АНУ-ын тагнуулд мэдээлэл зарсан хүнийг цаазаар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын тагнуулд мэдээлэл зарсан хүнийг цаазаар авчээ

АНУ-ын тагнуулд мэдээлэл зарсан хүнийг цаазаар авчээ

Ираны пуужингийн хөтөлбөрийн мэдээллийг АНУ-ын Тагнуулын төв агентлагт зарсан хэргээр Реза Асгари гэгчийг цаазаар авчээ. Түүнийг дөрвөн жилийн өмнө Ираны Батлан хамгаалах яамны агаар, сансрын хэлтэст ажиллаж байхдаа улсын нууцад хамаарах мэдээллийг гадаадын тагнуулд зарсан хэмээн буруутгасан аж.

Түүнчлэн Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал асан Касем Солейманы байршлыг АНУ-ын талд хэлж өгсөн хэргээр Махмоуд Моусави Мажд гэгчид цаазаар авах ял оноожээ. Касем Солейманыг өнгөрсөн нэгдүгээр сард Иракт явж байхад нь АНУ-аас дроноор бөмбөгдөн хөнөөсөн юм. Энэ хэргээс болж хоёр орны харилцаа эрс муудсан ба Ираны талаас Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудыг бөмбөгдөж хариугаа авчээ. Гэвч бөмбөгдөлтийн үеэр Ураины агаарын тээврийн “Boeing 737-800” онгоцыг Ираны пуужин онож сөнөөснөөс 176 хүн амь үрэгдсэн юм.

Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Иранд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалын дараа найман хүнийг АНУ-ын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр баривчилж байв.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж