Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 цэргээс Covid-19 илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Афганистанаас ирсэн 18 цэргээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, July 14, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалтын талаарх өнөөдрийн /2020.07.15/ ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, сүүлийн 24 цагт ОХУ-д 6268 хүн шинээр халдвар авч, 157 хүн эндсэн байна. Манай улсад сүүлийн 24 цагт 25 хүн ажиглалтаас гарч, 85 хүн ажиглалтад орсон. Ажиглалтад байгаа хүмүүст 43 их эмч, 67 резидент үйлчилж байна. Үүргийн онгцоор ирсэн 45 хүн цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 108 хүн, шуурхай аппликейшинд дөрвөн хүн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа. Иргэд амны хаалтаа зүүлгүй, анхаарлаа сулруулж байгаад анхаарахыг хүссэн дуудлага ирүүлж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д өчигдөр /2020.7.14/ 58800 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 3.3 саяд хүрсэн. Бразилд өчигдөр 41800 шинэ тохиолдол, 1300 нас баралт бүртгэгдсэн. Нийт халдварын тохиолдол 1.9 сая болсноос 1.2 сая нь эдгэрсэн.

Японд 333 шинэ тохиолдол бүртгэдсэн. БНХАУ-д шинэ халвар бүртгэгдээгүй ч гаднаас зургаан тохиодол зөөвөрлөгдөн орж иржээ.

ХӨСҮТ-ын Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Бид нэгдүгээр сарын 8-наас хойш 13310 хүнд шинжилгээ хийснээс коронавирусийн 261 тохиолдол байгаа ба одоогоор 207-г нь эмчлээд байна. Мөн гуравдугаар сар болон тавдугаар сард өвчилсөн 193 хүн бүрэн эдгэрч, зургадугаар, долдугаар сард өвчилсөн хүмүүс буюу 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол, 39 нь дараагийн хяналтын шатанд буюу сувилалд, 55 хүн гэрийн тусгаарлалтад, 109 хүн хяналт тандалт дуусаад чөлөөтэй болсон. Насны хувьд 6-80 насы хүмүүс халдварт өртсөн байна.

Афганистанаас ирсэн дайчдын 28 нь халдварт өртсөн байна. Халдварт өртсөн хүн ойролцоогоор 15-60 хоногт эмчлэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын ихэнх нь эхний шинжилгээгээр батлагдсан. Гадаадын улсад байгаа, тэр дундаа эрсдэлт бүсээс ирсэн манай иргэд, халдварт өртөөд эдгэсэн байх тохиолдол байна. Эдгээр хүмүүсийг давтан эмчлэх арга хэмжээ авч байгаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.14/ 408 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 390 хүнд вирус илрээгүй. Харин 18 хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь Афганистанаас ирсэн 18 цэрэг байлаа. Афганистанаас нийт 51 дайчид ирсэн. Дараагийн давтан шинжилгээг эдгээр цэргүүдэд хийх болно. Өнөөдөр гурван хүн эдгэж ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд шилжиж байна. Батлагдсан тохиолдол 261 болсон үүнээс 207 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 54 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж