Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой гэв | News.MN

Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд намуудыг бодлогын нам болгон өөрчлөх, ингэхдээ нам нь судалгааны байгууллагатай болох. Зөвхөн нэг намд гишүүнчлэлтэй байх, намыг төрөөс санхүүжүүлдэг болох. Санхүүжилт нь ил тод байх.

Улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэдэг болох зэрэг олон төрлийн зохицуулалт туссан юм. Эцсийн зорилго нь намыг бодлогын нам болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зөв. УИХ намрын чуулганы хугацаанд багтаан батлан гаргах ёстой. Ингэхдээ парламентад суудалтай бүхий л улс төрийн намуудын оролцоог хангаж, зөвшилцөн хуулийг баталбал илүү урт настай хууль болно” гэдгийг гишүүд энэ үеэр онцоллоо.

Учир нь дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс нэг ч нь оролцсонгүй. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гаргахад олонхийн дэмжлэг хүлээгээгүй юм. Тиймээс дэгийн дагуу төслийг хэлэлцэж эхлэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг орхин гарсан.

Эл асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Улс төрийн намын тухай хуулийн төсөл бол Сонгуулийн хуулиас ч илүү ач холбогдолтой төсөл. Үндсэн хуулийн хэмжээнд очих хуулийн төсөл. Ийм чухал хуулийг хэлэлцэхгүй хуралдааныг хаяад гарч байгаа МАН-ыг ойлгохгүй байна. Сонгуулийн хуулийг батлуулж авсан, одоо өөр бусад хуулийг хэлэлцэх эсэх нь хамаагүй гэсэн байдлаар хандаж болохгүй. УИХ энэ намрын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэх ёстой” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Л.Цог нар “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй субьект улс төрийн нам болж хувирсан. Дээр нь нам нь төрийн дээр гарсан. Тэгэхээр намын эрх хэмжээг аль хэмжээнд хүртэл хязгаарлах вэ, өвөр түрийндээ орохгүй байхыг яаж зохицуулах вэ гээд олон асуудлыг шийдэх ёстой байгаа” гэж хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг “Улс төрийн намын тухай хуулийг баталж чадвал дөрвөн жилд хийх реформын нэг болно. Монголын нийгэмд тулгамдаад байгаа шийдэх ёстой асуудлын нэг. Гол нь хуулийн төслийг хэлэлцэхэд бүхий л улс төрийн хүчний оролцоог хангах ёстой. Тийм учраас энэхүү хуулийн төслийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах санал гаргаж байна” гэв.

Улмаар горимын саналаар нь санал хураахад олонхийн дэмжлэг хүлээсэнгүй. Дараа нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүд 100 хувь дэмжсэн юм.

Г.ДАРЬ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

marlaa 2016-01-13 203.194.118.83

Batbauar metiin humuus daraagiin songuuliar ardiin nam garna gehees hamag um ni ilrene geed uhtlee ail baih snig bna , he he

ghghgh 2016-01-13 202.179.10.150

МАН-ыг татан буулгах цаг болсон,монгол улс энэ намгүйгээр амьдрана хөгжинө,харин төргүй бол амьдрахгүй хөгжихгүй,хамаг юмны садаа болсон намыг замаасаа зайлуулаачээ.

Zochin 2016-01-13 103.57.92.158

Ene yildlees ni harahad MAN ch tulhtai uls turiin namyn bair suuria aldjee

Өвгөн 2016-01-13 103.57.92.13

Нам гэдэг УТ-ийн нэгдсэн бодлого тодорхойлагч хүчний нэгдэл бус дов жалганаас доторсон амин хувиа хичээж хувийн амьдралаа цэцэглүүлэгчдийн нэгдэл гэлтэй л юм болсон гүү дээ.

Зочин 2016-01-13 150.129.141.164

Ц.Элбэгдоржоо чи тусгай хангамжийг халах, торийн эрх мэдлийг ард тумэнд шилжуулэх тухай санал гаргаж ходолгоон гаргах маягын юм л ярьж явсан болохоос биш, чи намын тухай бараг юу ч мэдэхгуй шуу. Чамайг бид АН-ын дарга болгож, сонгуулд орсон ч чиний удирдлагаар бид амжилт гаргаагуй ялагдсан ч чи олон нийтийг турхирч, 7-р сарын 1-нд бараг дайн гаргах шахсан шуу. Харин бид Монголд монополь ганцхан нам байхад АН-ыг яаж олны танил болгосныг мэдэхгуй зовхон чиний омно бялдуучилдаг, МАН-ын гишуун н.Зарьдыхан даргын туслах байсан П.Цагаан, н.Хурцийн даалгаврыг биелуулж байж таны зовлох болсон Ч.Онорбаяр нарын улс торийн намын тухай хууль гэж юу байх вэ дээ. Хууль гэдэг нь ард нийтийн олонхийн дэмжлэг авсан байвал мордогдоно шуу дээ. Энэ улс торийн намын тухай хуулийн тосолд, улс торийн бух намуудын саналыг авч тусгаж байж УИХ-аар хэлэлцэж батлах естой шуу.

Зочин 2016-01-13 103.229.121.21

батбаяр зөв хэлжээ

Мэргэн Ард 2016-01-13 27.123.214.102

Ийм л хуулийг батлахгүй бол юугаа хийж их хуралд суудаг байнаа. Үндсэн хуультай тэнцэх ач холбогдолтой хууль гэдэг үнэн шүү. Яг, яс юман дээр МАН хэн бэ гэдгээ мөн харуулах юмаа. Ард түмэн энэ хуулийг хүсэн хүлээж байна. Алийн болгон нам болон талцаж, арчаагаа алдах юм бэ. Нэг тийш нь шийдэх хэрэгтэй байна. Улс эх орон маань хөгжимөөр байна. Ямар ч зорилгогүй, бодлогогүй Нам гэдэг юманд баригдаад 25 жил боллоо шүү дээ. МАН-ынхан та нарыг Монголын Ард түмэн горьдлого, итгэлийн нүдээр харж байгаа шүү

Иргэн 2016-01-13 103.26.195.10

МАН-ынхан дургүйцээд байхыг бодоход наадуул нь уг намд халтай юмыг хуулийн төсөлдөө шургуулчихсан байгаа л даа. Тэрийгээ манай Элбэгээ мэдэлгүй дээ. З. Энхболд ч ийм юмыг хийх талаар илүү мэргэшсэн хүн.Удахгүй тэр ил болно оо.Харин МАН-ынхан түүнийгээ хэлэхгүй байна. Яг хэлэх гэхлээр буруутах юм байж магадгүй. Харж л байя, цөмөөрөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж