&#34МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна&#34 | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна&#34

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

&#34МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна&#34

МоАХ-ны анхдагч гишүүдийн нэг Д.Рэнцэнтавхайтай ярилцлаа.

-Та сүүлийн үед МоАХ-ны удирдлагын талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэх болжээ. Ямар шалтгаанаар ингэж хандах болсон бэ?

-Анх би МоАХ-ны удирдлагад шүүмжлэлтэй хандаж байгаагаа фейсбүүк хуудсаараа илэрхийлсэн. Үүнийг хүмүүс нэлээд анзаарч харсан байна лээ. Гэтэл зарим телевиз үүнийг шүүрч аваад “МоАХ-ны хэсэг партизан даргыгаа хөөлөө” гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энэ талаар залруулж хэлэх хэрэгтэй юм. Бид хэн нэгнийг хөөж туудаг коммунист сэтгэлгээнээсээ салаад 25 жил өнгөрч байна. Намаас хөөлөө барилаа гээд хүний ажил, амьдралаар тоглодог байсан тийм үе одоо биш.МоАХ-ноос Ц.Элбэгдорж юм уу, Д.Рэнцэнтавхай, женко Х.Баттулгыг хөөнө гэдэг ойлголт байхгүй.

Харин МоАХ-ны тэргүүн гэдэг бол ТББ-ын сонгуульт албан тушаал юм. Өнөөгийн МоАХ-ны удирдлага анх сонгогдсон, тодорч гарч ирсэн цагаас хойш 10-аад жил боллоо. Тэр сонгуульт албан тушаалтан ажлынхаа тайланг цаг хугацаанд нь тайлагнаад, хурлаа хийгээд ажлаа нэр төртэйгээр өгөх хэрэгтэй гэсэн шаардлагыг би тавьсан. Энэ талаар ганцхан би ярьж байгаа юм биш, холбооныхоо үйл ажиллагаанд санаа тавьдаг МоАХ-ны ахмад гишүүд, зовхи нь өөдөө нөхөд маань бүгд л “Энэ холбооны ажил нэг л биш боллоо” гэж ярьж байгаа.

-МоАХ-ны ажил “биш болсон” нь тухайлбал, ямар байдлаар илэрдэг вэ?

-Үндсэндээ одоо МоАХ-ны дарга, жирийн гишүүдийн хооронд асар их зай бий боллоо. Урьд өмнө нь ийм их зайтай, үл ойлголцох байдалд орж байсныг би ерөөсөө санахгүй юм. Би 1990-ээд оноос хойш МОХ, МоАХ-ны Тэргүүлэгч гишүүн, МоАХ-ны МУИС дахь анхны салбар зөвлөлийн зохицуулагч зэрэг ажил хийж олон жил явсан. МоАХ-ны эгнээнд зогсолтгүй явсан хүмүүсийн нэг, анхдагчдын нэг шүү дээ. Одоо бол миний санаа зовж байна. МоАХ бол ардчиллын төлөөх байгууллагууд дотроо институцилаг байгууллага юм шүү дээ. Өөрөөр хэлбэл,ардчиллыг түгээн дэлгэрүүлж, үнэт зүйлсийг хадгалж, түүний манаач болдог байгууллага юм. Иргэний нийгмийн байгууллагууд байна. Тэднийг тийм биш гэж бас хэлж болохгүй. Гэхдээ МоАХ шиг тийм их үүргийг тэд анхнаасаа үүрч байгаагүй. Төсөл хэрэгжүүлнэ. Эмэгтэйчүүдийн эрх ч гэдэг юм уу, хүний эрхийн тодорхой нэг салбарыг л хариуцна.

-Одоо үедМоАХ иргэний нийгмийн байгууллагаас юугаараа өөр гэж?

-МоАХ бол анхнаасаа асар өргөн, том, ард түмний хөдөлгөөн байсан. Тэр хөдөлгөөн эргээд ТББ-ын хэмжээнд ороод ирэхээрээ институцилаг чанар нь үргэлжилж байх ёстой байдаг юм байна. МоАХ руу хүмүүс найдаж харж байдаг юм байна. Ардчиллын төлөөх намуудтай харилцах харилцаанд том үүрэгтэй байдаг юм байна.

Гэтэл энэ байгууллага маань өнөөдөр юу гэж хэлэхэд ч хэцүү боллоо.

-Үүнд дан ганц МоАХ-ны удирдлага буруутай гэж та хэлээд байх шиг. Гишүүд байгууллагаа ийм болгосонд буруугүй гэж үү?

-Би МоАХ-ны ганцхан удирдлагын талаар ч шүүмжилж яриад байгаа юм биш. Ганц даргын тухай яриад байгаа юм биш. Аймаг, дүүргүүд дээр байгаа МоАХ-ны салбар зөвлөлүүдийн удирдлага гэхэд үндсэндээ 10-20 жил болсон хүмүүс. Гишүүдээ загнадаг, зоддог, зандардаг, үндсэндээ жижиг жижиг ван, ноёдууд болчихсон. Тухайн дүүрэг, аймгийнхаа АН-ын байгууллагын хавсрага төдий болсон. Дүүрэг, аймгийн АН, засаг, захиргааны удирдлагын хяналт дор МоАХ-ны гишүүдийг дуулгавартай байлгах тийм үүргийг ч аягүй бол хүлээчихсэн байж магадгүй гэж би сэжиглэж байгаа. Гишүүдийнхээ дуу хоолойг сонсдоггүй, гадуурхдаг. Ийм хүмүүс яагаад бий болоод байна вэ гэдэг нь төв МоАХ-ны удирдлагатай л холбоотой. Өөр хаанаас ч гаднын хүн хүрч ирээд МоАХ-г тийм муу муухай болгочихоогүй. Гишүүд бидний хариуцлага байна. Дээрээс нь удирдлагын асуудал байна.

Тийм учраас МоАХ-ны хурлыг ном ёсоор нь хийж, дүрэм, журмаа шинэчилж, ном журамд нь оруулах цаг болсон гэж миний хувьд, жирийн гишүүний хувьд чин сэтгэлээсээ хүсч байгаа юм. С.Эрдэнэ гишүүний ярьдгаар хэлье л дээ. Ямар нэг хүний даалгавар, ямар нэг хүний дээрээс өгсөн үүрэг, хэн нэгний нөлөөнд орж ярьдаг тийм жижиг гар ч би биш. Тиймгүй бол юугаа хийж 25 жил бие дааж явах вэ дээ. Хэн нэгний үгэнд орж,дуулгавартай үүрэг гүйцэтгэж явсан бол би ямар нэг аятайхан албан тушаал шүүрчихсэн л явж байх байсан байлгүй дээ.

-Х.Баттулга даргад хийсэн эерэг алхмууд байхгүй юм уу. Бас МоАХ-ны идэвхтэй үүргийг өнөөдөр УИХ дахь МоАХ фракц гүйцэтгэж байна гэж хэлж болох уу?

-Энэ дашрамд хэлэхэд МоАХ-ны тэргүүнийг одоо хийж байгаа УИХ-ын гишүүн, журмын нөхөр Халтмаагийн Баттулга маань ямар нэг сэжиг таамагт автагдаж, араас хутга шааж байгаа байдлаар үүнийг хүлээж авч, гомдож, эмзэглээд хэрэггүй. Би фейсбүүк дээр, твиттерээр тов тодорхой бичсэн байгаа. “Та одоо нэртэй, хүндтэй байгаа дээрээ ажлаа өгөх хэрэгтэй” гэж. Түүнд хийсэн, бүтээсэн зүйл зөндөө байгаа. Олон гишүүний амьдралыг өөд татсан. МоАХ-ны дүр төрхийг өөрчилж чадсан. Иргэний нийгмийн хөдөлгөөнүүдтэй хамтарч ажилласан. 2006,2007,2008 оны иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч ажиллаж чадсан. МоАХ-ны нэр хүндийг зохих хэмжээгээр өөд татсан боловч өнөөдрийн байдлаар тэгж чадахгүй байна. УИХ дахь МоАХ фракц бол өөр тусдаа бүтэц байгаа юм. УИХ-ын гишүүд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд АН-ынхаа бүлэг дотор ямар хэсэг, бүлэг, фракцид хуваагдах нь тусдаа асуудал. МоАХ бол өөр. Олон мянган хүний эрх ашгийг хамгаалж, өдөр тутам идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гишүүдтэйгээ амьд харилцаатай байх ёстой. Ийм хоёр өөр зүйл байгаа юм. Бид бол МоАХ-ныхоо үйл ажиллагааг арай өөрчилье. Гишүүдийнхээ дуу хоолойг сонсоё. МоАХ-г шинэ залуу гишүүдээр бэхжүүлье гэж байгаа. МоАХ-г дэмжиж сонирхсон залуус зөндөө байна.

-Дэмждэг залуус олон гэснээс МоАХ залуу үеэ хэрхэн бэлтгэж байгаа вэ. Дандаа 1990 оны партизануудаас бүрдсэн байгууллага л гэж дийлэнх хүн ойлгодог шүү дээ?

-МоАХ дээр би өрөө түрээслээд өдөр тутам сууж ажилладаг. Би төрийн өмчит “Монгол тамга” компанийн захиралаар ажиллаж байгаа. Тэнд ажлаа хийгээд сууж байхад шинэ хуучин гишүүд, залуучууд гээд олон хүн орж ирдэг. МоАХ-г сонирхож байна. Дүрэм, журам нь юу байдаг юм гэсэн залуучууд олон байдаг. МоАХ-г авсандаа л авч орох гээгүй бол нэг үе солигдож таарна даа. Хамгийн залуу гишүүдийн нэг байсан би 51 хүрч байна. Нийгэмд байгаа олон залуусын улс төрийн байр суурийг хэн илэрхийлэх юм бэ. Янз бүрийн байгууллага илэрхийлнэ. Гэхдээ МоАХ тэр залуусаас нэг хэсгийг өөртөө татах эрхтэй шүү дээ. Тийм шаардлагатай. Тэгэхэд аймаг, дүүрэг, хороод дээр МоАХ залуучуудаа түлхдэг. Ийм хаалга хаалттай, битүү байгууллага болчихсон. Аль 1990 онд сууж байсан хэдэн хүн одоо ширээ тойроод л сууж байгаа нь үнэн шүү дээ. Бүх юм мессежний улс төр болсон. Ийм мессежний улс төрөөсөө гарцгаагаач ээ, улстөрчид өө.

-МоАХ-д тэгвэл дотоод ардчилал гэж байна уу?

-Нээлттэй нийгэм байгуулна гэчихээд өөрсдөө хаалттай байгууллага байгуулчихаад сууж байна. Ингэж яаж болох вэ. Дүрэм, журмаа ч баримталдаггүй. Удирдах зөвлөл нь хэзээ хуралдах нь ч бүү мэд. Шийдвэр яаж гарсан нь ч бүү мэд. Дүүрэг, аймгуудад МоАХ нь ямар зарчмаар хуралдаж, ямар шийдвэр гаргадаг нь ч бүү мэд. МоАХ, АН нь дотоод ардчиллаа ийм болгочихоод нийгэмд ардчиллын үнэт зүйлсийн талаар ярьж, зааварлаж, ардчиллын анхны лиценз эзэмшигчид шиг аашилж болохгүй шүү дээ.

-Нээрээ ардчиллын зарим нөхөд лиценз эзэмшигч шиг болсон нь үнэн байх аа. Уг нь ардчилал бол Монголын нийт ард түмний бүтээл биз дээ?

-Энэ үнэнийг ард түмнээс нуух юм алга. АН дотор байгаа бүлэг, фракц, албан тушаал, амин хувийн тэмцэл нь МоАХ-д бүх түвшиндээ нөлөөлчихөв үү дээ гэж би бодож байгаа. Ийм зүйлийг би МоАХ, АН-ын анхны гишүүний хувьд олж харж байна. Энэ тухай хэлэх гэсэн юм. МоАХ бол 1990 оны ардчиллын үнэт зүйлсээ хамгаалдаг байгууллага. Ардчиллын анхдагчдын ямар нэг албан тушаалд дурладаггүй, ямар нэг өмч хөрөнгөгүй, цэвэр үзэл бодлоороо, улс орноо сайхан болгоё, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлье гэсэн ариун гэгээн сайн үйлсийг эхлүүлж байсан тэр үнэт зүйлс дээр нь МоАХ-г буцааж авчирч тавимаар байна. МоАХ-г олон түмэнд нээлтэй байгууллага байлгахыг л би сонирхож байгаа юм.

-Нэг хэсэг МоАХ түүхэн үүргээ гүйцэтгэсэн байна. Татан буулгая. Эсвэл нам болгоё гэсэн яриа гарч байсан. МоАХ бол уг нь ардчиллын бэлгэ тэмдэг. Гэтэл түүнийг татан буулгах, эсвэл нам болгоод хаячихъя гэдгийн цаана нам болгож улс төрийн бохир тоглоомд оруулах, үгүй бол бүр байхгүй болгоод ардчиллын гол ноён нурууг үгүй хийх далд санаа яваад байна гэж үзэж болох уу?

-Тийм шүү дээ. Нам болгомоор байвал МоАХ-ны гишүүд л шийднэ. Гэтэл нэг хэсэг хүн гарч ирээд нам болгоно гээд байгаа нь өөрсдийнх нь улс төрийн явцуу сонирхолд МоАХ гэдэг бэлэн том материал харагдаад байна л даа. Тэгээд үнэт зүйлсээс нь холдуулах гээд байна. Тэгмээргүй байна. Нам болгоё гэж удаа дараа яригдаж байсан. Удаа дараа сан болгоно гэж ярьж байсан. Сүүлдээ татан буулгана гэдэг нь бүр их хорлонтой. МоАХүүргээ гүйцэтгээд татан буугдана гэж үзэх юм бол эсвэл Монголын ардчилал бүр болдгоороо болоод ханачихсан юм байна. Эсвэл ардчиллаас бүр ухарч байгаа юм байна. МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна шүү дээ. Тэгчихээд ямар дэглэм, дарангуйлал руу явуулах гээд байгаа юм. Ямар улс орнуудтай таацуулж нийцүүлэх гээд байгаа юм. Их сонин асуудал үүснэ биз дээ. Их холын захиалга ч явж байж магадгүй. Тийм учраас МоАХ-ны анхдагч гишүүд бид үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тал талаас нь янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлж байна. Би л түрүүлээд дуугарчихсан болохоос биш олон хүний санаа сэтгэлийг л илэрхийлж ярьж байгаа юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэхгүй бол болохгүй байх аа.

– МоАХ-ны үйл ажиллагаа одоо хэр идэвхтэй явж байгаа вэ?

-МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга Эрдэнэцогт холбооныхоо ёс зүйн болоод аймаг, дүүргийн холбоодын үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэчлэхээр оролдож байна. “Ардчилал” сонин дээр төслийг хэвлүүлсэн. Түүнийг гишүүдээр хэлэлцүүлэх ёстой. Аймаг, дүүргүүд дээр тамгаа аваад зугтаачихдаг, “Тэр дээд удирдлага хамаагүй, Женко чинь юу юм” гээд таахалзаад явж байдаг хүмүүс бий болчихлоо. Говь-Алтай аймгийн Дашпунцаг ичих ч үгүй “Тэр Женко чинь юу юм” гэдэг болсон. Өчнөөн сая төгрөг аваад үхэр мал, бэлтгэл гээд явж байсан нөхөр. АН-ын ҮЗХ-д орно гэж Женко даргынхаа мөнгийг үрэн таран хийгээд явж байсан хүн. Х.Баттулга дарга иймэрхүү хүмүүсийн үгэнд орж мөнгө төгрөг зарцуулдаг. Гэтэл жинхэнэ улс төрийн бодлогыг нь дэмжиж, үнэхээр гаргасан дутагдал байвал үнэнээр нь хэлдэг гишүүдээ Х.Баттулга дарга хардаж сэрддэг. Ийм байдлаар цаашаа удаан явж болохгүй нь ээ.

-Х.Баттулга даргад “Одоо баяртай” гэж та хэлэх гэж байна уу?

-Х.Баттулга дарга хурлаа хүндэтгэлтэй сайхан хийгээд, хийсэн ажлаа тайлагнаад, алгаа ташуулаад хүндтэй явах хэрэгтэй. Гишүүд дараагийн шинэ удирдлагаа сонгог л дээ.

Ховдын Адъшаа гэж байна. Ховдын МоАХ-ны анхдагчид Улаанбаатарт, Эрдэнэт, Дарханд олон байдаг юм байна. Өнгөрсөн зун МоАХ-ны цагаан байранд Ховдын холбооныхныг нутгаас нь хүртэл зардлыг нь гаргаж авчирч хуралдуулаад, Адъшаа өөрийгөө дэмжүүлээд бөөн бужигнаан болсон. Адъшаа бол өмнө нь Гаалийн Х.Баатарын авлигын хам хэрэгтэн байсан хүн. Яах вэ, тэр холбогдсон асуудал нь дуусаад, Монгол Улсын иргэн үзэл бодлоороо ардчиллыг сонгосон байж болно. Гэтэл МоАХ-ны гишүүд нэг тийм хүмүүсээс алгаа тосдог хүмүүс болоод хувирчихаж.

Нөгөө эрэмгий, дайчин, ардчиллын тэргүүнд явдаг нь байхгүй болчихсон уу?

-МоАХ-ны гишүүд өөрсдийн улс төрийн хатуу байр суурьтай. Тэр байр сууринаас өнөөгийн манай улс төрийн лидерүүд гарч ирсэн шүү дээ. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг, АН-ын сор болсон улстөрчид маань хатуу үзэл бодол, итгэл үнэмшилтэй, үнэт зүйлстэй хүмүүс дундаас төрж гарсан.

Гэтэл өнөөдөр МоАХ-ны гишүүд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон нь удирдлагын үйл ажиллагаатай л холбоотой. Нийгмийн амьдрал 1990 онд одоогийнхоос хэцүү байсан шүү дээ. МоАХ-ны гишүүдийг өнөөдөр бүх түвшинд хяхаж хавчиж, ажил төрөл муутай л байна. Тэр бол үнэн. Амьдрал ахуй хамгийн хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ л үзэл бодол, байр сууриндаа үнэнч, “Арван лангийн ембүүн дээр алгаа тосдог” гэдэг шиг арай байгаагүй л юм. Энэ байдлаараа МоАХ цаашдаа явбал хэцүүдэх нь ээ л гэж би хэлж байгаа.

-Өнөөгийн улс төр, намуудын байдлыг МоАХ-ны гишүүд юу гэж үнэлж байна. Холбооныхон уулзахдаа ярьдаг уу?

-Гишүүдийнхээ байр суурийг нэгтгээд хэлэх нь зөв байх. АН дахь бүлэглэл, фракцын асуудал бол тохиолдлын хэрэг биш. Ерөөсөө л албан тушаал, амин хувийн ашиг сонирхлоос үүссэн. Талийгаач С.Зоригийн 1990 онд хэлж байсан эрх ашгийн эрэмбийг бүр эсрэгээр нь тонгоруулаад, хамгийн сүүлд улс орны эрх ашгийг тавьчихсан. Тэгээд нам, фракцын эрх ашиг, бүр нэгдүгээрт нь хувь хүний өөрийнхөө эрх ашгийг тавьчихсан байх жишээтэй. Ийм байж болохгүй. АН-ын дотор байгаа бүлэглэл, фракциуд ил гарах хэрэгтэй. Янз бүрийн фракциуд юм шиг мөртлөө хоорондоо подфракциуд бас байх шиг байгаа юм. Хоёр фракцийн хооронд хагас дамжуулагч маягийн нөхөд байна. Энэ чинь аюултай шүү дээ. Тэнд “Би Алтангадасынх” гээд тууж явснаа энд МоАХ-г яриад тууж явдаг. Тэнд “Шонхор” фракцийн идэхтэй гишүүний дүрээр толгой хоргодож явж байснаа энд МоАХ-ны дүүргийн дарга хийж яваа нөхөд зөндөө байна.

Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны дарга Болдбаатар гэж нөхөр байна. Хүн амаараа Улаанбаатарын хоёр дахь том дүүрэг, хуучин цагт Монголын хамаг том үйлдвэрлэл төвлөрч байсан газар шүү дээ. Одоо тэнд хөдөө орон нутгаас маш олон хүн шилжин ирж суурьшиж байна. Тэр хүмүүс өөрсөд дээр нь их гоё зангиатай мундаг хүн ирэхээр гоё хүн л гэж бодно шүү дээ. Гэтэл жинхэнэ дээрээ МоАХ-д 2000-д онд л орж ирсэн хүн. Бидний 1990 оны хүнд хэцүү цагийг тэр хүн туулаагүй. Үнэт зүйлс, үзэл баримтлал яаж бүрдэж бий болсныг мэдрээгүй. МоАХ-ны анхны гишүүдийн нэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн араас дагаж гүйсээр байгаад нэг мэдэхэд Болдбаатар гэдэг дарга гарч ирээд л Тээврийн хөгжлийн үндэсний төвийн дарга болоод л, дараа нь ЭМС-ын дэд сайд болчихсон. Дэд сайд болчихоод цэвэр өөрийн хувийн ашиг сонирхлоороо эмийн сан ажиллуулж, өөрийнхөө аптект төсвөөс үнийн зөрүүг нь олгодог эмүүдийг хуваарилуулсан байх жишээтэй. Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны гишүүд дунд “Аптек Болдоо” нэртэй болчихсон. Энэ арай дэндүү. Хамгийн аюултай нь энэ хүн Сонгинохайрхан дүүргийн МоАХ-ны дарга гэчихээд Алтангадас фракцийнхантай сүжрээд яваад байгаа.

ТӨХ-ны дарга байсан Д.Цогтбаатар Сонгинохайрхан дүүргийг төлөөлсөн ҮЗХ-ны гишүүнээр ажилладаг. Их идэвхтэй гишүүн. Д.Цогтбаатар маань “Үгүй энэ чинь юу болж байгаа юм. Ийм МоАХ-ны дарга байж болдог юм уу” гэж байна лээ. Ийм жишээ зөндөө байгаа. Асуудалгүй, маргаанүй, но-гүй тийм дүүрэг, хороо, нам, холбоо гэж байхгүй болжээ. Энэ өөрөө АН, МоАХ-ны асар том хямралын шинж шүү дээ.

Одоо энэ хямралаас яаж гэтлэх вэ?

-МоАХ-ны хувьд тусдаа. ТББ учраас хурлаа хийгээд, удирдлагаа солиод, удирдах зөвлөлөө өөрчлөөд явах арга байна. АН-ын хувьд хэцүү. АН-ын дүрэмд заасан хямралаас гарах ганц л гарц байдаг. Намынхаа их хурлыг л хийх ёстой. Ямар ч гоё хурал хийж болно. Гэхдээ МоАХ-ны өнгөрсөн хурлууд шиг алга нижигнүүлсэн нэг их гоёмсог хурал хийж болохгүй. Хурлын төлөөлөгчдийг гишүүд өөрсдөө сонгоод, 1990-ээд онд хийдэг байсан шиг тийм хурал яагаад хийж болохгүй байгаа юм бэ. Үүнийг би гайхдаг юм. АН, МоАХ-ны одоогийн хурлуудыг харахад дарга нар өөрийнхөө хүмүүсийг утасдаж цуглуулаад л, яг байх ёстой, оролцох ёстой хүмүүс нь байдаггүй. Манай партизанууд, байр сууриа идэвхтэй илэрхийлдэг, тодорхой хэмжээний улс төрийн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь байхгүй. Хуралд оруулдаггүй.

“Ардчилал” сонины эрхлэгч, ардчиллын анхдагчдын нэг С.Амарсанааг хар л даа. Бүр шахагдчихсан. Байр сууриа илэрхийлэх ёстой хүн чив чимээгүй л сууж байна. УИХ-ын гишүүн байсан Д.Хувьтөгөлдөр байна. Хаа явна. Байхгүй.МоАХ-ны нэлээд том идэвхтэн, зүтгэлтэн, улстөрч хүн шүү дээ. Тэд дуугүй байгаа нь МоАХ-ны удирдлагын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагийн л шинж шүү дээ. Тэрнээс биш тэд “Ингэе, тэгье” гээд гүйгээд л ирэх ёстой.

-Ардчилагчид УИХ-ын 2016 оны сонгуульд яаж оролцох ёстой вэ?

-Миний бодлоор ардчилалд элэгтэй нам, хөдөлгөөн, байгууллагуудаа нэгтгэж татаж авах хэрэгтэй. Үүнийг олон хүн дэмжих байх. Монгол Улсаа 1990 онд сонгож авсан замаас нь л хазайлгахгүй гэсэн бодол дээр нэгдэх юм бол болно. Тэр фракц, бүлэглэл ямар хамаатай юм. Хоорондоо наймаалцаж заваарч байхаар ИЗНН, бусад намууддаа суудал, сандлыг нь хуваарилаад сайхан тохирох л ёстой. Хүчтэй эвсэл байгуулагдах юм бол эвслийн гэрээндээ баригдаад нэг нам доторх замбараагүй үйлдлийг хязгаарлаж өгнө шүү дээ. Манай улс Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулна” гээд заачихсан. Өөр хачин гоё, шинэ зам гэж байхгүй. Үүнд эрэмгий, дайчин, анхдагчдаа нэгтгэсэн МоАХ-ны үүрэг улам их байх болно.

Д.Өнөр

 ЭХ СУРВАЛЖ: www.dorgio.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-13 59.153.85.96

Мо-АХ-ын анхдагчид гэж өөрсдийгөө лиценз эзэмшигчид гээд бодчихсон явдаг нь харин үнэн шүү.Ренчинтавхай минь одоо чи өөрөө эцсэн тавхай болчихоод бас л лицезний хэлтэрхий горьдоод л цохиж яваа юм байна. Харин Мо-АХ бол түүхэн бас маш их нөөц бүхий хүчин. Монголын аль ч суманд очоод МоАХ-ын анхдагчид цугаларна уу гэхэд ямар ч заалийг дүүргэнэ дээ.

Зочин 2016-01-13 43.242.243.97

MCS бол манай улсын хамгийн оюунлаг чадвартай, монголоо гэсэн сэтгэлтэй, баялагийг жинхэн баялаг болгож, ямар олон бүтээн байгуулалт хийж чадаж байгааг хүн бүхэн мэднэ.Ийм өндөр боловсролтой,мэдлэгтэй,соёлтой хүмүүс женкогоор оролдох увайгүй, ёс зүйгүй тийм зан чанар тэдэнд яагаад ч байхгүй гэдгийг ард түмэн одоо мэддэг болсон.Улс эх орноо хөгжүүлье, бүтээн байгуулалт хийе гэвэл ийм л компанийг дэмжих зүйн хэрэг шүү.Харамсалтайн атаа жөтөө энэ байгууллагыг гүтгэн дайрч ажлыг нь хийлгэхгүй дандаа саад хийгээд байх юм.

Зочин 2016-01-13 43.242.243.97

MCS бол манай улсын хамгийн оюунлаг чадвартай, монголоо гэсэн сэтгэлтэй, баялагийг жинхэн баялаг болгож, ямар олон бүтээн байгуулалт хийж чадаж байгааг хүн бүхэн мэднэ.Ийм өндөр боловсролтой,мэдлэгтэй,соёлтой хүмүүс женкогоор оролдох увайгүй, ёс зүйгүй тийм зан чанар тэдэнд яагаад ч байхгүй гэдгийг ард түмэн одоо мэддэг болсон.Улс эх орноо хөгжүүлье, бүтээн байгуулалт хийе гэвэл ийм л компанийг дэмжих зүйн хэрэг шүү.Харамсалтайн атаа жөтөө энэ байгууллагыг гүтгэн дайрч ажлыг нь хийлгэхгүй дандаа саад хийгээд байх юм.

Ганаа 2016-01-13 202.21.117.34

Сонгууль дөххөөр солиотой юмнууд солиороод эхэлдгийг монголын ард түмэн мэддэг болсон. Чиний яриад байгааг итгэх хүн байхгүй........... дахиад битгий ийм юм яриарай............

Зочин 2016-01-13 103.14.36.6

рэнцэнтавхай чи чалхгүйм байж авгай хүүхэн эргүүлэхээ больчихооч, тэр сайхан эхнэр нь яаж тэсдэг бна, увайгүй өмхий амтай архичин

Зочин 2016-01-13 90.211.148.108

Үмхий ,ногоон архичин, өөрий нь тоохгүй болохоор солиоролд автсан "БИ" гээр өвдсөн *****. -Хүний араас хутгалагч, Тэр Баттулгыг царайчилж гуйж авсан байраа, буцаагаад өгөөч. Шунахай минь.

Болдбаатар Миний Монголын Газар Шороо хөдөлгөөн 2016-01-13 202.70.37.34

МоАХ үүргээ гүйцэтгэж байгаа! Ямар ч байсан Монголын баялагийг MCS-д тавиад туучихаагүй яваа нь Х. Баттулгын гавьяа шүү! МоАХ-ыг өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан түүний удирдлагаас нь салгах гэсэн оролдлого нь өөрөө ноцтой үйлдэл юм. Энэ бол MCS-ээс шидсэн чулуу гэж харагдаж байна! Сүүлийн үед Х. Баттулга руу дайрч давшлах, МоАХ-г хүртэл тараан бутаргах гэсэн ил, далд санаархал газар авч байгаа нь хэн хаанаас ямар юманд боосон хор шидээд байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Өнөөдөр 1990 он биш шүү хө! Монголчууд, МоАХ-ны гишүүд дэмжигчид аливаа хорон санаа , буруу үйлдэл болгоныг мэдээллийн өндөр түвшинд задалж дүгнэж, цэгнэх чадвартай болсон цаг үе шүү гэдгийг Рэнцэнтавхай чамд сануулчихья! Чи МоАХ-ны анхдагч гишүүн гэж өөрийгөө дөвийлгөхөөсөө илүүтэйгаар улс оронд болж байгаа Монгол улсын газар нутаг, баялагийн төлөөх дээрэм, тонуулыг зогсоохын төлөө МоАХ-ны эв нэгдэл , эрхэм зорилгын төлөө санал санаачилга гаргахыг зөвлөе! Хэн нэгний хатгаасаар Шүүмуилж хэн ч чадна... Харин ажил хийж бодлого боловсруулж үнэнчээр зүтгэж нэмэр бологсод нь ховордсоор л...

Зочин 2016-01-13 103.229.121.21

МоАХ улстөржсөн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлүүдийн нэг шүү дээ. Мафи болсон газар. Чам мэтийн гаруудад бол хатуудна доо. Цөвтэй гэсэн үг шүү. Гэвч юу сайхан дур сайхан даа. Чардайгаад байж дээ Ногооноо

Зочин 2016-01-13 122.201.26.165

өө энэ нусан тавхай дайны хажуугаар дажин гэгчээр бас юучивдээ

Зочин 2016-01-13 103.229.122.207

АМИН СҮНСИЙГ НЬ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭТЭЙ. :ЭС ТЭГВЭЭС ЭНЭ ЛУЙВАРЧДААС ХЭЗЭЭ Ч САЛЖ ЧАДАХГҮЙ.

hi 2016-01-13 202.179.10.70

AN MAN 2 odoo neree hoorondoo solimoor bolson bna. AN neree MAN bolgoj, MAN neree AN bolgohgui bol ard tumen tooroldood bainaa

ЗОЧИН 2016-01-13 59.153.115.207

МоАХ-Г ШИНЭЧЛЭХ ГАНЦХАН ЗАМ БАЙНА. ОДОО ТББ БАЙХАА БОЛЬЖ, МоАН /НАМ/ БОЛЖ АЖИЛЛАХ ЁСТОЙ. АН АРД ТҮМНИЙ ДУНД НЭР ХҮНДЭЭ АЛДЧИХЛАА. ЭНЭ БОЛ АРДЧИЛЛЫГ АВРАХ БАС НЭГ ТОМ АЛХАМ БАЙХ БОЛНО.

Зочин 2016-01-13 43.242.242.224

Үнэний оротой яриа их байна. Энэ холбоо залуучуудад хоолттай юм билээ.Доор нь ажиллаж байгаа хүмүүсд буруу байна уу, Женкод нь байна уу.Нэг хувийн байгууллага шиг л болсон газар байна лээ.Ажиллаж байгаа залуучууд нь шинээр орж ирж байгаа залуучуудад нүүр өгөх шинжгүй байна лээ.Хажигласан хэдэн нөхөд.Би анх их сэтгэлийн хөдлөлтэй очиж, их ч юм хийх хүсэлтэй очсон.Тэр хүсэл маань шууд унтарсөөн.Дахиж очоогүй.

Зочин 2016-01-13 103.57.93.205

ЭНЭ ХОЛБООГ ТАРААХ НЬ ЗӨВШҮҮ . ХОЛБОО НЭРИЙН ДООР ХЭЭЛ ХАХУУЛЬ МӨНГӨ ТӨГРӨГ САНХҮҮГЭЭР ХАНГАГДСАН АН ДОТОРХИ ФРАКЦ ШҮҮ ДЭЭ. БУСАД НАМД ИЙМЭРХҮҮ САНХҮҮГИЙН ХАХУУЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ФРАКЦ ОГТ БАЙХГҮЙ . МоАХ БОЛ АН ЫН НЭГ ФРАКЦ БҮЛЭГЛЭЛ ШҮҮ ДЭЭ. ЭНХБОЛД НАМЫН ДАРГА ФРАКЦГҮЙ БОЛНО ГЭСЭН БОЛ ЭНЭ ХОЛБООГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАРААХ ХЭРЭГТЭЙ. МоАХ ГЭСЭН НЭРЭЭР БАГ ХИЙСЭН АН-ЫН ФРАКЦЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ

Зочин 2016-01-13 103.57.93.205

ЭНЭ ХОЛБООГ ТАРААХ НЬ ЗӨВШҮҮ . ХОЛБОО НЭРИЙН ДООР ХЭЭЛ ХАХУУЛЬ МӨНГӨ ТӨГРӨГ САНХҮҮГЭЭР ХАНГАГДСАН АН ДОТОРХИ ФРАКЦ ШҮҮ ДЭЭ. БУСАД НАМД ИЙМЭРХҮҮ САНХҮҮГИЙН ХАХУУЛИЙН САНХҮҮЖИЛТТЭЙ ФРАКЦ ОГТ БАЙХГҮЙ . МоАХ БОЛ АН ЫН НЭГ ФРАКЦ БҮЛЭГЛЭЛ ШҮҮ ДЭЭ. ЭНХБОЛД НАМЫН ДАРГА ФРАКЦГҮЙ БОЛНО ГЭСЭН БОЛ ЭНЭ ХОЛБООГ ХАМГИЙН ТҮЗРҮҮНД ТАРААХ ХЭРЭГТЭЙ

Зочин 2016-01-13 103.9.90.130

МоАХ-д иймэрхүү хийтэй юмнууд зөндөө бий.Баланцгаараа МоАХ-ын партизануудыг төлөөлөх эрх байх вэ дэ энэ нд Наад байгуулга чинь дүрэмтэй тангарагатай угшилтай байгууллага.Хуралаа хийхэд дахиад л Женкогоо "улираан" сонгоно шүү дээ.Хувьтөгөлдөр гэж "архичин" болсон хүн юу ярих вэ дээ.Зэнээг дагаж элсний 13- д орж ардчилсан хүчинээ нулимаж уландаа гишгэж явсан нөхөр.

Зочин 2016-01-13 103.9.90.130

МоАХ-д иймэрхүү хийтэй юмнууд зөндөө бий.Баланцгаараа МоАХ-ын партизануудыг төлөөлөх эрх байх вэ дэ энэ нд Наад байгуулга чинь дүрэмтэй тангарагатай угшилтай байгууллага.Хуралаа хийхэд дахиад л Женкогоо "улираан" сонгоно шүү дээ.Хувьтөгөлдөр гэж "архичин" болсон хүн юу ярих вэ дээ.Зэнээг дагаж элсний 13- д орж ардчилсан хүчинээ нулимаж уландаа гишгэж явсан нөхөр.

Зочин 2016-01-13 103.9.90.130

Тавхай мудак Женкогоос байр авчихаад яаж ингэж хэлж чадаж байнааа. Хүний мөсгүй лагааа вэ

АЛГА БОЛЦОН АЛЬ ХЭДИЙНЭЭ 2016-01-13 202.9.41.93

"МоАХ гэдэг ардчиллын амин сүнсийг байхгүй болгох гээд байна" аль хэдийн алга болцон бусуу.

зочин 2016-01-13 103.26.195.175

та нарын буянд Монгол өнөөдөр ямар болоод байна үйлийн үрээ үүрэх шиг болно оо та нар. идэж уухын дон шүгэлсэн муусайн юмнууд худлаа гэвэл ард түмэнийхээ амьдралыг хар л даа юу гэж хэлэх юм та нар.

ЗОЧИН 2016-01-13 59.153.113.133

ТУГ БАРЬЖ ХУДЛАА ЧАЛЧИХААС ӨӨР ЧАДАХ ЮМГҮЙ АРХИЧИН ХУЛГАЙЧ ЗАЛХУУ, БАГА ЯСТАН, ГОЛДУУ ГАРУУД 90 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ МОНГОЛЫГ САМАРЧ БНА.

Зочин 2016-01-13 122.201.21.213

За чи боль доо. Дайны хажуугаар дахин гэж чи юу юм. Тэгэж ярьвал энэ МоАХ чинь та нарын омч биш шуу. Та нар л хэнтэй зовлолгуй санхуужуулэгчийг олж ирсэн биз дээ. Их хуцвал одоо новширно шуу.

Зочин 2016-01-13 183.177.109.38

Рэнцэнтавхай "Монгол тамга" гэдэг мөлжүүртэй л юм байна. Одоо юу дутаад Женкогийн талаар боргоод байнаа

Зочин 2016-01-13 103.9.90.39

Галзуу, солиотой гар ш тээ...

зочин 2016-01-13 202.21.117.114

Монголын ард түмэн бидэнд эхний зорилго бол АН гэдэг арчаагүй намаас салж эдийн засгаа өөд нь татах явдал, ард түмний амьдрал маш хүнд боллоо, АН-ын буруу бодлогоор 5000 гаруй аж ахуйн нэгжүүд хаагдаж ажилгүй орлогогүй болсон залуус маань дахиад л гадаад оронруу зорих боллоо, засгийн газар нь хямралын үед ард иргэдээ дэмжихийн оронд бүхий төрлийн татвар, суурь үнийг нэмж, шинээр татвар бий болгож, торгууль бодож олж_ одоо жижиг худалдаа эрхлэгдийг дампууруулах бодлого явуулж эхэллээ,

Зочин 2016-01-13 43.242.242.245

Ардчилал гэгч ямар балуу нь байсан юм.Ардчилал гэгч ерөөс байхгүй хий хоосон юм ш дээ.Баасны чинь ардчилал вэ.Огт байхгүй юм яриад л балайрч байдаг улс бол монгол л байна доо.

88671597 2016-01-13 122.201.19.86

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597 зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. утас: incorvuz@mail.ru Утас:88671597

Зориг 2016-01-13 202.179.8.134

Гарам дээр морио солиод яахав дээ. Бужигнахын л нэмэр. Энэ сонгуульд Женкогоор удирдуулаад орсон нь нийт намын амжилтад хэрэгтэй шүү.

Hohino 2016-01-13 202.131.225.251

darga ni deeremchin bol tuunii udridsan turiin yaam ( zam teever, huns huduu aj ahui), kompaniud( MIK, Talkh chiher, mill hasue,...) , holboo ( judo, Moax,...) bugd deerem hiideg yum daa.

niislel 2016-01-13 103.11.192.34

Ardchilald suns baikhgui.

Za 2016-01-13 150.129.141.177

AN chadvargui tur avaad yvj chadahguig 2 dahia harlaa odoo ch bolii doo

MGL 2016-01-13 202.179.24.203

Сонгууль ойртхоор энд тэндээс иймэрхүү хэн байсан нь мэдэгдэхгүй хүмүүс олширдог доо тэрний нэг л биз. МоАХ-ний нэртэй хэдэн гарууд 100 айлын тэндэх 2 давхар байшиндаа өдөр шөнийг мэдэхгүй архидсан, охид хүүхэн шавуулсан юмнууд байсан даа. Харин Баттулага очиж дэгэнд нь оруулж нөгөө навсайсан 2 давхар байшиг хүн танихийн аргагүй "МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН ОРДОН" болгоо биз дээ. Тэхэд энэ Тавхай мавхай хаан таваргаж явсан юм бүү мэд. Аягүй бол архи ууж эмс охидоор зугаацаж байгаад хөөгдсөн байх. Тийм болоод л өс санаж яваа биз. Аа энэ ардчилагсад гэж золгийн хүмүүс байх юм. Толгой гэж ОЛГОЙ юм аа.

MGL 2016-01-13 202.179.24.203

Сонгууль ойртхоор энд тэндээс иймэрхүү хэн байсан нь мэдэгдэхгүй хүмүүс олширдог доо тэрний нэг л биз. МоАХ-ний нэртэй хэдэн гарууд 100 айлын тэндэх 2 давхар байшиндаа өдөр шөнийг мэдэхгүй архидсан, охид хүүхэн шавуулсан юмнууд байсан даа. Харин Баттулага очиж дэгэнд нь оруулж нөгөө навсайсан 2 давхар байшиг хүн танихийн аргагүй "МОНГОЛЫН АРДЧИЛАЛЫН ОРДОН" болгоо биз дээ. Тэхэд энэ Тавхай мавхай хаан таваргаж явсан юм бүү мэд. Аягүй бол архи ууж эмс охидоор зугаацаж байгаад хөөгдсөн байх. Тийм болоод л өс санаж яваа биз. Аа энэ ардчилагсад гэж золгийн хүмүүс байх юм. Толгой гэж ОЛГОЙ юм аа.

мййсйш 2016-01-13 202.21.96.18

Чи муу буяныг нь хангалттай зуслаа биз дээ

Зочин 2016-01-13 122.254.126.2

МоАХ -н дарга АН-н засгийг унагаж намын нэр хүндийг шороотой хутгасан шүү. Бизнесийн хүмүүсийг төрд гаргах хор уршгийг бид хангалттай амслаа. Одоо мөнгөнд шуналтай хүмүүсийг төрд гаргахаа болих цаг нь болжээ.

зочин 2016-01-13 202.21.117.114

Монголын ард түмэн энэ МоАХ, АН-аас салж улс орны эдийн засгаа эзний ёсоор өд нь татаж авах цаг боллоо, энэ гадны захиалгаар ажилладаг нам энэ улсыг унагааж ард түмнийг ядууруулах зорилготой байх, одоо татвар, торгууль, суурь үнэ, нэмээгүй зүйл алга, одоо жижиг наймаа эрхлэгчдыг устгах ажлаа эхэлж байна, хүүхэд залуусыг гадуурхаж байна, одоо нэг ч хүнийг сонгож болохгүй

Зочин 2016-01-13 79.227.158.246

Ene door bichsen coment or undesgui zuil sanaataigaar guivuulj bichsen bna

Зочин 2016-01-13 79.227.158.246

Battulga odoobolno

Зочин 2016-01-13 182.160.33.84

монголыг сүйрүүлсэн энэ ардчилсан холбоог тэр үеийн хятадын гар хөл болсон навтгаруудтай нь шалгах цаг ирэх байлгүй.

Зочин 2016-01-13 182.160.33.84

элбэгдоржийн хатгаасаар ингэж яваа амьтан байна энэ элбэгтавхай

ARD 2016-01-13 68.100.43.176

90 оны өөрчлөлт бол цэвэр АНУ, Европын захиалгаар хийгдсэн зүйл юм шүү. 1945 оноос эхэлж АНУ, Европ социалист нийгмийг унагаах, нураах ажлыг хийж эхэлсэн юм. Энэ систем өөрөө нурж унаагүй, үүнийг зориуд санаатайгаар устгасан юм аа. Соц-н нийгэмд алдаа бол байсаан байсан, ерөөсөө огт алдаа дутагдалгүй нийгэм гэж хаана ч байхгүй, байдаг ч үгүй юм. Харин тэр нь ямар алдаа байв аа гэдгээ огт ярилгүй гадныхны хатгаас түлхээсэнд орж ямар ч бодлоггүйгээр бүх зүйлээ нурааж устгасны горыг одоо ч бид амссаар байна. Соц-н үеийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж,тэнд ажиллаж сурсан ажиллах хүч,инженерүүдээ улам сайжруулахад улсаас мөнгөөр туслаад ядахнаа гадаадаас зээл авахад нь баталгаа гаргаж өгөөд яваж болоогүй юм уу?Чех,Польш,Унгар Соц үеийн ихэнхи үйлдвэрүүдээ манайх шиг шууд устгаагүй шүү дээ.Мэдээж тэдний технологи тухайн хоцрогдсон л бсан.Гэхдээ тэд сайжруулаад аваад үлдсэн.Одоо Чехийн SKODA-TATRA, арьс, гутлын үйлдвэрүүд, Польшийн усан онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүд,Унгарын эм бэлдмэлүүд байсаар л бн.Дэлхийд ч өрсөлддөг болож бн.Гэтэл манай сайжруулахын оронд ор үндэсгүй шууд устгаад хаясан шүү дээ. Туйлширсан шүү дээ. Одоо дахиад эхлүүлэх гэхэд ядаж л ажиллах хүч,инженер техникийн ажилчид бэлдэх гэж маш олон жил болно доо.Тэр үед ядаж сахилга баттай ажиллах хүч,техник, технологийн ерөнхий мэдлэг сайтай инженер,техникчид бий болсон байсан. Энэ чинь л техник технологоо сайжруулж урагш дэвших хамгийн гол суурь байсан юм даа. Одоо нэгэнт тэр уламжлал тасарсан. Одоогийн компьютер тоглоом, архи, хүүхэн, мөрийтэй тоглоомд донтсон, наймаа, баар, рестораны зөөгч мэтийн хөнгөн ажил хийж сурсан залуучуудыг олон цагийн сахилга бат өндөртэй үйлдвэрийн ажилд сургаж,одоогийн онолоос өөр юм мэдэхгүй инженер,техникчидээр шинэ техник технологи сургахад ч хэцүү олон жил шаардагдана.......

Зочин 2016-01-13 27.123.214.117

Санал нэг байна

ARD 2016-01-13 68.100.43.176

Монголын ардчилсан Холбоо гэж 90 онд хийсэн болчимгүй үйлдлээрээ Монгол улсыг намаг балчигт унагасан нөхдүүд наад тэнэглэлэлээ одоо болицгоо... Танай анархистын холбоог улсаас хулгайлсан мөнгөөрөө наад ЖОНХУУ баттулга чинь та нарыг бас давхар худалдаж авсан биз дээ. ЖОНХУУ баттулгын хөлсний бас бөгсний алчуур болж явдгаасаа ичицгээ... Одоо Монголд ЖОНХУУ баттулга хэрэггүй, МОАХ хэрэггүй, Ардчилсан Нам хэрэггүй, Ардын Нам ч хэрэггүй,та нар шиг Монголыг хэд хуваасан нөхдүүд бол бүр хэрэггүй. Монголын төрийг гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, нэр төр цэвэр шинэ залу үе удирдах болно оо.... 90 оны өөрчлөлт чинь бараг жагсаал цуглаан хийлгүйгээр аяндаа өрнөж байсан үйл явц шүү дээ. Харин яг энэ үед хэдэн нөхөр босож жагсаал цуглаан зохион байгуулчихаад хувьсгал хийчихлээ гээд байгаа юм. Энд ямарч эрсдэл байгаагүй, зүгээр урсгалаараа болсон үйл явц шүү дээ. Энэ дундаас "баатар", “партизан” тодруулах гээд хэрэггүй. Тэд зүгээр л чоно борооноор гэдэг шиг л тухайн үедээ алиа алдчихсан , яахаас ч буцахгүй, тэр үедээ зүгээр л сул доройчууд л байлаа шүү дээ. Тэднийг өнөөдөр баатараар өргөмжилж миний ард түмнийг бүү доромжлогтун. Зүгээр цөөн хамт олонтой нэг байгууллагынхан дээш нь санаа оноогоо чулуудахад л энэ хувьсгал аяндаа болох байлаа шүү дээ. Энэ дундаас гавъяа байгуулсан хэмээн зарим нь өнөөдөр бүр рольдоо итгэчихжээ. Энд ямарч гавъяа байхгүй. Монголын ард түмэн өнөөдрийн тогтолцоонд зүгээр урсгалаараа орсон шүүдээ. Үүнийг шинжлэх ухааны зөв аргачлалаар судалвал үр дүн нь яг тодорхой гарна. Зарим нь бүр өөрсдийгээ партизан гэдэг болж, бас ганц нэг нь улсын баатар болчихоод инээгээд л, яг тийм гэж бодоод л давхиад байх. Энэ 25 жилд болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ. Сүүлийн хорин гурван жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. 90 оны өөрчлөлт гэгчийг ямар ч зорилгогүй, төлөвлөгөөгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна. Өөрийн гэсэн Ерөнхийлөгч, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал, ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирч байна. Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн орон л болж буй дүр зураг харагдаж байна. Өнөөгийн "ардчилагчид","шинэчлэгчид", гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд. Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс болсон гэдгийг нь бас л батлаад өгчихлөө. Эрх баригчид нь ард түмнээ хорин гурван жил доромжилсон нь газар нутгийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлалаар нэг мөр батлагдчихлаа. Зөвхөн хорин гурван жил төрд ээлжлэн гарсан эрх баригчид л хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн муу муухай луйвар,дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, дээрэмдэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан хамгийн адгийн гэмт хэрэг хийж, харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа. 1990 оны ямар ч тооцоо судалгаа хэт их хийрхлээс үүдэн ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаас зээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна? Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан юм. Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид, эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, дүйнгэ, буруу гарын хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүх гай гамшгийн эхлэл тавигдсан юм. Энэ бүх зүйл ердөө л өнгөн тал ил харагдах хэсэг нь. Харин цаана нь жинхэнэ хулгай, дээрэм, цөлмөлт яагдсан юм. Энд л бид Монголын "ардчилсан шинэчлэгчид" тэдгээрийн хамтрагч болох уугуул нам гэж өөрсдийгөө хөөргөгч нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг. Бага зэргийн тодруулгаар эхэлье. "Үндэсний баялаг" гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтээр сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна. 1990 онд Монгол оронд хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан "ардчилагчид" тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе? Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр л хулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулж алт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.доллар алдагдаж Монгол улсын валютын сан хоосорчээ. Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна. Ерөнхийлөгч асан нэг нөхрийн санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн нилээдгүй хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734 болж хэдэн зуу, мянгаараа (хэд болсон нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ. Энэ бүхэн бол хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна. Хийрхэгчдийн гайгаар улс орон нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр эдийн засгийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн маш богино хугацаанд үйлдсэн юм. Хорин тавхан жилийн дотор шүү дээ. Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна. Монголын хөрсөн доорх баялаг, стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын дээрэмчид хамтран юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайран зүтгэцгээж байна. Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийн орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд ззн дээр нэмээд хэн ч халдашүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан, түрээслэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа ч ямар ч л гэсэн аль нэгээр нь шийдэгдсэн Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар)-н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэж банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж , дээрэмдэн цөлмөсөн юм. Үүнээс дурьдвал "ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос, Хадгаламж" гэх мэтээр үргэлжилсэн юм. Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаас руу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн хөрөнгийг хоосолж мөнгийг завшин үгүйрүүлсэн юм. Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 10 тэрбум ам.доллар хүн нэг бүртээ хуваагаад үзвэл Монгол хүн бүр 3500 ам доллар буюу 5 сая төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрний 7,5 тэрбум ам,доллар нь өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан стандарт бус хамтарсан засгийн газрын үед тавигджээ. Энэ их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов? Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийг ихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна. Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна. 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ? "Монголын ардчилал" загварыг боловсруулагчид манай ардчилсан шинэчлэгчид нар Монгол орныг зүгээр ангал руу "чулуудчихжээ. Тэд эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол орны баялгийг үнэгүйдүүлж биднийг тоно хоосруулсаар л байх болно. Энэ бүгдийг зэрэгцээгээр "их хулгайд" оролцсон "харийн зөвлөхүүд Монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж хулгайг дэвэргэсээр л байх болно. Эрх баригч нар олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж Монголын ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бид доромжлуулсаар л байх юм гэж үү. Бидэнд ирээдүй байхгүй гэж үү?

зочин иргэн 2016-01-13 59.153.87.2

Ардчилал өөрөө аугаа юмаа хүн бүрт дураараа чалчих дураараа хүнийг доромжлох за тгд үндсэн хуулиар олгогдсон бүх эрхийг өгсөн үүнийг мартах ёсгүй хэрэв адрчилал ялагүй бол хойд солонгос шиг дандаа бээвий сэн арчаагүй ард түмэн байх байсан шүү АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ

гого 2016-01-13 202.9.41.49

Дээрхи бичсэн хүн үнэхээр үнэн үг бичсэн байна үүнд 19000 охид биеэ үнэлэн,10000 гаруй хөдөлмөрийн чадвартай боловсролтой хүмүүс орох оронгүйгээс өдөр шөнөгүй хог түүн траншинд хоноглон даарч хөрөн түлэгдэн,сэтгэл гутарлаараа архинд орон эмгэнэлтэй амьдарч байгааг дээд удирдлага хүний эрхийн үндэсний комисс Бямбадорж гуай эд бүгд анзаардаг бол уу.Үүнээс гадна ажилгүйн гутарлаас болж олон мянган хүмүүс хүнд байдалд аьдарч байна.Баян ядуугийн туйл болоод байна ядуучуудын ажлын байрыг баячууд албан тушаалтнууд дээрэмдэн ядуу хүн ТҮЦ ч ажиллуулах эрхгүй боллоо.Элдэв дарамтаар иргэдийн амь зогоодог ажлын байрыг устгаж байна.Социлизмын үед ямарч хүнийг ажилгүй байлгахгүйн төлөө байсан оюутнууд төлбөр төлөх нь байтугай цалин авдаг байлаа.Одоо ядуу хүний хүүхэд суралцах боломжгүй боллоо.Гуравхан сая иргэнээ аятайхан амьдруулж чадахгүй дээд удирдлага даанч арчаа алга.

Зочин 2016-01-13 202.9.41.49

ARD гэдэг нөхөр үнэхээр үнэн үг бичжээ дээдсүүд уншаасай

Зочин 2016-01-13 27.123.214.117

Үнэнийг өгүүлжээ, санаа нийцэж байна гэж яав аа

Зочин 2016-01-13 202.70.42.164

ТАРААГААЧ ЦАГ ХУГАЦААНДАА ХИЙХЭЭ ХИЙСЭН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ХОЛБООГ ОДОО ТАРААХ ХЭРЭГТЭЙ

Зочин 2016-01-13 103.57.94.165

ухсэний чинь ардчилал,АХ,АН гэж балиаруудаас хурдан салая.Энэ баагий шиг мулгуунууд зайл

Зочин 2016-01-13 172.58.41.189

үхсэн баасний чинь ардчилал өмхий хошногоныхоо алчуур болгочихоод гуцаад бхийм даа

Отгоо 2016-01-13 103.57.94.142

Битгий худлаа хуцаад бай таварцаг минь хүн гүжирдэх хуультай байдаг юм шүү

Зочин 2016-01-13 103.57.94.142

Тавхай ***** мэдрэл муутай эргүү, атаархуу хүндээ

Зочин 2016-01-13 103.57.94.142

Рэнцэнтавхай гэдэг муу ***** минь чи МоАХ, АН ыг хагалах гээд ядаж байнаа, чамд женкогийн өгсөн угаадас багадаа юу, чи тэр архичин дүүгээ асраач

Зочин 2016-01-13 103.57.92.162

хуцдаг халтар вэ чи чи хэн бэ женко хэн бээ

Зочин 2016-01-13 203.194.114.220

СЭЛФИ ХИЙЖ БАЙГАА ЭНЭ МАНГАР ЮУ ВЭ

Зочин 2016-01-13 103.26.193.218

ЭНЭ НЭГ

ккк 2016-01-13 137.186.121.166

ЖЕНКО ТА НАРЫГ ХООЛЛОСОН, ХУВЦАСЛАСАН, БАЙРТАЙ БОЛГОСОН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРУУЛСАН БИЗ ДЭЭ. ТҮҮНИЙГ ЖААХАН ХАЗАЙНГУУТ ТҮГЖИЛДДЭГ ЧИ ХЭН ЮМ БЭ. ЧАМАЙГ ТАНИХГҮЙ, ГЭХДЭЭ ХЭЗЭЭНИЙ УЛ ШАГАЙГЧ ГЭДГИЙГ БҮХ ХҮН МЭДНЭ. ПАРТИЗАН ГЭХ АРХИЧИНГУУД НОРМЫН АЛТАН ГАДСАА АВСАН БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ АРХИА УУГААД ӨМДӨНДӨӨ ШЭЭГЭЭД СУУЦГАА. ТА НАРЫН ХЭРЭГ ОДОО БАЙХГҮЙ...

Зочин 2016-01-13 103.57.93.205

БОХИР МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН БЖ БОЛЗОШГҮЙ. НЭГ БОЛ САНХҮҮЖҮҮЛСЭН ЗАРДЛАА ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ БОХИР АРГААР АВНА ГЭЖ ТООЦСОН Ч БЖ БОЛНО ЕР НЬ УЛС ТӨРИЙН ҮА ЭРХЛЭГЧИД НЭГ ХҮНИЙ ХАРААТ БОЛОХ НЬ МАШ БУРУУ УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ГАМШИГ БОЛНО.

Зочин 2016-01-13 122.201.31.226

Дандаа 1990-ээд оны хэдэн нөхөр л МоАХ-д байгаад байхуу. Тэд маань зөнөг залгачихсан байгаа шүү дээ. Одоо 2000 он түүнээс хойш орсон улсууд залгаад явна шүү дээ.

Zochin 2016-01-13 112.72.11.109

Yag unen. DarhanUul aimgiin AZZA iin darga teneg huuhen shig humuus tanii neriig barij ner hundiig chin unagaaj baina shuu !!!!! JENKO dargaa uuniig anhaaraach alban tushaald tavisan bol araas n hyanalt taviach oor humuusees utsaar ch bolson asuugaach

Dugar 2016-01-13 112.72.11.109

Odoogiin MoAX horongotnii NAM boloh geed alban tushaaliin tuluu het ih shunaj teneg humuusiig alban tushaald tavij ner hundiig n ih unagaj baina!!! Alban tushaalaas n umnu bolovsroliig n mash sain bolgoh heregtei baina ene talaar arga hemjee avah heregtei baina!!! Jenko darga bair bish surguuliin tulbur tulj MoAX iin zaluu ueiig beldmeer baina!! Jenko Battulga darga bol mundag hun shuu

Zochin 2016-01-13 112.72.11.109

MoAX mandtugai!

МОНГОЛ 2016-01-13 59.153.112.88

АЛИАЛАГЧ ШДЭЭ БҮҮР САЙД ДЭД САЙД БОЛОХЫГ МӨРӨӨДӨГЧ ЯМАР Ч ЧАДВАХГҮЙ БАЙЖ ТЭГЭЭД ХУДЛАА ГОМДСОН ХҮН ГАНЦ СОХОР УЛААН ЗООС ХАНДИВЛАЖ ҮЗЭЭГҮЙ НЬ ҮНЭНДЭЭ АВАХААС ӨӨР ЮҮ Ч БОДДОГҮЙ

uher mongol 2016-01-13 59.153.112.88

EНЭ ГАР ЗАЙЛУУЛ ИХ ГОМДОЖДЭЭ ТЭГЭЭД МОАХ ЫГ ӨӨД НЬ ТАТААД ЦАЛИНЖУУЛААД ЖЕНКО ШИГ АВААД ЯВАХ ХЭН БАЙГАА ЮМ БЭ ХҮН БОЛГОН Л ХУДЛАА АВАХЫН ШУНАЛ БАЙДАГ ШДЭЭ ЭНЭ ТАВХАЙ МОАХ Д СЭТЭРХИЙ ЗҮҮ Ч ӨГӨӨГҮЙ БАЙЖ ХУДЛАА ХҮЗҮҮГИЙН ШУРГААСААР ХЭДЭН ЦААС АВААД ЧАЛЧИХ ЮМ ДАА

Зочин 2016-01-13 59.153.113.222

үнэн л юм ярьж.Би БГД-н МоАХ-д элсэж байлаа.Гэтэл хурал байтугай чухам хаана юу байдгыг нь мэдэхгүй юм бн юунд элссэнээ ч ойлгохгүй явж бн.

Зочин 2016-01-13 103.229.121.21

Ногооноо чи бол бас л сумтай гар шүү.

РАВДАН 2016-01-13 202.70.46.220

РЭНЦЭНТАВХАЙ ЧИ БИТГИЙ ХУЦОО! ЧИ УГААСАА НААД ШҮҮМЖЛЭЭД БАЙГАА БААГИЙНУУД ШИГЭЭ Л АМИА ЗОГООЖ ЯВСАН ГАР ШДЭЭ. БИ БОЛ МУИС- Т БАЙСНЫХАА ХУВЬД АМИЙГ ЧИНЬ ЧАНГААЖ АМЫГ ЧИНЬ ҮДЭХ БАРИМТ ХАНГАЛТТАЙ ЦУГЛУУЛСАН Л ДАА! ГЭХДЭЭ ТҮҮНИЙГЭЭ СӨХӨЖ ХАРАХЫГ Ч ХҮСДЭГГҮЙ. ЗАВААН ОЙ ГУТМААР ЗҮЙЛС БАЙДАГ ЮМ. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС НЬ ЦАГ НЬ ИРЭХЭЭРЭЭ СУДАЛНА БИЗ.

Зочин 2016-01-13 95.108.225.203

АН, МоАХ-ны одоогийн хурлуудыг харахад дарга нар өөрийнхөө хүмүүсийг утасдаж цуглуулаад л, яг байх ёстой, оролцох ёстой хүмүүс нь байдаггүй. Манай партизанууд, байр сууриа идэвхтэй илэрхийлдэг, тодорхой хэмжээний улс төрийн боловсролтой, мэдлэгтэй хүмүүс нь байхгүй. Энэ бол яг үнэн Цэдэнбалыг муулаад байсан хүмүүс Цэдэнпилээс хамаагүй долоон дор юм байна.