Үерт өртсөн 5 хүний нэг нь нас барж, нөгөө нь хүндэвтэр байна | News.MN

Үерт өртсөн 5 хүний нэг нь нас барж, нөгөө нь хүндэвтэр байна

Үерт өртсөн 5 хүний нэг нь нас барж, нөгөө нь хүндэвтэр байна

Үерт өртсөн 5 хүний нэг нь нас барж, нөгөө нь хүндэвтэр байна

Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


НЭГ АЙЛЫН БАЙШИН, ГРАЖ, МАШИНЫ ХАМТ ШАТЖЭЭ

Булган аймгийн Хангал суманд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн хашаанд 12х40 метрийн хэмжээтэй хуучнаар цэргийн байрны барилга шатаж байсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Овоот”-ын гуравдугаар гудамжинд иргэн Э-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, 3х6 метрийн хэмжээтэй граж, Мазда загварын суудлын автомашин шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр /2020.07.13/ орой 21.00 цагийн үед Онцгой байдлын газарт ирж, алба хаагчид 55 минут ажиллаж унтраасан байна.

АВТО ОСЛЫН УЛМААС  22 НАСТАЙ ЗАЛУУ ТӨМӨР ХИЙЦЭД ХАВЧУУЛАГДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг  “Задгай”-д зорчигч тээврийн нэгтгэлийн “Даэвоо” загварын автобус “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр өглөө гарчээ. Ослын улмаас 22 настай эрэгтэй Э нь автомашины төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн байна

МӨРӨН СУМАНД АЙЛУУД ҮЕРТ АВТАЖ, ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМ ЭВДЭРЧЭЭ

  • Хүчтэй аадар борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт үерийн ус зайлуулах далан сэтэрч, айлууд үерт өртжээ. Тодруулбал, өчигдөр /2020.07.13/ орой 17.13-21.32 цагийн хооронд орсон дуу цахилгаантай ширүүн борооны улмаас Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид усанд автсан айлын гэр, байшингийн усыг соруулж зайлуулжээ. Мөн Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозамын байгууламжид эвдрэл үүсчээ.
  • Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Говь-Алтай аймагт таван хүн үерт өртөж, нэг нь нас барсан байна. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Халиун сумын төвөөс Чацран багийн чиглэлд мотоциклоор зорчиж явсан таван хүн/хоёр нь хүүхэд/үерт өртөж, СХД-ийн харьяат 55 настай эрэгтэй Э нь амь насаа алдсан байна. Мөн сумын харьяат 38 настай эмэгтэй Я-г уснаас эсэн мэнд гаргасан ч биеийн байдал нь хүндэвтэр, эмнэлэгт байгаа аж.

БУЙР НУУР РУУ ЗАВЬТАЙГАА ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН 4 ИРГЭНИЙГ ОЛЖЭЭ

  • Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д өчигдөр орой гэрээсээ гараад сураггүй болсон 12 настай эмэгтэй Б-г цагдаагийн алба хаагчид өнөө өглөөний 07.30 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Эрэн хайх ажиллагаа өчигдөр Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь хамтран зохион байгуулсан байна.
  • Дорнод аймгийн Буйр нуур руу завьтайгаа гараад сураггүй алга болсон иргэдийг нэг хоногийн дараа эсэн мэнд олжээ. Тодруулбал, Халхгол сум Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газраас Улаанбаатар хотын харьяат иргэн 49 настай Б, 20 настай эрэгтэй Б, 52 настай эрэгтэй Ч, 45 настай эрэгтэй С нар хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу өдрийн 12.00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Тэднийг өчигдөр орой 19.05 цагт нуурын эргээс 16 км Монгол Улсын хилийн ойр орчмоос эсэн мэнд олсон байна.
  • Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Голын зах” гэдэг газарт аялж явсан гурван хүний нэг нь усанд осолджээ. Тодруулбал 28 настай эрэгтэй О нь усанд живсан тухай дуудлага өчигдөр орой 20.53 цагт ирсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Том гүүр гэдэг газарт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны харьяат иргэн 41 настай эрэгтэй Б нь долдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй болжээ. Алга болсон иргэний автомашин, хувцас нь Туул голын эрэг дээр байсан тухай дуудлага өчигдөр ирсэн байна. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны эцэст “Гүүрний-Ам” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ө.Элбэгманлайд шилжүүлэн өгсөн байна.

ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ ДАЛАНГААС НЭР ХАЯГ ТОДОРХОЙГҮЙ ЭРЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДОВ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д Үерийн ус зайлуулах далангийн уснаас нэр хаяг тодорхойгүй иргэний цогцос олджээ. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө Онцгой байдлын газарт ирсэн байна. Талийгаач нь 50 орчим насны эрэгтэй байжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мнж 2020-07-14 202.9.40.172

Хулгана жилд шинэ жаран эхэлж усан галав юүлнэ гэж эцэг минь хэлсэн юм үнэн бололтой.

Avatar

АРДЫН НАМ АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ, 2020-07-14 139.5.216.10

АРДЫН НАМ АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ, ҮХЭР ГУЙЛГАЧИН МОНГОЛЧУУД СӨНӨТҮГЭЙ Л БОЛЖ БАЙНА ДАА. БИДНИЙ СОНГОЛТ ИЙМ

Avatar

Зочин 2020-07-14 66.181.178.157

zvgeer l super adal yabdal tsaashaa unshaad bhad dain tulaantai ulsad gazar shig l

Avatar

Зочин 2020-07-14 162.247.74.217

Сайхан үхэж сөнөж байна даа хөх тэнгэр хилэгнэж байгаль дэлхий уурлав. Төр тэргүүнээ голж түмэн олонд цочоо өгч байна даа.

Avatar

Зочин 2020-07-14 202.179.27.27

ТАЛХАН ДЭЭР ТҮРХСЭН МАСЛО ШИГ ЗАМ НЬ 50 МИНУТЫН БОРООНД ДАШИЙ ШОГ
УС РУУ ОРОХООСОО ӨМНӨ СЭЛЖ СУРЦГАА
ҮЕРИЙН ДАЛАНГАА ИРГЭД ӨӨРСДӨӨ ЯНЗАЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Avatar

zochin 2020-07-14 202.179.25.224

gol ruu yaach gej yvdag um ???, chairan chunii ami nas ????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж