Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ | News.MN

Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хийлдэг гудсан дээр хөвж явсан дөрвөн хүүхдийн амийг аварчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын цагдаагийн хэлтэст өчигдөр /2020.7.14/ 09.30 цагт “Манай дөрвөн хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага  иржээ. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09.40 цагт Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад дөрвөн хүүхэд нуурын эргээс холдон  хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь 30 метр гүн, 20 км радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын дөрөвдүгээр багийн Засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны дөрвөн хүүхдийг уснаас эсэн мэнд гаргажээ.

Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялаж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж сэрэмжлүүлж байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоосонтой холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-15 192.82.67.27

яасан айдаггүй мангарууд вэ

Avatar

Зочин 2020-07-15 66.181.161.83

Наад орк гэдэг хэллэгээ боль. Бид бүгдээрээ л ямар нэг хэмжээгээр оркууд шүү дээ. Тэрний оронд зүгээр дүүрцэн хүүрнүүд гээл хэлчих л дээ. Ямархуу сонсголонтой бөгөөд ойлгомжтой, чихэнд ойрхон ээнэгшүү сонсогдох вэ.

Avatar

Зочин 2020-07-15 98.253.30.34

Manai avragchdad zoriulaltiin bagaj heregsel technic unendee algaa. Duguinii olgoi hiileed usruu orson gej bnashdee. Ter ontsgoigiin darga said nariig huiten usruu olgoi tevruuleed oruulaj neg uzuuleh iymsan boldog bol.

Avatar

boxman 2020-07-15 66.181.161.2

эцэг эхчүүд нь гэж дүүрцэн ОРК ууд байна даа. Цагдаа нар ус руу оруулаад живүүлэх гэж байгаа юм шиг л аашилцгааж байсан байх даа. Хурдан авраач та нар энтэр гээд. Бүр нүдэнд харагдчихлаа байна.

Avatar

Ард 2020-07-15 202.126.90.62

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн хүмүүст хугацаанаас нь өмнө цагдаагийн хошууч, ахмад цол олгох хэрэгтэй.. Харин багийн засаг даргыг дэвшүүлж, сумын орлогч болгох нь зөв.

Avatar

Зочин 2020-07-15 103.212.119.20

Шумбагч үүргэвч шумбагч онгоц яагаад

Avatar

Зочин 2020-07-15 192.82.93.3

ГАДУУР ЗАРАГДААД БАЙГАА СТАНДАРТЫН БУС х*******н ХИЙЛДЭГ ЗАВЬ ГУДАС АВЧ БИТГИЙ АМИА ХОРЛООЧЭЭ,

Avatar

Зочин 2020-07-15 64.119.16.110

Яасан хаширдаггүй эцэг эхчүүд вэ үр хүүхэддээ анхаарал тавилдаа бас амь насаа алдвал яахын өэ

Avatar

Монголчууд уснаас хол бай 2020-07-15 64.119.23.242

Монголчууд уснаас хол бай

Avatar

Зочин 2020-07-15 202.9.40.76

Юм болгонд хамгийн түрүүнд очиж бүгдийг зохицуулдаг цагдаа нартаа иргэд бид баярлаж явдаг. Халдварт өвчин байсан ч цагдаа, гал түймэр байсан ч цагдаа, усанд живсэн байсан ч цагдаадаа л хандах юм. Тэд ч чих зөөлөн давхиад л очих юмдаа хөөрхийс.

Avatar

Зочин 2020-07-15 202.21.107.88

Ямар хөөрхөн хэрсүү тэвчээртэй хүүхдүүд вэ. Хийлдэг гудаснаас холбирч уначилгүй тэсч байдаг. Эцэг эх тун анхааралгүй байна даа. Хүүхдүүдийн аз од түшиж дээ.

Avatar

Зочин 2020-07-15 43.228.131.110

ОРКУУД

Avatar

Зочин 2020-07-15 64.119.21.240

Evii muusain terguun frontiin daichid mini. Harin turiin tushmed ar hudargaar ni ednii neriig barij hulgai hiiseeer….

Avatar

Зочин 2020-07-15 66.181.161.99

Хаха засаг дарга бас өөрийгөө рекламдуулчих юмаа …зүгээр л цагдаагийн алба хаагчид сумын засаг даргатай хамтарч аварлаа гээд бичнэ биз…

Avatar

B 2020-07-15 122.201.21.79

Hutsalgui gants medee unshij chadahguimaa ene commentchid neeren

Avatar

Хотын уугуул иргэн 2020-07-15 150.129.142.95

4 хүүхдийн амийг аварсан цагдаагийн алба хаагчид мөн багийн засаг даргыг сайн рекламдаад тогтохгуй бүр алдаршуулж шагнах хэрэгтэй. Харин ч даруу бичсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж