Өмнөд Солонгосын Бусан хотын жуулчид, амрагчдын ихээр цуглардаг далайн эргүүд дээр амны хаалтгүй зугаалбал гурван сая вон хүртэл мөнгөөр торгох шийдвэр гаргажээ. Түүнчлэн далайн эрэг дээр хоол идэх, ундаа ус уухыг хориглосон байна. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой хатуу шийдвэр нь долдугаар сарын 25-аас хэрэгжиж эхлэх гэнэ.
Зуны улиралд Өмнөд Солонгосын далайн эргүүдэд хүмүүс олноороо цугладаг байна. Тухайлбал, өнгөрсөн жил Хэундэ далайн эрэгт зургаагаас долдугаар сарын хооронд 3,6 сая хүн ирж амарчээ.
Үүний зэрэгцээ Чэжү арлын захиргаанаас өнгөрсөн долоо хоногт санаатайгаар бусдад халдвар тараасан гэж үзсэн нэг эмэгтэйн эсрэг шүүхэд зарга үүсгэсэн байна. Тухайн эмэгтэй нь коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрээр байтал зургадугаар сарын 15-18-ны хооронд Чежү арлаар зугаалсан аж. Арлын захиргаа нь 57 хүнд халдвар тараасан гэж сэжиглэгдсэн тухайн эмэгтэйгээс 130 сая воныг нэхэмжилжээ.
Эх сурвалж: The Korea Times
Холбоотой мэдээ