Хотын орлогч Туул гол дагуу ажиллав | News.MN

Хотын орлогч Туул гол дагуу ажиллав

Хотын орлогч Туул гол дагуу ажиллав

Хотын орлогч Туул гол дагуу ажиллав

Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллалаа.

Ж.Батбаясгалан “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллах чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил задгай хаях тохиолдлууд их байна.Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв.

Зургадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна. Нийслэлийн иргэд г олын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж архи согтууруулах ундаагы хэрэглэхгүй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-15 103.212.117.111

Залуу байж их дарганцар яриатай залуу санагдсан

Avatar

Зочин 2020-07-15 92.20.133.251

Угаасаа дарганцар залуус чинь цүнх барьж явсны шагналаа аваад явж байгаа нөхдүүд ш дээ. Тэхлээр тэгж л ярихгүй өөр тэгээд яаж ярихын.

Avatar

? 2020-07-15 64.119.27.243

СБДүүргийн хажуу дахь газарт чинь байшин барьлаа. Тэрийгээ очиж зогсоож болдоггүй юм уу

Avatar

Зочин 2020-07-15 66.181.185.61

Энэ нэг даргын донтой нехрийг хотын даргаар жинхлэхгуй байх хэрэгтэй, ийм дур эсгэгчид осолтой шуу

Avatar

Зочин 2020-07-15 202.126.90.41

Хотын онцгойн дарга гэх энэ Чүлтэмсүрэн нь Хүрэлсүхийн найз гээд өмнө нь зуданд нэрвэгдсэн малчдад олон улсаас ирүүлсэн тусламжийн бараанаас хулгхйлж баригдаад онцгой албанаасхөөгдсөн нөхөр шүү. Хүрэлсүхийн ам ажил ийм л бна

Avatar

Зочин 2020-07-15 150.129.142.95

Энэ нөхөр хотын дарга болох гээд л улайраад байна даа.

Avatar

Зочин 2020-07-15 202.21.108.30

Энэ бааснууд зүгээр ажлаа хийж байгаа хүмүүст гай, дарамт болохоо больцгоо. Хэрэгтэй хэрэггүй ямбатан ирнэ гээд л баахан б**с долоогч нар нь урьдчилан ирж аж

Avatar

Зочин 2020-07-15 202.179.27.27

ИЙМ ТЭНЭГ ДАРГА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ОДОО ИНГЭЖ ХЭЛЛЭЭ ГЭЭД ХОГОО ХАЯХАА БАЙЧИХ УУ. ТУУЛ ГОЛЫГ ХАМГААЛАЛТАНД АВЧ ТОДОРХОЙ ГАЗРУУДАД ИРГЭД ОЧДОГ БОЛГОЖ ЯНЗЛАХ, ГОЛ УС РУУ ОРОХГҮЙ БАЙХ, ЮМ УГААХГҮЙ БАЙХ, АРХИДАН СОГТУУРАХ, с***р САМУУНДАХЫГ ТАС ХОРЬВОЛ ХЭН Ч ҮХЭХГҮЙ. ХУУЛЬ, ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГА., ЭРГҮҮЛ ХАРУУЛЫГ НЭМӨГДҮҮЛЖ 24 ЦАГ АЖИЛЛУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Zochin 2020-07-15 202.126.89.142

Zov shdee. Ajil hariutsaj baigaa hun ajilaa l hiij bn. Omnoos ni taaj yanz buriin yum bichih hereg bn uu. Tuul gol, tuuni ereg uneheer anhaaral tatsan haluun tseg bolood bn.

Avatar

Зочин 2020-07-15 103.229.122.10

Энэ амбицтай нөхөр юм аа. Орон нутгаар түр суудлаа бүр болгочих санаатай юм биздээ. Мэдээ болгонд зургаа наагаад л ккк. Хог хүртэл түүж байдаг шүү

Avatar

zochin 2020-07-15 66.181.178.52

cham shig khuduunii orkuudyg b** chad khiichikheesey geed l ingej amraltyn tsagaa barj yawaa yum , khotyn soyold suraad khun shig amidar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж