Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ | News.MN

Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 9-14-нд зам тээврийн ноцтой 15 ослоор нийслэлд хоёр, орон нутагт 21  хүний амь нас хохирчээ. Үүний гурав нь хүүхэд аж. Мөн дээрх 15 тохиолдлын 10 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна.

Ослын гол шалтгаан хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэлгүй, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

  • Хамгаалах бүс бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэхгүй байх. Мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж  байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.44

Монгол хүний сэтгэхүйн түвшинтэй холбоотой. Энэ түвшин дээшилтэд ийм хохирол тохиосоор л байна. Цагдаа нар хэрээрээ л ажиллаж байгаа. Гээд нэмэргүй байгаа биз дээ? Нэмэргүй ч юу байхав. Хэрэг болж байгаа. Сэтгэхүй нь хэвээрээ учраас осол үргэлжилсээр л байна. Өвчтэй солиотой юм шиг хөдөө хээр хурд мэдэн давхих уу эсвэл зүгээр л гэртээ хоолоо хийж идээд амрах уу? Сонголт л мэдэж дээ.

Avatar

Зочин 2020-07-15 150.129.8.11

Төрийн билэг тэмдэг тэргүүн хүнээр эргүү балай хулгайч сонгочихоор ингээд хүн ард эргүүтсэн төлөг шиг эргүү балай болчихдог юм. Наадам битгий хий гэсэн сануулга шүү дээ. Наадам хийгээгүй бол энэ хүмүүс амьд байх байсан ч юм билүү.

Avatar

зочин 2020-07-15 64.119.22.236

МАЛНУУД.

Avatar

Зочин 2020-07-15 66.181.161.94

Зөвхөн сануулга үр дүнгүй байна. Бүх жолооч нарыг дахин шалгалт авч аттесчлах хэрэгтэй байна. Ингэснээр олон хүний амийг аварч замын хөдөлгөөн цэгцэндээ орно. Хүн амтайгаа харьцуулахад дайн, байлдаантай улс оронтой адил хэмжээний хүний амины хохирол гарсан байна.

Avatar

сайнбаяр 2020-07-15 182.160.38.23

Дарангуйлагч гарч ирлээ

Avatar

Зочин 2020-07-15 66.181.186.118

manaih shig uls orond daranguilagch heregt haryutslaga uhamsar es zuin dogoldoltoi bugd duraaraa aashildag mal shig irgedt ulsad daranguilagch deglem heregt chingis khan chini jinhene daranguilagch bsn shdee

Avatar

Зочин 2020-07-15 185.220.101.236

Тэгээд нэмэр болохгүй дээ түүнээсээ цааш юм бол бөөн зодоон нүдээн болно. Дарлалаар бүх юмыг шийддэг цаг өнгөрсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж