Тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.15-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирлээ

НЭМЭЛТ:

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авч байна.

Posted by Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналт on Wednesday, July 15, 2020

 

БНСУ-ыг зориод МИАТ компанийн агаарын хөлөг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардаад байна. Уг тусгай үүргийн нислэгээр  АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирч байгаа юм. Өнөөдөр Сөүлээс хоёр тусгай үүргийн нислэг үйлдэгдсэний эхнийх нь одоо ирээд байна. Эхний нислэгээр 261 иргэн ирсэн. Тодруулбал, бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн ирсэн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана.

 

БНСУ-аас өнөөдөр эхний нислэгээр 261 иргэнээ татан авна

Гадаадад орон дахь Монгол иргэдийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, өнөөдөр /2020.07.15/ БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 261 иргэнээ татан авна. Улсын Онцгой комиссоос өгч буй мэдээллээр МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нисч (транзит) АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан иргэдээ авчирна. Эхний онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана. Хоёрдахь онгоц өнөөдөр 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана гэлээ.

Өмнө нь буюу долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн эх орондоо ирсэн юм. БНСУ-аас хамгийн олон иргэн буюу 2000 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтийг Улсын онцгой комисст гаргасан. Иймээс долдугаар сард таван удаагийн татан авалтаар зөвхөн Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани тусгай нислэг үйлдэхээр төлөвлөсний дөрөв дэх нь өнөөдөр болж байна. Тав дахь тусгай үүргийн нислэгийг долдугаар сарын 20-нд хийнэ.

  • Долдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаагийн нислэгээр 320 иргэн эх орондоо ирсэн
  • Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн
  • Долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 172 иргэн эх орондоо ирсэн
  • Долдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 258  иргэн эх орондоо ирсэн
  • Долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн
  • Долдугаар сарын 14 Афганстанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирсэн
  • Долсарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна
  • Долдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна
  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна
  • Долдугаар сарын 26-нд Франкфурт хот руу нислэг үйлдэнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж