С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Оюутолгой болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүх хурал маргааш 09.00 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд тав дахь өдрөө үргэлжилнэ.

Долдугаар сарын 6-нд эхэлсэн тус шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст долдугаар сарын 9-нд завсарлуулсан юм.

Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 461 хавтаст эрүүгийн хэргийг тус дүүргийн шүүх 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан байдаг.

Шүүх хуралдаан долдугаар сарын 6-нд эхэлсэн өдөр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Бямбасайхан, Да.Ганболд, С.Баярцогт нарт авсан байсан хорих шийдвэрийг хүчингүй болгон, батлан даалтад гаргасан юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүх хурлын явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энэ хуралд оролцуулахгүйгээр хамжигч гэж хэдэн хүн авчраад шүүх хурал хийх нь учир дутагдалтай байна. Миний үйлчлүүлэгч Б.Бямбасайхан УИХ, Засгийн газраар дэмжиж, батлагдсан гэрээг биелүүлж,  ажлаа хийсэн хүн" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж