Зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

Зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллах вэ?

Зах, худалдааны төвүүд хэзээнээс ажиллах вэ?

Үндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амрахтай холбогдуулан хүнсний сүлжээ дэлгүүрүүдээс бусад зах худалдааны төв, банк амарч байна. Өнөөдрөөс “Хүчит шонхор” худалдааны төв ажиллаж байгаа бол “Барс” зах маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулъя.

НАРАНТУУЛ ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

ХАРХОРИН ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09.30-20.00 цагт ажиллана.

ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 10.00-20.00 цаг.

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тус худалдааны төвийн ердийн цагийн хуваарь нь 09.00-20.00 цаг.

"СОДОН БӨМБӨГӨР" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллах юм.

"БАРС" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08.00-19.00 цагт ажиллаж эхэлнэ.

"ХҮЧИТ ШОНХОР" ХУДАЛДААНЫ ТӨВ:

-Долдугаар сарын 11-13-нд амарна. Өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05.00-18.00 цагт ажиллаж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж