Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг зогсоохгүй | News.MN

Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг зогсоохгүй

Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг зогсоохгүй

Я.Содбаатар: Гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг зогсоохгүй

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын гишүүн Т.Мөнхсайхан нар өнөөдөр /2020.7.15/ Covid-19 халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар  “Иргэд Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэлт суларч, иргэд гадуур маскгүй явах нь ихэсч байна. Тиймээс сэрэмжлүүлэх мэдээллийг тасралтгүй явуулах шаардлагатай. Мөн гадаадад байгаа иргэдийг авчрах ажлыг зогсоохгүй. Гэхдээ нэг дор авчрахгүй. Хүчин чадалдаа тулгуурлана” гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Одоо тайвшрах цаг биш. Боломжит бүх урьдчилан сэргийлэлт, хамгаалалтыг хийж, өндөржүүлсэн байдлаа хадгалах хариуцлагатай байх үе”гэлээ.

Монгол Улсад Covid-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын батлагдсан 243 тохиолдол, эмчлэгдэн гарсан 204 тохиолдол байна. Монгол Улс ДЭМБ аргачлалаар гурван удаагийн халдварын тооцоолол, нийт есөн удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн байна.
Хамгийн сүүлд нийт хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32,760 хүн халдвараар өвчилнө гэдэг тооцооллыг гарган, энэхүү тооцооллын үндсэн дээр эрүүл мэндийн салбар тоног төхөөрөмж, хүний нөөц, тусгаарлах байр болон эм хангамж, эмчилгээ үйлчилгээний нөөц, бэлтгэл бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа тухай Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Шадар сайдад танилцууллаа.
Хүн амын нэг хувь халдвараар өвчилсөн тохиолдолд хэвтэн эмчлэх байр, эм хангамж, мөн эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн асуудал хамгийн чухал.
Тиймээс Хан-Уул дүүрэг дэх Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан. Хэдийгээр тус эмнэлгийн барилга бүрэн дууссан ч өвчтөн хүлээн авахад тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авах ажиллагаа явагдаж байгаа юм. Тус эмнэлэг бүрэн ашиглалтад орж өвчтөнийг нэг, нэгээр тусгаарлахад 880 ор бэлэн нөөцөнд байгаа гэсэн үг юм.

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн УНТЭ, УХТЭ болон Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн бэлтгэл бэлэн байдлыг газар дээр нь шалгасан.

Улсын хэмжээнд бүх эмнэлэг Covid-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байна.
УНТЭ-ийн тухайд нэг сарын хэрэглээний зөвхөн Covid-19 халдварын зориулалтын 180-190 сая төгрөгийн 500 гаруй нэр төрлийн эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл нөөцөнд бэлэн байгааг танилцууллаа.
Нөхцөл байдал хүндэрч хүн амын дунд тархлаа гэхэд эхний ээлжинд 880 ортой ЭХЭМТ ашиглах, мөн Улсын эмнэлгүүдэд ор дэлгэн ашиглахаар шийдээд байна. Цаашлаад хувийн эмнэлгүүдийг ашиглах боломжтой гэлээ.
УХТЭ гэхэд ердийн үед 280 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг өнгөрсөн хугацаанд нийт 16 иргэнийг тусгаарласан байна. Өрөө бүр хүчилтөрөгчийн аппараттай, олон улсын стандартд нийцсэн төдийгүй нэн шаардлагатай тохиолдолд халдвартай өвчтөнийг авахад 2-6 цагийн хугацаанд эмнэлгийг бүрэн бэлтгэх боломжтой юм байна.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь 10 дугаар сар байх болно. Учир нь улирлын давтамжтай томуугийн үе. Тиймээс Covid-19 халдвартай зэрэгцэн томуугаас урьдчилан сэргийлж онцгой анхаарах, эрсдэлт бүлгийг вакцинд хамруулах шаардлага байгааг танилцууллаа. Түүнчлэн урьдчилан 200 гаруй мянган томуугийн вакцин урьдчилан захиалсан байна.
Гэвч томуугийн вакцины нөөцийг нэмэгдүүлэх нийт 500 мянган тун вакцин авах шаардлага байгааг онцлож байлаа.
Монгол Улсын Шадар сайд Ч.Содбаатар эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг шалган тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.
Тэрээр "Өнөөдөр бид дотооддоо халдвар алдаагүй байна. Цаашид халдварыг дотоодод алдсан тохиолдолд хоёр, гуравдугаар шатны арга хэмжээг хэрхэн авах вэ. Үүнд бэлэн үү гэдгийг газар дээр нь шалгаж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын хувьд ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг нэгт тавьж байна. Ард иргэддээ мэдээллэхэд цар тахлын нөхцөл байдал амаргүй хүнд байна. Тийм учраас бид цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд зургаадугаар сард хийсэн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн орны тоонд орсон. Наймдугаар сарын эхээр 10 дахь үнэлгээг хийнэ. Ингээд цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлага байна. Өнөөдрийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг шалгаж байгаа нь ч энэ эрсдэлийн үнэлгээний өмнө хийгдэж байгаагаараа онцлогтой" гэлээ.

Шадар сайд бэлэн байдлыг шалгасаны дараа нөхцөл байдал цаашид хүндрэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хууль эрх зүйн зохицуулалт болон төсөв хөрөнгө оруулалттай холбоотой тэр дундаа эм, эмнэлгийн хэрэгслийн шууд худалдан авалт зэрэгтэй холбоотой санал боловсруулан УИХ-ын ээлжит бус чуулган, Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-15 192.82.75.96

Монгол хүн амны бэлэгдлээр гэж дандаа ард олноо айлгасан сүрдүүлсэн өчнөөн хүн өвдөнө гээд л .бас үнэлгээ 10 удаа хийлгээд мөнгөө бараад байна уу өнөөдөр урьд н хийсэн үнэлгээ хир таарч байнаа.Монголын иргэд эх орондоо ирэх бүрэн эрхтэй Улаанбаатараар дүүрэн буудал байшин байнаЗуны дэлгэр цагт хилээ нээгээд хүний нутагт сурч байгаа оюутан залуусаа аваачээ гэж хүсэх байна.

Avatar

Зочин 2020-07-15 202.21.96.134

Сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэж яасан үнэн үг вэ? Гадаадад монголчууд тест ч өгөх эрхгүй, Америкт Коронавирусын тест 160 доллар гэж байгаа. Эх орон хамгаас үнэтэй юм даа. Хүний газар муу үзэгдэж адлуулж явахаар эх нутагтаа ирдээ, эх орондоо тавтай морил.

Avatar

Зочин 2020-07-15 176.63.23.109

30 мянган хүн эмчлэх нөөц байна гэчихээд 10 мянган хүнээ авахгүй гэж юугаа хуцаад байнаа

Avatar

Зочин 2020-07-15 176.63.23.109

Юун зайлцан юм яриад байнаа тэнэг чинь. 30 мянган хүн эмчлэр нөөц бэлдсэн гэчихээд 10 мянган хүнээ авчрахгүй гэж хуцаад

Avatar

Зочин 2020-07-15 174.114.72.18

sodoo p**a mini gadaaddaac abchirahgui bol chinii paktiig gargaj tabina shuu

Avatar

Zzz 2020-07-15 64.119.21.45

Humuusee avchirsaar bgaag uuruu medej bnu? Uchigdur l gehed anu terguutei ulsaas niit 498 irgenee tatsan doloo honog bur solongosruu nisleg uildheer yarij bn. Jhn medeeleltei bj hun muulaldaa

Avatar

Зочин 2020-07-15 5.102.48.43

Tarhi ugaalt heterhii ih yavagfah yumaa. Mongold 32000 uvchluh magadlaltai ch geh shig. Humuus yaj hamgaalahaa sain meddeg bolson ene ued sonor seremjtei emh tsegtstei bj chadval ayul baga ungurch boloh magadlal bgaa. Hevleliin hural hiij baahan hun ailgasan too barimt. Gegeeleg amjilttai talaas n er yarihgui.

Avatar

Зочин 2020-07-15 5.102.48.43

20gariu saya hun amtai polish 38500. 10 gariu saya hun amtai Cheh uls 13000. Slovak 1900, ogt hul horio taviagui shewed gehed 75000 orchim uvchlultei yavj, erunhiiduu erchtei degdeltiig namjaachisan bhad. 3han saya irgenii uchriig olchihgui gadaadad taliin hayachihaad, dotoodod bgaa hediinhee tarhiig ugaagaad bj bhaasaa ichdeg boloosoi

Avatar

Иргэн 2020-07-15 202.9.40.48

Эрүүл мэндийн сайд болсон залуу сайд,энэ ажлыг хийж чадах болов уу? Сарангэрэл гишүүний хүүгийн найз сайдад ажлын амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-07-15 202.21.109.48

Боломжтой байр саванд оруулахаар ийм ч байранд орууллаа, тийм ч хоол өглөө гээд л уйлан дуугарч гомдол нэхээд, эмчийн өөдөөс хоол хүртэл эргүүлж цацдаг монголчууд биздээ.
Бүх боломжоо бодолцож байж иргэдээ татан авч байгаа гэдэгт итгэж байна.

Avatar

Зочин 2020-07-15 202.9.40.20

хилээ нээж эрүүл хүмүүсээ оруулаач ээ. Дэндүү сүржигнэх юмаа. Жаахан боловсролтой байж хүний төлөө ажлаач .

Avatar

Зочин 2020-07-15 117.111.15.182

Маскгүй л сонгульдаж, наадамлачихаад….

Avatar

Зочин 2020-07-15 64.119.21.93

УОК тусгаарлах байр, эмнэлэг тусгайлан бэлтгэж, хүчин чадлаа нэмж байж гадаадаас иргэдээ татна гэсэн бүтэхгүй юм яриад суух юм! Гамшиг, халдварын үед бүх эмнэлэг, боломжит байруудыг дайчилдаг иргэний хамгаалалтын тогтолцоо байх ёстой! Хямралын менежмент!

Avatar

Зочин 2020-07-15 211.218.119.33

Ганжавхлан гоё л хэлсэн байлээ, элдвийн хандив тусламж сайн санаааны үйлс гэхээр хамгийн түрүүнд хөдөлж кармаагаа тэмтэрдэг нь гадаад дахь Монголчууд байдышүү, хэдхэн сарын өмнө маск хүртэл илгээж байсан л байх. Наад боломжоороо чадлаараа авч байна гэдэг заваан үгээ болимоор юм. Хямдхан байтугай үнэгүй хүргээд өгий гэх улс орон гарахад УОК зөвшөөрөөгүй нь цаанаа миат н өндөр үнэтэй билет “шахах” ажиллагаа л юм даа өөр юу ч биш

Avatar

Зочин 2020-07-15 203.91.115.43

Наадмын талбай дээр нэг ч хүн маск зүүгээгүй байсан. Ард түмэн харсан. Тайвширсан.

Avatar

Зочин 2020-07-15 223.39.155.4

Зогсоохгүй нь мэдээжийн тодорхойшдээ. Тэгээд зогсоохиймуу тэнэг2 юм яриал яваад байхын

Avatar

Зочин 2020-07-15 103.229.121.159

Чи одоо болилч дээ ямар өөдгүй гутранга нөхөр вэ

Avatar

Зочин 2020-07-15 80.110.108.38

Миат гэхгүй гадны өөр бусад airline нуудаар бага мөнгөндөө тааруулаад нутагтаа очиёо! Миат бусад нөхдийн нэхэж бгаа мөнгийг төлж дийлэхгүй бна!
Эх орондоо очихын тулд ингэж царай алдаж хамаг бдагаа тэмтэрч бгаа нь хэний буруу бэ Хүрэлсүхээ!
Сүүлийн 30 жил улс эх орноо дампууруулсны чинь гайгаар олон залуус амьдрал хайн нутагаа орхисон! Одоо хүнд хэцүү цаг үед нутагтаа очоод аав ээж ах дүүгийхээ хажууд дэм бодох гэснийхээ төлөө та мэт одигархуудаас болооп чадахгүй бн!!!

Avatar

Яг үнэн шүү Зугаалж явсан биш Амьдрах гэж л явсан. 2020-07-15 64.119.23.242

МонголТөр шиг Төртэй байсан бол улс орноо авч явж чаддаг байсан бол
ийм олон Монголчууд харийн оронд очиж хүнд хэцүү ажил хөдөлмөр хийхгүй л байсан.

Avatar

Зочин 2020-07-15 103.229.121.159

Зарим нэгэн нь нутаг нэгтнээ алаад л зарим нэгэн хулгай хийгээд л ажил хайгчдын хажуунаар амар жимирбг хайгчид бас байгаа нууц биш үүнийг л цэгцэлээр юм манайхан үндсэн хуулиас сонгох сонгогдох , амьлрах газар аа өөрөө сонгох энэ хочр заалтыг л сайн мэднэ бусдыг нь бараг мэдэхгүй дээ

Avatar

Зочин 2020-07-15 80.110.108.38

Залуу шинэ сайд гараад ажилдаа шинжлэх ухаанчаар хандах байх гэж найджын горидожын?! Өнөөдрийг хүртэл хийж бгаа ажил нь гадаадад бгаа ард иргэдээ туйлдуулах ядраар тактиктайгаар ажилж хармааг нь сайн хоосолж өөрсдийхийгөө сайн зузаалж бна! 9 сард улиралын томуу эхлэхээс өмнө амжаад хүмүүсээ бүрэн татах хэрэгтэй! Гадаадад бгаа хзмүүс чинь л өөрсдийгөө бүрэн хамгаалаад сурсан амьдралын зөв хэв маягт орсон хүмүүс бгаа шүү!!!

Avatar

Зочин 2020-07-15 202.179.26.223

Одоо гадаадад ядаоч, зовж байгаа иргэдээ зуны улиралд аваад ирж чадах эсэхээр нь энэ засгийн шинэ сайд нарыг дүгнэе дээ. Түрүүчийн нөхдүүд нь хуучинсаг, шинээр юм сэдэх чадваргүй, тэгээд бас хүний зовлон дээр ажилласан байж мэдэхээр л байдалтай асуудалд хандах шиг болсон шүү.

Avatar

said 2020-07-15 202.126.89.217

Ene amnii haalt zuuhgui bna geed, amnii haltaa zuune uu geed guigaad nemergui ee. uilchilgeenii buh baiguullaga, niitiin teevert amnii haaltgui hund ogt uilchlehgui juram murduulvel ur untei shuu dee. gaduur bol yaaya gehev

Avatar

Zochin 2020-07-15 202.9.40.78

ERSDEL GAIGUI BUYU SOLONGOSTOI HILEE NEE ARAI HETERCH BNA.

Avatar

ЖДҮЧИН СОДБААТАР АА 2020-07-15 64.119.23.242

ДАХИЖ БИТГИЙ ЖДҮСАНГААС ХУЛГАЙ ХИЙГЭЭРЭЙ. ТЭНГЭР НИРГЭНЭ.

Avatar

Zuv hun 2020-07-15 64.119.19.152

Sodbaatar said JDU-iin asuudald holbogdolgui gdg n togtoogdchihson. Harin yos zuin hariutslaga huleej saidiin suudlaaa ugch bsn. Odoo ajliig n taivan hiilge humuusee

Avatar

Я.Содбаатар гишүүний авга эгч залилангийн хэргээр шалгагдаж байгаа 2020-07-15 139.5.216.10

ТЭГВЭЛ ЮУ ЮМ БЭ !!!!!! АРАЙ Л ДАВРААД БАЙГАА ШҮҮ https://www.youtube.com/watch?v=GGoODFGQJkU

Avatar

Я.Содбаатар гишүүний авга эгч залилангийн хэргээр шалгагдаж байгаа 7 минутын өмнө 139.5.216.10 2020-07-15 64.119.23.242

Сайд Я.Содбаатарын авга эгч Должинсүрэн 50 гаруй ААН-ээс 2,8 тэрбум төгрөг залилсан хэргээр шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхлэв. http://www.olloo.mn/n/57728.html

Avatar

Zochinz 2020-07-15 64.119.19.152

Shineer ajlaa huleen avsan said nart ajliin.amjilt husie. Bayar naadmiin udruur ch bidnii tuluu ajillaj bgaa tanartaa bayarlalaa

Avatar

Зочин 2020-07-15 203.98.76.100

Өдөр шөнөгүй хичээн ажиллаж байгаа эрүүл мэндийн яам, УОК-т талархаж байна. Короногоос болсон үхэл хагацал үзээгүй, бид амар тайван сайхан байгаа шүү

Avatar

Иргэн 2020-07-15 49.164.76.210

Чамаас өмнө ч зогсоохгүй авч байсан.энэ зөөлт чинь олон мянган эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг туйлдуулж бна.хурдан шуурхай ажиллаачээолон хүний амьдрал амь настай холбоотрй ажил гадаадад бгаа иргэд туйлдаж бнх.

Avatar

Зочин 2020-07-15 192.82.77.35

ЯГ ЗӨВ. ДОТООДДОО АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАН АЖИЛЛАЖ ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХ ХЭРЭГТЭЙ. ШАДАР САЙД БОЛОН УОК-ЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНДЭЭ АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2020-07-15 64.119.19.152

Shadar saidad ajliin amjilt husie. Ene hetsu tsag uyd shadar said Sodbaatar hurdtai sn ajillana gdgt itgej bn

Avatar

Зочин 2020-07-15 122.201.21.224

Маск зүүж байгаа хүн байхгүй оллоо. Сонгуул , наадам хийснийхээ үр дүнг яаж хардаг бол доо?

Avatar

Зочин 2020-07-15 202.126.89.133

za kutsaa chi end bga heden amid uhdeluudee yay gej er n bugdiin buudsan deer dee 3 say hun uhej baihaar 240 amid uhdel yarshig l bna

Avatar

ХҮРЭЛСҮХИЙН ТӨМСӨГИЙГ АТГАЧИХСАН ЯНГУГИЙН СОДБААТАР 2020-07-15 139.5.216.10

ХҮРЭЛСҮХИЙН ТӨМСӨГИЙГ АТГАЧИХСАН ЯНГУГИЙН СОДБААТАР

Avatar

Zochin 2020-07-15 124.120.193.187

Yun zogsoohgui ve? Arai denduu udaan baina shuu! Neg heden gadaad medee orchuulaad, am taglaad suuj bdag. Ter tusgaarlah bairand chin 3 hun nas barlaa! Nam daraad yuruusuu olon niited medeelehgui. Mongold baigaa humuusiig virus eer ailgaj turhireed gadaadad baigaa bgaa humuusee hedii hurtel zoliosloh ve. Shine said baij joohon erch, huch setgeltei baigaachee?

Avatar

Зочин 2020-07-15 202.126.89.133

bitgii kuts cho naanaa uheerei buza min

Avatar

ЖДҮ-чин Содбаатар 2020-07-15 103.229.121.148

Энэ МАН шударга ёс тогтооно гээд байдаг. Гэтэл Содбаатар мэтийн ард иргэдийнхээ бололцоог хулгайлж үгүй хийсэ ЖДҮ-чдийг дээш гаргаад байдаг.

Avatar

Зочин 2020-07-15 112.186.235.181

Эрүүл мэндийн САЙЛ сүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж