Хонгконгод хатуу хязгаарлалт тогтоов

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

Хонгконгод хатуу хязгаарлалт тогтоов

Хонгконгод хатуу хязгаарлалт тогтоов

Азийн санхүүгийн төв Хонгконгод коронавирусийн халдвар нэмэгдсэнээс хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд авчээ. Тухайлбал, нийтийн тээвэрт маскгүй зорчвол 5000 хонгконг доллараар торгох, оройн 18.00 цагаас хойш ресторан, зоогийн газар зөвхөн авч явах хоолоор үйлчлэх зэрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Кэрри Ламын мэдээлснээр хотод 4-50 хүртэлх тооны хүн нэг дор цугларч болох хязгаарлалт тогтоож, фитнес, хүүхдийн парк зэргийг хаажээ.

Хятадын Засаг захиргаанд орших Хонгконгод өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 1522 хүн коронавирусийн халдвар авч, найман хүн нас баржээ. Гэвч Даваа гаригт халдварын шинэ тохиолдол 52-оор нэмэгдсэн ба үүний 41 нь дотооддоо халдварласан аж. Хонгконг нь гадаадаас олон тооны өвчинтэй хүн орж ирсний дараа дотооддоо халдварыг алджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж