Баяр наадмын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Бэлх зусланд айлууд үерт өртсөн байна. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг орчимд 10 орчим айл үерт өртөж багагүй хохирол амсчээ. Айлууд өнөөдрөөс усанд автсан гэрээ хатаах, нурсан хашаагаа янзалж эхлээд байна.
Аадар бороо 30 минут үргэлжилж, үер буусан тул айл өрхүүд болон тоглоомын талбай эвдэрч, нийтийн эзэмшлийн зам талбай хог шороогоор дүүрчээ. Мөн үерийн улмаас зам даваа хаагдаж автомашин зорчих боломжгүй болсон байна. Долдугаар сарын 12-нд орсон хүчтэй бороо ийнхүү багаггүй уршиг дагуулжээ. Иргэдийн хэлснээр айл өрхүүд үерийн далан дээр бууснаар үерт автаж, хохирол амсах шалтгаан болсон гэнэ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-07-14 37.190.111.136
Дураараа уер усны аман дээр буудаг иргэд хэзээ сургамж авах вэ….
Бэлх дахь зуслангийн иргэн 2020-07-14 150.129.142.95
Аль 5 хоногийн өмнө болсон юмыг дөнгөж одоо сургаар нь мэдээлж байдаг Үерт өртсөн айлууд аль хэдийнээ юмаа ачаад яваад өгсөн байх. Тиймээс хоосон шорооны зургаас өөр юм энэ "сурвалжлагч" нарт оддоогүй бололтой. Ингэж мэдээ бэлтгэж бичдэггүй юм даа, нөхөд минь_..
иргэн 2020-07-14 202.179.25.192
Gazraa medehgui haa durtai gazraa buugaad suurishaad bai. Belhiin dood heseg deer ued ustai goltoi namagtai l bsan. Hur boroo ihtei jil ugaasaa uer buuj l taarna. Bitgii daraa ni gonshignoj bai. Uursduu uuliin suga jalga dovoo haraad haanaas us uer buuj irehiig ajiglaad meddeggui yumuu. Dalan bariad dalan dagasan ailuud bas l uert urtuj l taarna. baigaliin udegdliig davj chadahgui shuu dee.
orshin suugch irgen 2020-07-14 202.126.88.39
Uulnaas uer buusan tul ueriin dalan barih heregtei baina .Ene talaar duurgiin 20 dugaar horoo shineer songogdson ulsiin ihhurliin gishuud hamtraad uerees hamgaalah dalan barih heregtei sanag sanal oruulttsgaaya
Зочин 2020-07-14 202.21.108.249
Газрын алба л буруутай.СБД ийн газрын албанаас хохиролоо гаргуул.
Зочин 2020-07-14 182.160.1.62
Хн, энэ зурагнаас л лав ус бууж аюул болсон юм харагдахгүй байна.
Зочин 2020-07-14 150.129.8.16
Гай гамшиг ёстой өдөр бүр болж байна даа