Баяр наадмын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас Бэлх зусланд айлууд үерт өртсөн байна. Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг орчимд 10 орчим айл үерт өртөж багагүй хохирол амсчээ. Айлууд өнөөдрөөс усанд автсан гэрээ хатаах, нурсан хашаагаа янзалж эхлээд байна.
Аадар бороо 30 минут үргэлжилж, үер буусан тул айл өрхүүд болон тоглоомын талбай эвдэрч, нийтийн эзэмшлийн зам талбай хог шороогоор дүүрчээ. Мөн үерийн улмаас зам даваа хаагдаж автомашин зорчих боломжгүй болсон байна. Долдугаар сарын 12-нд орсон хүчтэй бороо ийнхүү багаггүй уршиг дагуулжээ. Иргэдийн хэлснээр айл өрхүүд үерийн далан дээр бууснаар үерт автаж, хохирол амсах шалтгаан болсон гэнэ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ