Окинава дахь АНУ-ын цэргийн баазад 136 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

Окинава дахь АНУ-ын цэргийн баазад 136 хүн халдвар авчээ

Окинава дахь АНУ-ын цэргийн баазад 136 хүн халдвар авчээ

Японы Окинава арал дахь АНУ-ын цэргийн баазад коронавирусийн халдвараар нийт 136 алба хаагч өвчилжээ. Хансен баазад өнөөдөр дахин 36 хүн халдвар авсан нь тогтоогдсон байна. Улмаар АНУ-ын цэргийнхний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ үр дүнгүй гэх шүүмжлэлийг дагуулж байна.

Халдвар анх АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр Америкийн цэргийн алба хаагчдын зарим нь хотын төвд үдэшлэг зохион байгуулснаар гарсан аж. Улмаар Окинава арал дахь АНУ-ын цэргийн хоёр баазад хөл хорио тогтоосон ч халдварын тархалт зогсохгүй байна.

Хоёр улсын батлан хамгаалах гэрээний хүрээнд Японд байрладаг АНУ-ын 50,000 орчим цэргийн тал орчим нь Окинава аралд байрладаг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж