Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Наадмаар зам тээврийн ослоор 23 хүн нас баржээ

Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 9-14-нд зам тээврийн ноцтой 15 ослоор нийслэлд хоёр, орон нутагт 21  хүний амь нас хохирчээ. Үүний гурав нь хүүхэд аж. Мөн дээрх 15 тохиолдлын 10 тохиолдол нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна.

Ослын гол шалтгаан хурд хэтрүүлсэнтэй холбоотой аж. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэлгүй, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалж явахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

  • Хамгаалах бүс бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
  • Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
  • Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэхгүй байх. Мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
  • Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
  • Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж  байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэх/

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж