөд жанч халах гэдэг. Шашины зүтгэлтэн бага залуудаа

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.46

өнгөрсөн бол төрөл арилжих. Шашины үзлээр эрдэм чадал хэтийдсэн нэгэн энэ хорвоогийн амьдралыг үдлэх буудал шиг санаж дараа төрөлд дэвшихийн тулд санаснаараа одох чадалтай аж. Настай хүн жамаараа өнгөрсөн бол нас нөгчих, түшмэл, төрийн ямбатан бол таалал төгсөх, зуурдаар энгийн иргэн хүн цаг бусаар талийсан бол нас барах, бие барах гэх мэтээр хэлж заншжээ.

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.46

Тодорхой зорилготой яваад амь насаа алдсан бол эрсэдсэн гэнэ.

Avatar

Зочин 2020-07-15 103.212.119.20

шумбагч онгоцтой боломоор

Avatar

Зочин 2020-07-15 192.82.75.35

Монголд наадам болоод байна уу,юу болоод байнаа,энд тэндгүй л хүн нас бараад,түгшүүртэй мэдээ гараад байх юм

Avatar

ИРГЭН 2020-07-15 202.9.46.161

ХЭНЭГГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ МОНГОЛУУД…

Avatar

Зочин 2020-07-15 104.56.116.76

Ene uul muule muudaad uridchilaad ih boroo oruulalgui baga deer ni zadlaachee

Avatar

иии 2020-07-15 66.181.166.154

Хөвсгөл , Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд л байсан даа буурь нуур бол өөр нуур байхаа

Avatar

Зочин 2020-07-15 122.201.22.59

Алдаагаа шалгаачээ танайд ер нь Монгол хүн ажилладаг юмуу нэг бол шууд хятдаар англиар мэдээгээ бичээч сдаануудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж